antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2017 2 comments

Сайншандад нарны цахилгааны станцын шав тавилаа

нийтлэсэн Admin

Дорноговь аймгийн Сайншанд хотод нарны цахилгаан станцын шав тавилаа.Монголын хамгийн том буюу 30мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Дезерт Солар Пауэр Вуан ХХК Герман улсын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх аж.

Тус нарны цахилгаан станцыг Сайншанд сумын III багийн нутаг дэвсгэрт 714000 м.кв талбайд барих бөгөөд бүтээн байгуулалтын хүрээнд түр болон байнгын 150 гаруй ажлын байр шинээр бий болох аж. Энэхүү нарны цахилгаан станц нь жил бүр 52.276 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм байна. Нарны цахилгаан станцыг барих ажил тавдугаар сараас эхлэх бөгөөд энэ ондоо багтаан барьж дуусгахаар төлөвлөжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 29, 2017 10:17:16 am )

    Wow amjilt

  • batbold (April 30, 2017 12:06:55 pm )

    Tshilgaan erchig hergelehgui sumdad -ugam tatah, zam tavih , bolon zugeer mungo taraah gemt hergiin orond iim buteen baiguulaltad munog zarah n’ zuv.

antalya rent a car