antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2017 7 comments

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ЫН ХЭРЭГ БАЙНА УУ?

нийтлэсэн Admin

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн алга гэхэд хилсдэхгүй болов уу. Монголын хоёр дахь том улс төрийн хүчнийг элдэвлэлээ хэмээн олон хүн шүүмжлэх вий. Хэзээд үнэн үг гашуун байдаг хойно. Нийтэд эерэг фигуртэй Р.Амаржаргал хүртэл сөрөг өнцөг ихтэйг намын гишүүд нь илчилж эхэллээ. Намын дарга С.Эрдэнэд хаягласан АН-ын гишүүдийн шаардлагад “2016 оны сонгуульд АН-ыг ялагдуулах эхлэлийг тавьсан хүний нэг бол Р.Амаржаргал.

МАН-тай хүч хавсран намынхаа эсрэг зогсож байсан Р.Амаржаргал нь одоо мундаг цэвэр хүн, түүнийг дэмжих хэрэгтэй гэсэн мэдээлэл шил шилээ даран гарч байна. Ардын намтай нийлж өөрийн намын болон хамтарсан Засгийн газрыг огцруулсан энэ хүн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай намын гишүүнээс хасагдах хүний нэг” гэжээ.

Үнэхээр ч мань эр намынхантайгаа үзэл бодол нийлэхээ больсноо мэдэгдэж, УИХ-ын гишүүнээсээ хүртэл татгалзах хүсэлт гаргаж байлаа. Тухайн үед Р.Амаржаргал сайндаа бас хэрэгтэйдээ бус харин суудал нь АН-д ашигтай байснаас түүнийг хөөж зүрхлээгүй. Үүнийг мэдэх мань эр ч дээрх шаардлагад дурьдсанчлан биеэ тоож ихэрхсэн, намаа үл тоомсорлож чуулгандаа ч суудаггүй байсан төдийгүй хэвлэл мэдээллээр намаа шүүмжлэгчийн байр сууринаас л ярьж бичдэг байлаа. Улмаар түүний асаасан гал дээр сөрөг хүчин мод нэмэрлэж байсан нь гарцаагүй үнэн. Ийм нөхрийг Төрийн тэргүүний сэнтийд залах нь АН-д лав ашиггүй. Тэр дундаа “Шонхор”-ынхонд бүр ч гарзтай тохироо болох биз.

Хөх тэнгэрт дүүлэн нисч яваа “Шонхор”-ынхны найдвар нь Д.Дорлигжав гэлцэх. Дүрдээ итгэсэн мань эр ч сүүлийн үед хэвлэлийнхнийг ойр ойрхон дуудаж, Ерөнхийлөгчийн засаглалын талаар номлох болов. Өчигдөр л гэхэд Ард нийтийн зөвлөлдөх санал асуулгад эрх баригчдаас эхлээд иргэд олон нийт анхаарлаа хандуулахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, мэдээлэл хийв. Улмаар Ерөнхий сайдад эрх мэдлийг төвлөрүүлэх төслийн хамт Ерөнхийлөгчийн засаглалтай болох төслийг ч хамтатган нийтэлж, олон нийтийн санал асуулгыг авах учиртай хэмээлээ.

Мөн сөрөг хүчин байр сууриа нэгтгэж, дээрх асуудалд мөн анхаарлаа хандуулах шаардлагатайг ч тэрбээр тодотгосон. АН-ын нөхөд нь өнөөг хүртэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ёстой л дөрвөн зүг, найман зовхист харсан байр суурьтай буй. Иймээс намынхнаа байр сууриа нэгтгэж, тэр дундаа Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихийг мань хүн уриалаад амжина билээ. Юутай ч чуулганаар Эрүү, Зөрчлийн хуулийг хэлэлцэж, санал асуулга бүдгэрсэнтэй хамт Д.Дорлигжав ч мартагдах гээд байгаа тул олны анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж суугаа нь тэр бололтой.

