antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 2 comments

Аварга А.Сүхбат оройхон гараад ширүүхэн дайрах нь уу?

нийтлэсэн Admin

Зодог шуудагаа тайлан монгол бөхийн дэвжээнээс Төрийн ордон руу орж УИХ-ын гишүүн болсон Б.Бат-Эрдэнэ аврагын араас А.Сүхбат аварга улс төрд орж магадгүй тухай мэдээлэл цацагдаад байгаа. Аврагын хувьд АН-ыг дэмждэг гэдэгээ хэд хэдэн удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан удаатай. Төв аймгийн Сэргэлэн сумын хүү А.Сүхбат аварга төрсөн нутгаасаа нэр дэвших үү үгүй юу гэдэг нь одоогоор нууц хэвээр байна.

Гурван эхнэрийн 6 хүүхдийн эцэг болсон түүнийг зарим нэгэн нь С.Жавхлан шиг гэр бүлийн амьдралаа жигдрүүлж чадаагүй байж улс төр, улс төр гэж гүйх нь буруу гэж үзэж байх юм. Х.Баянмөнх аваргын охин Б.Баясгалангаасаа 3 хүүхэдтэй бөгөөд салсныхаа дараахан МУГЖ дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэйтэй сууж хоёр хүүхэдтэй болсон. Тэрээр хамгийн сүүлд “Тайхар” клубын аеробекийн багш залуухан бүсгүйтэй суусан.

Дархан Уул аймагт орших “Дамонтрейд” гэх архины үйлдвэрийг худалдаж авч байсан нь мөн л өөрийг нь хэл аманд оруулаад авсан. Дараа нь мөн л Солонгосын нэгэн компанийн хөрөнгө оруулалтаар цагаан будааны архи буюу сөжү үйлдвэрлэн, дотоодын зах зээлд нийлүүлэхээр шийдэн өдөр судраа ч товлож байсан нь бас л хүмүүсийн дунд “аварга А.Сүхбат монголчуудаа архинд оруулчих гээд л үзээд байна аа даа” хэмээн нэг хэсэгтээ л сенсацилж байсан. Юутай ч аварга А.Сүхбатыг сонгуулиар сонгож УИХ ын гишүүн болгох эсэх нь түүнийг улс төрч болоход бэлэн эсэхээс нь хамаарах биз ээ.

Ц.Тамир Бай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 13, 2012 9:49:35 pm )

    Za zugeer baigaarai

  • Anonymous (February 14, 2012 3:41:59 am )

    Ene bandi aar Ih hural dutaj gene,,,

antalya rent a car