antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2017 3 comments

ТАНАЙ МОНГОЛ ЗАЛУУС ИХ БАЯН ЮМ

нийтлэсэн Admin

Өмнө нь би гадаад хүмүүсийг өндөр настай болохоороо дэлхий даяар аялахыг хараад ер ойлгодоггүй байв.

Ядаж л эрүүл мэндээс эхлүүлээд хэцүү биш байдаг юм байхдаа гэж өөрөө ийш тийшээ аялахдаа, ядрах үедээ байнга боддог байв. Саяхан манай нэг гадаад найз “Танай монгол залуус их баян юм аа. Танай найзууд байнга л ийш тийшээ аялж, Монгол Америкийн хооронд жилдээ ядаж нэг удаа явж, ирэх эсвэл гэрийнхэн нь ирэх юм. Маш үнэтэй брэндээр гангардаг. Бид ингэж аялвал шууд л орон сууцны зээл, кредит картын өр шир гээд санхүүгийн хямралд орохоор юм байна” гэв.

Бид хоёр нэлээн “буу халав”. Америк залуус бидний л адил хэрэглээ, карт, автомашин, байрны зээл гээд хэзээ төлж дуусна даа гэмээр хэдэн мянган ам долларын зээлтэй байдаг. Манай Монгол залуусын зээл эдний хажууд ёстой юу ч биш юм. Гэвч тэд энэ их зээлээ төлж, ажиллаж амьдрахын зэрэгцээ тэтгэвэртээ гарах үедээ улсаас олгох тэтгэврийн мөнгөнөөс өөр компаниас нээж өгч буй “ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНС”-ндаа өөрийн цалин болон компаний зүгээс сар бүр хэдэн хувиар тогтмол хуримтлал хийнэ. Өндөр настай болж тэтгэвэртээ гарах үед өр зээлээ ч төлж дууссан, мөн тэтгэврийн нэрийн дансандаа хадгалсан мөнгөөрөө аялж байдгийг сая л нэг ойлгов.

Гэхдээ би түүний хэлсэн “Монгол залуус их баян” гэдэг үгтэй санал нийлнэ. Учир нь бид Хятадууд шиг 1.3 тэрбум биш, Энэтхэгүүд шиг 1.4 тэрбум биш, Америк шиг 300 сая хүн амтай биш. Бид гуравхан сая. Энэтхэг, хятад оюутнуудтай хамт суралцаж байхдаа нэг хүн хичнээн хөдөлмөрлөвч цаана нь өчнөөн олон ам тэжээж байгааг, нэг хүн хичнээн хөдөлмөрлөвч нэг хүнд ноогдох улсын баялаг хичнээн өчүүхэн бага байгааг ойлгосон. Тэднийг гурван сая монголчуудтайгаа харьцуулахад бид үнэхээр баян байгаагаа мэднэ.

Дэлхийн долоон тэрбум хүнээр хүрээлүүлж, бас Ази Европыг холбосон хоёр том гүрэнтэй хил залгаа амьдарч байж ядуу, өр ширэндээ баригдаад байгаа нь биднийг илүү  сэтгэж, илүү хөдөлмөрлөх хэрэгтэйг сануулаад байх шиг. Бидэнд одоо хүнийхээ хүч хөдөлмөр, оюун ухаан, өвгөдөөс өвлүүлсэн мал аж ахуй, бусад баялагаа зөв менежменттэйгээр удирдаж зарцуулах ухаан, сэтгэлийн хүч тэнхээ дутаад байна.

 (АНУ)

Т Гантуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ХУЯГ (May 01, 2017 4:50:01 pm )

    ШУДАРГААР ХИЧНЭЭН ХӨДӨЛМӨРЛӨӨД ЯМАРЧ НЭМЭРГҮЙ ХЭЗЭЭ Ч САЙХАН АМЬДРАХГҮЙ ХАРИН ЛУЙВАР ЗАЛИЛАН ХИЙВЭЛ МАШ ХУРДАН БАЯЖИЖ САЙХАН АМЬДХРЧ БАЙНА ДАА БИД ИЙМ Л НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА

  • Ок (May 01, 2017 5:56:22 pm )

    20 жил бор зүрхээрээ хөдөлмөрлөж зүтгэж яваад болж бгаа юм алга. Тэгэхэд нэг танидаг гар боловсрол чадвар байхгүй бж нэг гишүүний сонгуулийн ажилд тусалсан гээд хуурамч дипломтой яамны нэг хэлтсийн дарга хийж бн. Ийм боловсон хүчинтэй монгол орон хөгжихгүй. Нэг мэдэхэд тэд улсын мөнгө хулгайлаад айхтар баяжцан бдаг. Ийм шударга бус нийгэмд зүтгээд хэрэг нь гарахгүй бн

  • Teneg (May 02, 2017 1:30:31 am )

    End ariun tsaraan hudulmuruu bayjsan zaluus tun hovor dandaa ulsaasaa hulgai hiisen luivardsan novshnuud harin ted afrik ulsad amdarch baij ichdegui huurhiilultei amtad

antalya rent a car