antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2017 1 comment

​”Цэнхэр халим” гэх тоглоом руу манай улсаас хийх хандалт нэмэгдэж байна гэв

нийтлэсэн Admin

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцэд хүчтэй нөлөөлж, улмаар амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” гэх тоглоомын талаар Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулга гаргаад байна. Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн Хошууч С.Ариунболд энэ талаар хэлэхдээ  “Цэнхэр халим нэртэй сошиал тоглоом бий болж манай улсаас хийх хандалт нэмэгдэж байна. Энэ тоглоомыг судалж үзэхэд тухайн бүлгэмд элссэн гишүүддээ өдөр бүр зааварчилгаа өгдөг. Зааварчилгаа нь тухайн хүний бие махбод, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах даалгаврууд юм. Даалгавар хүндэрсээр хамгийн сүүлийн өдөр тухайн хүнийг амиа хорлоход хүргэдэг. Өнөөдрийн байдлаар энэ тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид өсвөр насны хүүхдүүдийн интернэт орчин дахь хэрэглээнд хяналт тавьж, өөрийн биед гэмтэл учруулах, амиа хорлохыг завдах үйлдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хамтарч ажиллана уу” гэж байна. Тус тоглоом нь  ОХУ-аас гаралтай бөгөөд  уг тоглоомыг тоглосон 130 гаруй хүүхэд амиа хорлосон тохиолдол хойд хөршид гараад байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • hishig (May 12, 2017 11:41:44 am )

    Энэ тоглоомын тархалтыг зогсоох арга хэмжээ авч болдоггүй юм уу. заавал хэн нэг нь бэртэж, золгүй юм болохоо л арга хэмжээ авах юм уу. Хор уршигыг нь мэдсээр байж, мэдээллийн сайтуудыг хязгээрлаад болдог байж, тоглоомын сайтыг монголд оруулахгүй дэлгэрүүлэхгүй байх тал дээр арга хэмжээ аваачээ.

antalya rent a car