antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2017 10 comments

Ц.Даваасүрэн: Х.Нямбаатар аа, битгий том том хууль барьж аваад бай

нийтлэсэн Admin
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцлээ. Мөн өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байсан ч “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Үүнд гишүүд ихээхэн дургүйцэж, хуулийн төслийг оруулсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас асуулт асууж, хариулт авлаа.
 
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Миний санаачилсан хуулиуд хоёр гурван сарын турш хэлэлцэгдэж байна. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өнөөдөр гэнэт Байнгын хороогоор хэлэлцээд, одоо чуулганаар ороод ирлээ. Гишүүд бол хуулиа дагаж байгаа. Харин Х.Нямбаатар гишүүн та хуулиа барьж байна уу”
 
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хууль зөрчсөн зүйл байхгүй. Дэгийн тухай хуулиараа хэлэлцүүлж байна”
 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хуулийн төслийг яаралтай оруулж ирэх ямар шалтгаан байв. Миний санаачилсан хууль гэхэд гурван жил болж байна. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан хууль ногоон гэрлээр ороод ирлээ. Ахын дүү дөнгөж орж ирчихээд битгий том том хууль өөрчилнө гэж барьж аваад бай. Ах нь 10 жил суучихаад дуугүй л байгаа юм. Өөрөө ч мэдэхгүйгээр хүний гар хөл болоод байна уу чи. Нэг их ухаантай банди ороод ирчихсэн, бүх хууль өөрчлөөд гүйгээд байдаг. Хууль тогтвортой байх хэрэгтэй. Бид Хууль тогтоомжийн тухай хуулийг хэдхэн сарын өмнө баталсан. Тэгээд одоо бидний баталсан хууль муу хууль юм гээд кноп дараад сууж байх уу”
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Засгийн газрын үйл ажиллагааг хялбаршуулж өгөх гээд байна гэдэг зүйлийг Ц.Даваасүрэн гишүүн ярьж байна. Гэтэл гурван хууль санаачлах субъектэд бүгдэд нь хамаатай. Би Даваасүрэн гишүүнд юу хэлхэв дээ. Намайг элдвээр доромжилж хэлж байна”
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Би доромжлоогүй. Анхааруулж байна. Анхааралтай бай. Парламентад бүтэн суусан гишүүд наад хуулийг боловсруулахад оролцсон байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүн та юмаа ойлгож өөрчлөөд байна уу, ойлгохгүй өөрчлөөд байна уу”
 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өмнөх парламентын үед эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн яаралтай дэгээр зарим асуудлыг хэлэлцэж, асуудалд гоомой хандахгүй байх үүднээс энэ хуулинд өөрчлөлт оруулж, дархалж өгсөн. Тэр үед хоёр нам тал талаасаа нэлээд сайн ярилцаж, бэлтгэлээ ч сайн хангахаар ярилцсан. Гэтэл шинэ парламент гарч ирүүтээ өмнөх сайн хуулиудаа бүгдийг нь нурааж байна. Энэ төслөөс нийт 25 заалт авна гэдэг чинь үндсэндээ хуулийг бүхэлд нь нурааж байгаа хэрэг. Яагаад асуудалд хөнгөн гоомой хандахыг уриалаад байгаа юм бэ. Х.Нямбаатар гишүүн ээ. Хэт олонхи томын зовлонд унаж, шуурах гээд байна. Яагаад үүнийг яам нь оруулж ирэхгүй байгаа юм бэ. Үүнийг ер нь буцаавал яасан юм бэ”
 
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Цаг хугацааны хайчинд орсон гээд нэг үг моданд орчихсон. Засгийн газраас байсхийгээд нэг түүхий хууль ороод ирчихдэг. Үүнийгээ дэмжээд өгөөч гэж байнгын хороон дээр гуйдаг. Ийм хуулийн төслүүдийг буцаадаг баймаар байна. Миний хувьд ингэж орж ирсэн хуулийн төслийг эцсийн удаа дэмжиж байгаа шүү гэдгээ хэлье” гэлээ.
 
