antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2017 6 comments

Р.Амаржаргал Б.Баабар хоёрын тулаан болж өрнөх үү

нийтлэсэн Admin

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан Ардчилсан нам VIII их хурал тавдугаар сарын 6-нд товлогджээ. Тус хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвших нэг хүнийг сонгох нууц санал хураалт болох юм байна. Харин үүний өмнө нэр дэвшихээ илэрхийлсэн долоо хүнээс сонгох санал хураалтыг тавдугаар сарын 3-нд зохион байгуулах юм байна.

Энэ санал хураалтаас хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг VIII их хурлаар нууц санал хураалтаар баталгаажуулснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодрох ажээ. Дотооддоо өрсөлдөгч олонтой Ардчилсан нам хэнийг Ерөнхийлчид сойх вэ гэдэг мөн л таамаг төдий байна.

Тодруулбал,  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө Х.Баттулга, Р.Амаржаргал, Л.Болд, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Б.Батбаяр /Баабар/ нарын гишүүд албан ёсоор мэдэгдээд байгаа.

Зарим намынх нь гишүүдийн үзэж байгаагаар Р.Амаржаргал хамгийн их дэмжлэг авах ёстой хүн хэмээн үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэр цэвэр, улстөрийн туршлагатай, монголын өмнөө барих толгой эдийн засагчдын нэг хэмээн харж байна. Монголчуудын эв нэгдлийг эрхэмлэж чадах, магадгүй Ардчилсан намыг олон нийтийн өмнө нь нүүр улайлагахааргүй хүн гэдгийг зарим гишүүд нь нуулгүй хэлж байсан.

Харин түүнээс бусад гишүүдийг нэр дэвшихэд өөнтөглөх, баалах зүйл мундахгүй. Тиймээс нэр цэвэр, олны өмнө нүүрээ бараагүй хүнийг Ерөнхийлөгчид сойх нь зөв хэмээн үзэж буй гэнэ. Ардчилсан нам дотроо олон фракцаас бүрддэг. Тиймээс фракцуудын хооронд ширүүхэн тулаан өрнөж буй нь лавтай. Мэдээж фракц бүрээс нь өөр өөрсдийнхөө хүнийг нэр дэвшүүлж, олонхийн дэмжлэгийг авхуулах хүсэлтэй байгаа. Тэгэхээр олонхийн дэмжлэгийг хүртэж магадгүй хэмээн харж байгаа Р.Амаржаргалтай эн тэнцэхүйц өрсөлдөх  нэр дэвшигчээр Нийтлэлч  Б.Баабарыг зарим улстөрчид нэрлэжээ. Түүний  “Өдрийн сонин”-д “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” гэсэн нийтлэлээ  бичиж хэвлүүлжээ. Уг нийтлэлдээ “Би та нараас булаагдсан итгэл найдвар, чиний амьдралаас булаагдсан баялгийг эргүүлж өгөхийн төлөө байна. Та нар дэмжвэл алдсан найдвар, булаагдсан баялгаа эргүүлэн авч чадна. Би  төрийг байх ёстой байранд нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна. Би  ард түмнийг байх ёстой өндөрлөгт тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчид горилогчдын өрсөлдөөн Р.Амаржаргал, Б.Баабар хоёрын тулаан болж хувирах уу гэдгийг зөвхөн харах үлдлээ.

С.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (May 01, 2017 12:03:19 pm )

    Амаржаргал ямар ч эрх мэдэлгүй хайнагийн шар шиг байх албан тушаалд очих хэрэг байна уу? Үнэхээр улсынхаа төлөө гэж байгаа бол УИХ-ын гишүүн юм уу УИХ-ын дарга болж эрх зүйн зөв орчин бүрдүүлэх, эсвэл ерөнхий сайд болж мэдлэгээ шавхан, чөмгө дундартал зүтгэх л хэрэгтэй байх

    • irgen (May 01, 2017 2:40:24 pm )

      yag unen

  • Anonymous (May 01, 2017 4:43:03 pm )

    Хаха Үнэн сонин өрсөлдөгчөө магтах уу? Ёстой энэ нь намаасаа гараад ирээсэй далаар нь цэвэр тавина гэж бгаа юм шиг уншигдаж бна.

  • Бадам (May 01, 2017 11:32:52 pm )

    Энэ Амаржаргал болимоор юмдаа. Чөдваргүй мэдлэггүй байж өөрөөс нь 100 дахин өргөн мэдлэгтэй Баабартай үзнэ гэнээ. Инээд хүрч байна .

  • мн (May 02, 2017 9:02:27 am )

    энэ хоер нээрэээ оиролцоо дүн гарах баих шүү

  • зочин (May 02, 2017 9:45:38 am )

    өөрийн толгойгүй, унхиагүй, юу ч дугарч чадахгүй хүнийг та нар чадвартай гэх юм. Амаржаргал бол үнэндээ жирийн нэг бэртэгчингээс гадна офшорыг хамгаалагч хүн шүү.

antalya rent a car