antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2017 3 comments

Арга нь олддоггүй бүсгүй ааш

нийтлэсэн Admin

Эрчүүд бидэнд адил нэгэн зовлон байнаа. Хайрлан дурлаж хань ижлээрээ сонгосон бүсгүйнхээ ааш авирын учрыг олох гэж зовцгооно. Өнөөдөр цэв цэлмэг, тув тунгалаг байсан тэнгэрт гэнэтхэн бараан хар үүл хуралдаж, цахилгаан цахилж аянга нижигнэн, аадар асгаран хамаг бүхнийг арчин өнгөрөхүйеэ даарч норсон сэтгэлдээ дагжин чичэрч, гэнэтхэн “юу болоод өнгөрөв өө” гэж гайхан бодох. Гэрэлт наран сацрагаа түгээн хамаг бүхнийг дулаацуулан норсон бүхнийг ээн хатааж, сэтгэл хийгээд биеийг дулаацуулах ахул тайвширч нэгэнтээ мушилзан инээх. Тэртээд нүүгэлтээд холдсон бараан үүлсийг харангаа “сүртэй юм бэ?” хэмээн инээмсэглэнэ. Юу болоогүй юм шиг нарны ээвэр дулаахан илчинд мансууран нойрмоглох аж. Гэхдээ л тэрхүү нарны дулаахан илчинд тайвширч жаргана.

Заримдаа шиврэн орох бороонд нэвтэртлээ норсон хувцсаа хатаах гэж галын илчинд хичнээн наавч хатаж өгөхгүйн зовлон буй. Ээгээд байгаа хэрнээ норсон хувцаснаас дуслах хүйтэн дуслууд бөнжигнөн урсаж, бие болоод сэтгэлийг жиндүүлнэ. Хөгжилтэйеэ асчих галын дөлийг хичнээн ихээр гөлрөн ширтэвч, хувцас хийгээд сэтгэл хатан дулаацаж өгөхгүй сэтгэлийг минь дагжин чичрүүлэх аж. Яг энэ үед норсон сэтгэлээ зуун граммаар даруулж хатаамаар ч юм шиг санагдах үе бий. Хувцас болоод биеийг минь хатааж амжихгүй байгаа галын дөл рүү гөлрөн ширтэх харцанд, бороонд нороод даарсан болжморынх шиг арчаагүй төрх тодорно. Яагаад ч юм бэ? асгарсан борооны дуслууд ууршиж амжаагүй байхад сэтгэлээ хатаах гэж чармайх бидний горьдлого.

Их гоёмсог цэцэгсийн дунд хөгжилтэйеэ хөөцөлдөн гүйлдэх тэр мөчид гэнэтхэн чулуу таарч хөлийг нь зүсэн цус асгаруулах мөч. Би өвдөг дээрээ борхирон сууж чиний хөлнөөс асгарах цусыг долоох гэвч чи янгуулчлан чангаар орилон хашгирахад миний сэтгэл тарчилж, гэнэт зогтусдаг. Зүгээр л балмагдсандаа тэвдэж байгаа нь тэр. Чиний гар миний хүзүүгээр чанга гэгч тэврэн, би чамайгаа өргөн тэртээх уулс рүү гүйх мөчдөө сэтгэл дотроо “дахиад хэзээ ч чамтайгаа цэцэгсийн дундуур хөөцөлдөн гүйхгүй” гэж өөртөө амлан, миний хөлийг зөөлхнөөр ороон гижигдүүлэх цэцэгт талыг үзэн ядаж орхин одно. Гэхдээ л хэзээ нэгэн цагт сэтгэлийг минь гижигдэн дуудах цэцэгт нуга руу хараа билчээн сэтгэлээ аргаддаг. Тэр нугаар хичнээн баяртайгаар хөөцөлдөн гүйхийг хүсэх авч, тэр л  орчинд хөл зүсэх чулуу буй хэмээн айн ширвээтэнэ.