Харин санал хураалтаар гишүүдийн 56.3 хувь дэмжсэнээр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Б.Анир

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • irgen (May 11, 2017 2:45:56 pm )

    yamar huuli oruulj, yamar huuliig shinechilj baigaagaa ta nar sain dygnej zegnej baij batalj bai, orj irsen huuli bolgoniig batlah albagui bizdee

  • Anonymous (May 11, 2017 3:09:53 pm )

    тэгээд дэмжигдчихсийн бишүү.шал тэнэг

  • Eegii (May 11, 2017 3:38:45 pm )

    Byruu boloogui baij buhiin baasaar baadag tom tom duugarsan hooson tolgoitoi bazaan bainlee ard n neleen nuluu buhii nuhuduud baigaa ted nar n huuliin bolovsruulj bicheed ene tom tolgoitoor damjuulj ih hurald oruulj batluulgag baih

  • зочин (May 11, 2017 3:54:47 pm )

    ЭНЭ НЯМБААТАР,ХУУЛЬ ЗҮЙН САЙД БЯМБАЦОГТ НАР ХУУЛИУДЫГ САМАРЧ БАЙНДАА БАТАЛСАН ТЭР ОФФШОРЫН ХУУЛИЙГ ХАР ОДОО ХЭЛЭЦЭЖ БАЙГАА ПРОКУРОРЫН ХУУЛЬ ЗӨРЧЛИЙН ХУУЛИУДАА ХАР ОДОО ЭНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИА ХАР ЭРҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ ГЭХЭД ХУУЛЬД БАЙСАН ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХАСААД ПРОКУРОРЫН ЭРХИЙГ НЭМСЭН БАЙНЛАЙ ӨМГӨӨЛӨГЧ, ПРОКУРОР ПРОЦЕСЫН АЖИЛД ЭНЭ ТЭНЦҮҮ ЭРХТЭЙ БАЙХ ЁСТОЙ ГЭТЭЛ ПРОКУРОР ТӨРИЙН АЛБА ХААГЧ ГЭЭД БАЙРАНД СУУЖ УЛСААС ХАНГАЛТ ЦАЛИН АВААД ИРГЭНД ЭРХ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ӨМГӨЛӨГЧ БАЙРНЫ ГАДАА ОРОХ ОРОНГҮЙ, ТӨРӨӨС ЯМАРЧ ЦАЛИН АВАХГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН ХҮНЭЭСЭЭ ХӨЛС ГЭЖ ХЭДЭН ТӨГРӨГ АВААД АЖИЛСАН ЖИЛ ГЭХЭД ТӨРД АЖИЛСАН ЖИЛД ТООЦОГДОДГҮЙ НӨГӨӨ ХОЙД ЭХИЙН ХҮҮХЭД ГЭДЭГ ШИГ УЛСУУД ЯВЖ БАЙГАА ЯАГААД НЭГХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХАСЧ ПРОКУРОРЫН ЭРХИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА ЮМ ВЭ ПРОКУОР БОЛХООР ТӨР ТӨЛӨӨЛЖ БАЙНА ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ГЭЭД БАЙДАГ ТӨР ИРГЭНЭЭ ДАРАМТЛАХ, ИЛҮҮ ЭРХ ЯМБА ЭДЛЭХ ЁСТОЙ ЮМ УУ ТӨРИЙГ ИРГЭД БАЙГУУЛЖ БАЙГАА БУСУУ ИРГЭНЭЭ ХҮНДЭЛСЭН ХҮНЛЭГ ЭНЭРГҮЙ НИЙГЭМ БАЙГУУЛНА ГЭДЭГ ХУУЛЬТАЙ БАЙХАА ТЭГЭЭД ЭРХ НЬ ХӨНДӨГСӨН ИРГЭНД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ӨМГӨӨЛӨГЧӨӨ ЯАГААД ХЯХАЖ ХАВЧААД ХУУЛЬД БАЙГАА ЭРХИЙГ ХАСААД БАЙГАА ЮМ ХАРИНЧ ПРОКУРОРТОЙ ИЖИЛ ЭРХТЭЙ БОЛГОХ ЁСТОЙ БУСУУ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ ИЖИЛ ТЭГШ ЭРХТЭЙ ГЭСЭН ЗАРЧИМ ЯАСАН, ЭРХЭЛСЭН АЖИЛ АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАЖ ҮЛ БОЛНО ГЭСЭН ХУУЛИЙН ЗААЛТ ЯАСАН,ЯАГААД ХЭРЭГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ ЯАГААД ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ ,ЯАГААД ПРОКУРОР ИЛҮҮ ЭРХ ЭДЛЭХ ЁСТОЙ ЮМ ЯАГААД ЯЛГАВРЛАЖ БАЙГАА ЮМ ПРОКУРОРЫГ НЬ ТЭНГЭРТ ГАРГААД ӨМГӨӨЛӨГЧИЙГ НЬ ГАЗАРТ БАЙЛГАЖ БАЙХ ХУУЛЬ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА ЧИНЬ ШУДАРГА ЁС МӨН ЮМ УУ??????????????? ХУУЛЬЗҮЙН САЙДЫГ ХУУЛИЙН СУРГУУЛИЙГ ЭЧНЭЭГЭЭР ТӨГССӨН ХҮН ХИЙДЭГГҮЙ ЮМ АА ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХУУЛЬ БОЛОВСРУУЛАН ОРУУЛЖ ИРСЭН ХУУЛЬ ЗҮЙН ХАРИУЦЛАГА ТООЦОН ОГЦОРУУЛЛА

