antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2017 1 comment

Сувилагч нар ахмад настны амьдрах орчныг сайжруулан буянтай үйл бүтээлээ

нийтлэсэн Admin
Дундговь/МОНЦАМЭ/ Цагаан халаадаа нэг өдөр тайлж, шавар зуурч байшин зассан нэгэн түүхийг сувилагч нар үлдээсэн юм. Мандалговь хотод үйл ажиллагаа явуулдаг бүх эмнэлгийн сувилагч нар хөрөнгө босгож, нэгэн ахмад настны амьдрах орчныг сайжруулсан буянтай үйл бүтээлээ.
Сайнцагаан сумын 5 дугаар багийн иргэн Б.Норжмаа гуай 1978 онд анагаахын сургууль төгсөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборантаар 34 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн хэмээн ажил амьдралынхаа тухайд яриа дэлгэлээ.
Тэрээр аймгийн төвийн Равжих хороололд аж төрдөг. Б.Норжмаа гуай 1996 онд хадмуудтайгаа айлсан энэ хашаандаа нүүж ирсэн бөгөөд хожим хүүгээ өрх тусгаарлахад түүний одоо амьдарч байгаа байшинг нөхөр нь барьж өгч байжээ. Түүний хань, хүү нь бурханы оронд одож, өдгөө тэрээр ач зээ нараа өсгөн энэ байшиндаа аж төрж байна. “Охин маань Улаанбаатар хотод ажил хийдэг. Ээжийгээ дэргэдээ аваачна гэдэг ч би явдаггүй ээ. Буурлуудын минь гэрийн буурьтай, хүүгийн маань гал голомт бадарсан болохоор энэ хашаа миний аргагүй л ээнэгшсэн газар хэмээн” сэтгэл дэлгэн ярьсан энэ ахмад өөрийн  ажил амьдралын намтар түүхээ холбосон эрүүл мэндийн салбарынхандаа баярлалаа хэмээх үгийг  сэтгэлийн гүнээс хэлсэн юм. Түүнд барьсан сувилагч нарын бэлэг гэнэтийн, бас сэтгэл хөдлөхөөр байжээ.
Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны санаачилсан хүмүүнлэгийн үйлст 100 шахам сувилагч нэгдсэн байна. “Хэн нэгэндээ туслах чин санаа хүн бүрийн сэтгэлийн гүнд агуулагдаж байдаг чанар. Гагцхүү түүнийг хоршин нэгтгэж чадах нь л ийнхүү буянтай  үйлсийг бүтээдэг юм байна. 96 сувилагч тус бүр 5000 төгрөг нийлүүлсэн. Үүн дээр бид аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдэд хүсэлт уламжилснаар нэг сая 300 мянга гаруй төгрөг болгоод Б.Норжмаа гуайн байшингийн таазыг өнгөлж, ханын цаас, цонхыг сольсон. Ариун цэврийн байгууламжийг зөөж шинэчлэн барьсан. Хашааг тэгшилж, үүд хаалгыг будаж, үнс хогийг ачууллаа. Олны хүчээр өчигдөр эхэлсэн ажлаа шөнө гэхэд дуусгалаа” хэмээн сувилагч Ө. Сугир ярьсан юм.
Нэгэн цагт хүүдээ барьж өгч байсан  жижигхэн байшин нь саруулхан цонхтой, уужим цэлгэр мэт болоод нэг л өдөр ингээд тохижчихсонд Б.Норжмаа гуай баярласан сэтгэлээ дахин дахин илэрхийлж байна. Тэрээр, “Хэдэн хоногийн өмнө хэдэн сувилагч охид ирсэн юм. Тэгэхэд надад юу ч яриагүй. Тэгтэл гэнэт ингэж олуулаа ирээд орон гэрийг минь засч янзлаад өгчихлөө. Хэдийгээр тэтгэвэрт суугаад олон жил болж байгаа ч гэсэн араас минь сураг ажиг тавьдаг хамт олонтой гэж бодохоор сэтгэл уярч байна. Сувилагч нартаа, эрүүл мэндийн салбарынхандаа үнэхээр их баярлалаа” гэв.
Т. Отгонтуяа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (April 29, 2017 2:28:21 pm )

    Дундговийн сувилагч нарт баяр хүргэж сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Ахмадаа халамжилдаг ийм сайхан сэтгэлтэй хүмүүс урт насалж, удаан жаргаарай.

antalya rent a car