
Түүнээс гадна Тункиний үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 270 га газрыг хамарсан түймрийг цурманд оруулжээ.
Мягмар гарагийн өглөөний байдлаар, Буриадын нутаг дэвсгэрт нийтдээ ойн түймрийн 7 голомт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар, тус Бүгд Найрамдах улсад гал унтраах ажилд 400 орчим хүн дайчлагдан ажиллаж байна.
Галын аюултай улирал Буриадад 4 дүгээр сарын эхний өдрүүдэд эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 136 түймрийн голомт бүртгэгдэж, 12,9 мянган га газар түймэрт өртсөн байна. Өнгөрсөн оны мөн үед 52 удаа түймэр дэгдэж, 900 орчим га газрыг хамарч байжээ.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Холбоотой мэдээ
-
баагий (May 02, 2017 6:42:35 pm )
БНБуриад Улс гэж байхгүй. Иркутск хотын муж болсон байгаа
1 Comment