Хав халуун цөлд бороо нэгэнтээ асгарч хамаг бүхэн тэр дуслуудаас шим тэжээл аван дэлгэрэх шиг гайхамшигтай, аз жаргалтай мөчүүдэд хамтдаа л баймаар. Зүгээр л тэр бороон дунд чамайгаа цээжиндээ тэврэн нэвт норж зогсмоор ч юм шиг. Чамайгаа чангаар тэврэн ангасан хөрсийг дэвтээн амилуулах тэр л газар дээгүүр чанга чангаар инээлдэн гүймээр, чамайгаа газарт буулган араас нь хөөж гүйцэх гэж хамаг чадлаараа хашгиран гүймээр. Халтирч унасан зөөлхөн газар дээр чамайгаа шавартай хутган орилуулмаар, дараа нь дээрээс асгарах зөөлхөн бороон дунд хоёулаа угаагдан, чиний зөөлхөн уруулыг уруулаараа тэмтчин байж үнсмээр. Бороонд норсон сэтгэлээ аргадан байж хатаамаар. Энэ зөөлхөн борооны уянгалаг дуслууд чамд намайг, надад чамайг уусган буйг бүх бие сэтгэлээрээ мэдрэн амталмаар. Тэгээд л чамтайгаа хөтлөлцөн тэртээх алсад нумрах солонго руу гүймээр. Тэнд л бидний аз жаргал буй гэдгийг мэдэрч бие бие рүүгээ харан хамаг сайхнаар инээмсэглэмээр. Бие биедээ уусч тэртээх хол руу хамтдаа шувууд болон нисмээр. Тэнгэрийн уудам орчилд хамтдаа л байж, чиний муухай араншинг мартмаар.

 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 04, 2017 2:32:48 pm )

    Өдөрт дор хаяж 10 янзын ааш авир гаргадаг хүнийг эмэгтэй хүн гн гэж бгаашдээ. Зарим бүсгүйчүүд нөхөртөө гомдож дургүй нь хүрсэн ч гсн тэрнийгээ гаргахгүй дотроо тэвчиж өнгөрөөдөг. Тийм эмэгтэй нөхөр нь өөрт нь хайргүй өөрөө нөхөртөө их хайртай хүмүүс тэгдэг. Эхнэр хүн эр нөхөртөө л туниж гомдож уурлаж ааш зангаа гаргахгүын бол өөр хэнд гаргах уу. Аавдаа юу, хүүдээ юү, аль эсвэл бусдын нөхөрт үү. Үгүй л байхгүй юу. Тэд нөхөртөө эрхэлж туниж гоморхож бж энэ яваа насныхаа даахааргүй их ачаанаасаа бага ч болов хөнгөлдөг. Тиймээс эрчүүд эхнэрийгээ ааштай гэхээсээ илүү яагаад гэдгий нь ойлгож тэднийгээ хайрлаж явах хэрэгтэй.

  • Зочин (May 04, 2017 2:36:52 pm )

    ЗАРИМ БҮСГҮЙЧҮҮД НӨХӨРТӨӨ УУРЛАЖ ХЭЛЬЕ ГЭСНЭЭ ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ. ТЭД УХААНТАЙДАА БИШ ТЭВЧЭЭРТЭЙДЭЭ БИШ. ХАЙРТАЙ НӨХӨР НЬ ГОМДЧИХ ВИЙ САНАА НЬ ЗОВЧИХВИЙ ЯВААД ӨГЧИХВЭДЭЭ ГСНДЭЭ ТЭВЧДЭГ. ЗАРИМ БҮСГҮЙЧҮҮД БИ Л АМТАЙ ААШТАЙ ГСН ШИГ ЭЛДВЭЭР НЬ НӨХРӨӨ ДОРОМЖИЛДОГ. ТЭД БОЛ МАШ БУРУУ. ЮМЫГ ЕР НЬ ИХДҮҮЛЖ ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ, ТУНГ НЬ БАГАДУУЛЖ БОЛОХГҮЙ. ТААРСАН ТУНТАЙ ХООЛ АМТТАЙ БДАГ ШИГ БҮГД БИЕ БИЕНЭЭ СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАЖ ДОТНО ХАРИЛЦААТАЙ БХ ХЭРЭГТЭЙ

  • Кк (May 04, 2017 2:39:18 pm )

    Chutgur shig zantai emegteichuud ch ih baidgin bilee. Etsest ni ted nuhurtuu zoduulj doromjluulj bj namddag. Emegtei hun amnaasaa bolj bogsnii yavdlaasaa bolj nuhurtuu zoduuldag gsn sudalgaa baidgiin bilee

antalya rent a car