“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн талаарх Аудитын газраас гаргасан дүгнэлт нэлээд хэл ам таталж буй. Тэгвэл өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн чиглэлийн биелэлтийн асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагджээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа хэмээн танилцуулсан. Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлогоор нь авч үзвэл макро эдийн засгийн бодлогын арга хэмжээний биелэлт 64.3 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6 хувь, хүний хөгжил, нийгмийн хөгжүүлэх бодлого 67,9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын арга хэмжээний биелэлт 64.6 хувьтай гарсан гэв.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд макро эдийн засгийн бодлого 64.3 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 67.9 хувь, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодпого, батлан хамгаалах салбарын бодлого 64.6 хувийн хэрэгжилттэй гарсан нь үндсэн чиглэлд тусгагдсан бодлогууд хангалтгүй биелсэнийг харуулж байна гэлээ.
Үндэсний аудитын газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийж, тайлангаа УИХ-д ирүүлсэнээс нийт 158 арга хэмжээнээс бүрэн хэрэгжсэн 55, дутуу хэрэгжсэн 72, хэрэгжээгүй 31 буюу дунджаар 58.9 хувийн биелэлттэй байгаа тухай дурьдаад, үндсэн чиглэлийн зарим арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бодитой тооцож төлөвлөөгүй, санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүй, цаг хугацааны хувьд нэг жилд хэрэгжүүлэх боломжгүй, бэлтгэл ажил хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжээг төлөвлөсөн, хариуцан хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулсан ажлын үр дүн хангалтгүй, зарим зорилт, арга хэмжээг холбогдох журмын дагуу үнэлэх, тайлагнах талаар хангалтгүй ажилласан гэж үзсэнийг дурдлаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу Улсын Их Хурлын байнгын хороод хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд ирүүлжээ.
Байгаль орчин. хунс. хөдөө аж ахуйн байнгын хороо жижиг, дунд үйлдвэрийг бичил бизнес эрхлэгчээс ялгаж хөгжүүлэх, унанги мод, самар, жимс зэрэг ойгоос ашиглах бүх нөөцөө тооцоод орон нутагт хөгжүүлэх жижиг, дунд үйлдвэрийн төрөл, хүчин чадлын талаар тодорхой чиглэл өгөх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хувийг хуулиар тоггоосон хэмжээгээр нь зарцуулдаг болоход салбарын яам санаачлагатай ажиллах, аудитын дүгнэлт болон салбарын яамдын үнэлгээний дүн зөрүүтэй байгааг анхаарах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Нийгмийн бодлого. боловсрол. соёл. шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас үндсэн чиглэлд туссан зорилтуудыг улсын төсөвтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зүйл тус бүрээр нь нарийвчлан гаргах, албан тушаалтантай хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох, Үндэсний аудитын газар үндсэн чиглэлийн биелэлтэд дутуу дулимаг дүгнэлт гаргаж байгааг анхаарахыг зөвлөжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 12, 2017 11:08:18 am )
ТА НАРЫГ ЗӨРҮҮТЭЙ БАЙНА ГЭЭД ЯРИАД СУУ ГЭЖ СОНГОЖ ЯВУУЛААГҮЙ АСУУДЛЫГ ШИЙД ГЭЖ СОНГОСОН ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙГАА ТАВИАД ЗАЙЛ АЖИЛ ХИЙНЭ ХИЙЖ ЧАДНА ГЭЖ САНДАЛ ДЭЭР СУУЧИХААД МЭДЭЭ ТАЙЛАЙНГАА ХУДАЛ ГАРГАЖ ЗӨРҮҮЛЭЭД БАЙГАА НОВШНУУДАА ЗАЙЛУУЛ МЭДЭЭ ТАЙЛАНГ ХУДАЛ ГАРГАХ, МЭДЭЭЛЭХ ЧИНЬ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ХУУЛТАЙ ХАРИУЦЛАГАА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨРСДӨӨ ДАВХАР ЗАЙЛ СУУДАЛ БӨГЛӨӨД ИРГЭДИЙГ ХОХРООГООД СУУГААД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ
1 Comment