Шулуухан хэлэхэд, надад анхаарлаа хандуулаач гэх уриалгыг гардан гүйцэтгэсэн мэт. Нутгийнхны дэмжлэгийг хүлээж чаддаггүй түүнд нийтээрээ санал өгөх нь эргэлзээтэй. Иймээс найдвар бага түүнд АН итгэлийн файзаа атгуулаад алхуулахад хэтэрхий хайран. Ядаж байхад, Д.Дорлигжав ерөнхий прокурор, Хууль зүйн сайдаар ажилласан он жилүүдэд намынхан нь хэцүү нэртийнхээр орж гарах болсныг нь хэрхэн зөвтгөх билээ. Намын гишүүд нь ч энэ үйл явдалтай эвлэрэхгүй биз.

Тиймдээ ч хэдийнэ Х.Тэмүүжин тэргүүтэн уриа лоозонгоо бэлдээд сууж буй. Чуулганы өчигдрийн хуралдааны үеэр хүртэл Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Прокурорын дэргэдэх мөрдөн гэдэг юм байхгүй болсон шалтгаан ойлгомжтой. Д.Дорлигжав гэдэг хүн өөрт хамаатай хэргийг өөрийн харьяаны мөрдөх албаараа мөрдүүлээд л, хэрэгсэхгүй болгохыг нь хэрэгсэхгүй болгоод л, хаахыг нь хаагаад л дуусгачихсан. Үүнээс л улбаалаад Прокурорын мөрдөн гэдэг юм байж болохгүй юм байна гээд аваад хаячихсан” тухай хэлж байна билээ.

Дээрх хоёр эрхмээс гадна Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл гээд хувилбарууд байж болох ч хэн хэн нь хуулийн байгууллагад хар “данс”-тай. Иймээс өрсөлдөгчдөө зөөлөн боов болох нь гарцаагүй. Мөн Г.Батхүүг фракцийнхан нь нэрлэдэг. Гэвч Монголыг согтууруулах ундаад живүүлэхэд оруулсан хувь нэмэр нь бас л гай болно. Ингэсээр эцэст нь Л.Болд. Гэвч ардчиллын тухай номлохоос өөрөөр хийж бүтээсэн зүйлгүй түүнд итгэл үзүүлэхэд бас л бэрх.

Уг нь АН-д шижигнэсэн сайхан залуус бий. Гэвч партизанууд төвтэй тул цус сэлбэлтэд дэндүү хойрго энэ намд тэдний орон зай гэж үгүй. Нөгөөтэйгүүр, “Шонхор”-ынхонд таалагдах гол шалгуурт тэнцэх хүн хуруу дарам. Тиймдээ ч өнөөгийн Төрийн тэргүүн өөр намын нэр дэвшигчийг сэм дэмжиж, зам мөрийг нь засаж суугаа нь тэр биз ээ.

Эх сурвалж: Л.НИНЖСЭМЖИД

Улс төрийн тойм


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Fuck AH (April 28, 2017 2:25:06 pm )

    Vher mongolchuud zow songolt hiigeerei dee

  • Jargal (April 28, 2017 2:47:51 pm )

    Yag heden dampuu hulgaich nuud in bna Uls oronoo hudaldssan pizdaa nuud.

  • а рд түмэн (April 28, 2017 5:44:01 pm )

    МАНыхан айхдаа шээс нь гоожих гэж байна

  • а рд түмэн (April 28, 2017 5:45:50 pm )

    Бат ҮҮл ерөнхийлөгч болоод засаглалыг 2 танхимтай болгоод МАНыхан будаа болно

  • Anonymous (April 28, 2017 6:34:05 pm )

    Битгий худлаа горьд

  • Ард түмэн (April 28, 2017 7:18:09 pm )

    Татвар нэмж ард түмний нуруун дээр ачаа нэмдэг. Ардын намын хэрэгбайна уу.

  • Zochin (April 29, 2017 8:27:27 am )

    Tatvar nemehgui geed yah um? Orniihoo toloo eh ornoo hudaldah um uu? Hen avah ve? Ymar ch gadni nertei blaa geed ard ni hujaa l zogsoh geed bna.Tiimees tatvar nemj bj,AN-ni hiisen gai lai oriig chini toldog um bgaa biz dee.Esvel hujaagiin dagavar bolog gee yu?AN-aar yah um,hiisen gai lai chini uugeer duusag.Yun AN-aas eromhiilogch goridoh ve.AN-han geech chotgor,shulmin horon sanaatnuud gazrin gavaar dald orooroi,dahin buu uzegdeerei,buur minii eh ornoos zailaarai.

antalya rent a car