antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2017 1 comment

“Алт-2” Заамарыг дахин самарна

нийтлэсэн Admin

Уул уурхай уг нь өгөөжтэй салбар. Төр засаг хуулиа сахиулж, уул уурхайн компаниуд үүргээ хэрэгжүүлдэг болМонгол Улсад төвлөрч байгаа хөрөнгө оруулалт одоогоос хэд дахин илүү, ард түмэн уухайлан дэмжих байлаа. Харин уул уурхай хөгжсөн өнгөрсөн он жилүүдэд энэ байдал эсрэгээрээ хэрэгжсээр, ард түмэн байнгын бухимдал, эсэр­гүүцэлтэй байх боллоо.

Төв аймгийн Заамар сум. “Алт-1” хөтөлбөр анхлан хэрэгжиж, улсдаа 120 тонн алт тушаасан алдар гавьяатай тухайулиг болтлоо сонслоо доо. Гэвч энэхүү өчүүхэн алдар гавьяаны цаана хэзээ ч нөхөгдөшгүй хор хохирол газрынхэвлийд, ард түмнийх нь сэтгэлд үлджээ. Заамарынхныг анх тэнгэрт гартал хөгжүүлнэ, газрынх нь баялгаасхүртээнэ, ажлын байраар хангана, амьдралыг нь сайжруулна гэсэн амлалт аль тэртээ 20 жилийн өмнө үлдэж, одооэнэ тухай бурхан хэлсэн ч тэд үнэмшихээргүй болж. Захын жишээ гэвэл, өнгөрсөн 20 жилийн хугацаанд нэг чтомоохон бүтээн байгуулалт хийгдээгүй, аль тэртээх 1968 оны ЗХУ-ын хөрөнгөөр барьсан хуучны барилгуудсүүмийж байна. Заамарын газар нутаг дээр 121 лицензийг 50 гаруй компани эзэмшин үйл ажиллагаа явуулжбайгаа ч уул уурхайн компаниудад ажиллаж буй ажилчдын 10 хүрэхгүй хувь нь л нутгийн иргэд байх жишээтэй. Байгаль орчны доройтлын хувьд яриад ч хэрэггүй. Алт олборлохоор хөндөгдсөн талбайгаас өнөөдөр нэг ч гаталбайд нөхөн сэргээлт хийж, бэлчээрийн хэлбэрт шилжүүлээгүй. Монголын хүн амын тал хувийг ундны усаархангадаг Туул голын Заамар дахь хэсэг бүрэн сүйдсэн гэж байгаа.

Ийм байтал дараагийн “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон шийдвэр Засгийн газраас гарч, Заамар суманд 21000 га газрыг олгохоор болсон асуудал эдүгээ үргэлжилж байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас Заамар сумын захиргаанд ирүүлсэн хүсэлтээр бол сумын Төмстий багийннутагт орших Түмэнгийн дөрөлж нэртэй 5628 га, Өвөр наймганы 15541 га талбайг олгохыг хүсчээ. Гэтэл уг талбайнь сумын мал аж ахуй, бэлчээрийн гол бүс нутаг бөгөөд малчдын бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан гэрчилгээавсан 48 өвөлжөө, хаваржаа багтаж байна. Түүхийн дурсгалт газрууд, эрт үеэс уламжилж ирсэн тахилга шүтлэгтэйуул ус гээд дархлагдсан газ­руудыг хөндөхөөр болсон нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгараад байна. Түүгээрзогсохгүй Заамар сум, тэр дундаа Төмстий багийнхан мал аж ахуй, газар тариалан дээр суурилж амьдарч ирсэнард түмэн. Гэвч сүүлийн жилүүдэд эмх замбараагүй олгогдсон уул уурхайн лицензийн үр дүнд нутгийн иргэд малаабэлчээрлэх газаргүй болж нутаг заагдахад хүрээд байна. Эдүгээ Заамар сумын бэлчээрийн даац дөрөв дахинхэтэрсэн. Уул уурхайн нөхөн сэргээлт хийгдээгүйгээс цөлжилт маш хурдтай явагдаж байгааг нутгийнхан онцолжбайна.

Мөн нутгийнхан “Заамар сумын малчдын баян булаг болсон, байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлд малааоторлуулж хүнд үеийг даван туулж ирсэн Төмстэй багийн нутаг дэвсгэр дээрээс 21000 га газрыг уул уурхайдолгохоор болсныг маш ихээр эсэргүүцэж байна. Бид бүхэн өмнөх “Алт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийншийдвэрийг хүндэтгэн хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч нутаг орон, баялгийн эзэд болсон нутгийн уугуул иргэдэдамьдралд сөрөг үр дагавар бий болгож, байгаль орчныг улам доройтуулсан бодит жишээг бид нүдээрээ харжирлээ. Тиймээс Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Төв аймгийн ИТХ-ын шийд­вэрийг эсэргүүцэн, газар нутгаа хамгаалахын төлөө бүх чадлаараа тэмцэх болно” гэцгээж байна.

Хэрэв уг хөтөлбөр хэрэгжвэл Заамар өнөө байгаагаас илүү сүйтгэгдэх нь гарцаагүй болжээ. Одоогоор энэ талаархолбогдох албаныхан ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Тиймээс баг, сумын ИТХ-аас эсэргүүцлийн тогтоолбаталж холбогдох албаныханд хүргүүлж. Бүр 1000 орчим хүний гарын үсэгтэй эсэргүүцлийн өргөдлийг Өргөдлийнбайнгын хороонд хүргүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Пүрэв (May 02, 2017 8:19:00 pm )

    Эркем сэтгүүлч хүүхэн та Заамарын ИХын даргын илгээлтийг унш. Тэнд биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ бна. Хууль биелүүлдэггүй компаниудыг зогсоодоггүй хахууль аваад л сууж байдаг засаг дарга нарыг нь хараа. Засгийн газрыг бишшүү

antalya rent a car