antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2017 Comments are off

NBA News: Торонто Рэпторс дараагийн шатанд шалгарлаа

нийтлэсэн Admin

Плей-оффын хамгийн ширүүн өрсөлдөөнийг үзүүлж буй “Милоуки Бакс” болон “Торонто Рэпторс” багуудын зургаадахь тоглолт өнөөдөр боллоо. Милоуки баксын залуус өнөөдөр талбай дээрээ хожих боломж байсан тэдэнд бага зэрэг туршлага дутлаа.

Тоглолтын эхний үед Торонточууд 28-24 өөр ялимгүй илүүрхсэн ба удаах үед Милоуки 14 оноо 23 оноо алдсан байна. Гуравдугаар үед хоёр баг адилхан 23 оноо авсан. Дөрөвдүгээр үеийг Милоукигийн залуус 61-74 гэсэн харьцаагаар эхлүүлсэн. Тэд 13 онооны зөрүүгээ маш хурдан нөхөж, Жэйсон Терригийн гурван онооны шидэлтээр 80-78 болгосон ч төгсгөлөө сайн хийж чадаагүйн балгаар 92-89 харьцаагаар хожигдов. Ялангуяа 03.5 секунд дутуу тооны харьцаа 87-90 байхад Я.Антетокунмпо гурвын шугмын араас биш дотогшоо орж 2 оноо авсан нь багт нь муугаар нөлөөлөв.

ДеМар ДеРозан өнөөдөр багтаа 34 оноо авч бөмбөг таслалт, самбар, дамжуулалтад идэвхитэй байлаа. Милоуки Баксаас Грек залуу Я.Антетокунмпо 34 оноогоор багаа тэргүүлжээ.

Ийнхүү Торонто Рэпторс баг Кливлэнд Кавальерстэй дараагийн шатанд тоглох эрхээ авлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car