antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2017 Comments are off

Гамшигт үзэгдлээс болж айлын гэр нурж, малчид төөрчээ

нийтлэсэн Admin

Дорноговь аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр өчигдөр хүчтэй шороон шуурга шуурлаа. Тус аймгийн УЦУОША-наас авсан мэдээллээр Сайншанд, Айраг, Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт  үзэгдэх орчин 50 метрээс дотогш орж харанхуйлсан байдал үүссэн байна.

Сайншанд болон Хөвсгөл суманд  салхины хурд  27-гоос 29 мс  хүрчээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсээ хүчтэй салхи шуурганы улмаас “Сайншанд сумын нэг, гуравдугаар багт тус бүр нэг гэр нурсан, Зүүнбаян тосгоны спорт заалны дээвэр хуурсан, Өргөн сумын нутагт өндөр хүчдэлийн  шугамын тулгуур багана унасан” талаар мэдээллээ. Түүнчлэн аймгийн ХХААГ-ын авто машины грашийн дээвэр хуурч, Хатанбулаг, Сайхандулаан, Эрдэнэ, Улаанбадрах сумын зарим малчин малдаа яваад төөрсөн тул сумаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Цаг агаар тогтворгүй, хүчтэй салхи шуурч байгаа энэ үед Онцгой байдлын хэлтэс бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдөр 21.20 цагийн үед салхины хурд бага зэрэг буурч 10 метр секунд хүрчээ. Салхины хурд 18 метр секундээс дээш гарсан үед гамшигт үзэгдэл гэж тооцдог байна. Дорноговь аймгийн нийт нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр  энэ оны тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд салхи секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car