  • irgen (May 11, 2017 5:18:01 pm )

    3 honood oorchloh yum bol yah gej huuli bataldag yum be. huuli sanaachilsan geed 5 say togrog abdag gesen mongo oloh arga chin bolj dee. eee hooorhiiii ene ulsiig udirdaj bgaa hvmvvsiin baij baigaag ee

  • Зочин (May 11, 2017 6:27:26 pm )

    Энэ УИХ-д нэг их бутээлч сэтгэлгээтэй, олон хуульд еерчлелт оруулсанаар нэр тер олох гэсэн амны нь салиа арилаагуй хуульч нэртэй хулгар баньд нар байнаа байна, байнашуу! Том профессоруудаас илуу илуу банди нар байнашуу!!! Тэд еерсдийгее энэ УИХ-даа л “ОД” болхын хусэлтэйдэгшуу!!!

  • zochin Nyambaatard (May 12, 2017 12:27:18 am )

    Энэ нөхрийг чинь овоо юм байх гэсэн чинь дээд зэргийн тэнэг байна Бараг соёлтой боловсролтой оронд өөрөө гишүүнээсээ татгалзах хүн байна .Гэхдээ энэ хүнд тийм соёл байхгүй дахиад лав гархгүй ээ

  • яг нь (May 12, 2017 1:31:32 am )

    сайхан сайхан бүр илүү сайхан хамтдаа басл сайхан

  • Zochin (May 12, 2017 6:34:47 am )

    Èstoi solioryylj bantan bolgoj bgaa yum bna daa.

  • зочин (May 12, 2017 10:47:36 am )

    ямар хүхүүс сонгосныхоо горыг одоо өөрсдөө амсана даа. Хууль нэг л батлагдсан бол МАН байна уу АН байна уу чамайг би сонгосон шүү гээд гоншигноод ч хамаагүй хэрчээд эхэлнэ. Энэ хуулинд хамгийн их нэрвэгдэх хүмүүс Сонгинохайрхан дүүргийн борчууд шүү.

antalya rent a car