antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2017 13 comments

Хоёр дахь хувилбаргүй МАХН хаачих вэ?

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-нд бичиг баримтаа албан ёсоор хүлээлгэж өгч буй. Өглөө 09.50 цагт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд бүртгүүлсэн бол одоо МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр бүртгүүлэх гэж байна. Түүний дараа АН-аас нэр дэвшигч Х.Баттулга бүртгүүлнэ. Гэхдээ энэ гурван нэр дэвшигчийн хоёр нь хуулийн талын асуудалтай байгаа учраас 17-нд СЕХ-ноос танилцуулах шийдвэр ихээхэн хүлээлт үүсгээд байгаа.

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын тухайд нэлээд асуудал бий. Түүнийг бүртгэхгүй гэх шийдвэрийг гаргах магадлал өндөр байгаа юм. Харин тэрбээр өөрийгөө өрсөлдөөнд орвол шударга сонгууль болно гэж байгаа. Ямартай ч түүний нэрийг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг алба ёсоор шаардлсан МАХН-ын гишүүд дэмжигчид Тусгаар тогтонолын талбайд жагсаал зохион байгуулж байгаа юм.

Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх шийдвэрээ гаргасан даруйдаа тэд жагсаалт тэмцэл хийж эхэлсэн юм. Уг тэмцэлд оройлон оролцож буй, гишүүн асан З.Баянсэлэнгэ хэлэхдээ  “Өмнө нь явагдаж байсан хууль бус шийдвэрүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин давтагдаж, хууль хүчний байгууллага, СЕХ болоод бусад байгууллагаас гарах магадлал өндөр байгаа учраас бид ийнхүү тэмцэж байна.МАХН-ын Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэг л хүнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Бидэнд хоёр дахь хувилбар гэж байхгүй. Ер нь хууль хүчний байгууллагын гаргаж буй хууль бус шийдвэрийг дагаж, нэгэнт сонгуульд өрсөлдүүлэхгүй нь тодорхой боллоо дараагийнх нь хүнийг сонгоё гэдэг ийм бодлогогүй шийдвэр гаргадаг нам биш. Бид эцсийн үр дүндээ хүртлээ тэмцэнэ. Өөрөө хэлбэл хууль хүчний байгууллага болоод СЕХ хууль бусаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргавал бид цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно” гэж байна.

За харин Н.Энхбаяр хэлэхдээ “хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд байгаа. Тухайн үед намайг хэлмэгдүүлэн Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-аар ялласан. 263.2 нь 2009 оны Өршөөлийн хууль, 150.3 нь 2015 оны Өршөөлийн хуульд тус тус орсон. Эдгээр Өршөөлийн хуулиар тухайн зүйл заалтын үндсэн болон нэмэгдэл ял, ял эдэлсэн тохиолдолд л үүсдэг ялтай байдлыг аль алийг нь өршөөн хэлтрүүлсэн. Тийм учир би нэгд, хэлмэгдсэн учир бүрэн цагаадах ёстой. Тийм цаг ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хоёрт, Өршөөлийн хуулиуд, тэдгээрийн тодорхой зүйл, заалт, Өршөөлийн хууль батлагдсаны дараа гарсан Дээд шүүхийн тайлбарын дагуу өнөөдөр ч гэсэн сонгуульд нэр дэвших эрх байгаа. Гэтэл яагаад “ялгүй” болчихсон байхад заавал “ялтай” болгож худлаа тайлбарлаад байгаа юм бэ гэхээр хууль, шүүхийн байгууллагад ажилладаг зарим шударга боловч аймхай хүмүүс дээрээс тэг гэсэн даалгавар өгсөн гэдэг. Намайг “ялтай” гэж худлаа бичиг бичиж өгсөн хүмүүс өнөөдөр шанд нь өндөр албан тушаалд оччихоод луйварчдыг халхавчлан хамгаалаад сууж байгаа шүү дээ. Энэ бол тухайн үед МАН ба АН-ын толгойд гарсан гэх үү, эсхүл толгойд ойрхон байсан, байгаа зарим хүмүүсийн явуулсан бусармаг үйл ажиллагаа. Гэхдээ одоо энэ явдлыг засна гэвэл МАН, МАН-ын удирдлага засна. Харъя даа.” гэж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (May 11, 2017 12:39:51 pm )

    gantshan gishuuntei nam yum uu

  • Дорж (May 11, 2017 1:17:46 pm )

    Хоёр дахь гишүүн байгаа тэр нь Цолмон.

  • зочин (May 11, 2017 2:45:39 pm )

    хуулын байгууллага яамар түшинд бна гэдэг нь одоо л харагдана даа? бас сонгуулын хорооны асуудал ч харагдахаар л бна,харж бай хумүүсээ?????

  • өа (May 11, 2017 3:37:48 pm )

    Энхбаяр та зоригтой таныг дэмжиж байна. Урагшаа

  • zochin (May 11, 2017 5:18:28 pm )

    amjilt xusie ta chadna

  • анар (May 11, 2017 6:07:36 pm )

    нэг хүний нам шиг авирлаж байгааг харахаар даан ч харамсмаар

  • Anonymous (May 11, 2017 6:40:11 pm )

    энхбаяр танд амжилт хүсье

  • irgen (May 11, 2017 6:40:41 pm )

    neg hunii nam bishee 2 hunii nam harin 1 ger buliin nam,ehner tsolmom ni bi mundag minii nuhur mundag tiim bolohoor bi yalna geed 16 ony songuuliar amaaraa shoroo umhsen odoo enkhbayar ch yalgaagui ,ta 2-s mongolyn ard tumen zalhaj bainaaaa

  • УКА (May 11, 2017 10:20:04 pm )

    урагшаа джмжиж байна

  • tiin (May 12, 2017 12:41:35 am )

    luibarchin guai odoo boliiiiiii. huuliin deer HOH TENGER l biiiiiiiii. hulgaichaaaaaaaaaa

  • Tsenkher ust Tseren (May 12, 2017 1:06:32 am )

    Neeree ter Sagsai gedeg hun odoo yamar alba hashij baigaag medeh hun baina uu?Ter hun shuuh hural deer daana ch muuhai dairch baij bilee!Lab Enkhbayariig helmegduulsnii telee ender alba hashij baigaa baih aa!!!!!Neeree l hemegduulelt men yam shigee!

  • сонгогч (May 12, 2017 8:25:26 am )

    энхбаяр эрүүгийн ял эдэлж байсан уу үнэн шдээ улс төрийн ял эдэлж байсан бол нэр дэвшүүлж болох юм гавьяат хуульч шаравдорж оюунбаатар нар үүний ялгааг ойлгохгүй мэдэхгүй байгаа бол ичмээр юм даа энх баяр бол энхийн цагаан тагтаа юу үгүй ш дээ үндсэн хуулинд 7 өөрчлөлт хийхэд АН тай нийлж гол үүрэг гүйцэтгэсэн гээд боддоо үнэхээр бохир хүний нэг шүү

  • иргэн (May 16, 2017 3:52:51 am )

    энэ намд энэ хүнээс өөр сонгуульд оролцох эрхтэй хүн байдаггүй юм уу шинэ залуу хүмүүсээ гаргаачээ ганц хүнтэй юм шиг сонгууль болгоноор л бөөн жагсаал суулт

antalya rent a car