antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2017 4 comments

“Хүннү Молл”-ын Абсолют дэлгүүрт зарж буй иогуртан тараг хөгцөрч муудсан байжээ

нийтлэсэн Admin

Хүнсний аюулгүй байдал түүнд тавьж буй хяналт, шаардлага ямар түвшинд байгааг үйлчилгээний байгууллагууд өдөр бүр дэлгэн харуулсаар байна. Үүд хаалгаа нээхдээ сүржин уриа, рекламуудаар ард иргэдийн тархийг угаадаг ч тэр хэрээрээ чанарын шаардлага хангах ёстой атал огтхон ч хайхрахгүй байгаа нь худал биш. Өнгөрсөн өвөл сар шинийн өмнөхөн нээлтээ хийгээд байсан “Хүннү Молл”-ын Абсолют дэлгүүр муудаж хөгцөрсөн иогуртан тараг зарж байхыг нэгэн иргэн өөрийн пэйсбүүк хуудсанд мэдээлжээ. Том, өргөн сүлжээ дэлгүүрүүдэд итгэл үзүүлсэн иргэд эрүүл мэнд, амь насаараа хохироход энүүхэнд гэдгийг энэ байдал гэрчлэв. Тус бүтээгдэхүүний хугацаа төдийлөн дуусаагүй байгаа ч хадгалж буй орчин нөхцөл ямар хэмжээнд байгаа гэдгийг анзаарч сэрэмжлэхийг иргэн танд сануулж байна.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Монгол улс (April 27, 2017 3:56:55 pm )

    Манай орон хүнсний аюулгүй байдлаа хянаж чададгүйн наад жишээ шдээ

  • хуульч (April 27, 2017 7:51:53 pm )

    УГ НЬ ЙИМ ТОМ ДЭЛГҮҮР тийм хулих зүйл ЗАРМААРГҮЙ юм ???….. ХЭРЭВ ТИЙМ БОЛ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ХИЛ, ГААЛЬ , өдөр тутамын хяналт тавих үүрэг хүлээсэн ЭРҮҮЛ АХУЙН болон МАЛ ЭМНЭЛГИЙН улын байцаагчид ЭМЧ НАР гээд их асуудал дэгднэнэ дээ??? …….Хэрэв үйлчлүүлэгчийн таашаалд нийцсэн үнэ хямдтай чанартай орос бараа гээд ОЛОН ТҮМЭН ихээр худалдан авч бусад өрсөлдөгчиддөө нөлөөлж байгааг нэг сэтгүүлч овжиноор синсац болгож АШИГЛАЖ БАЙГАА БОЛ ӨӨР АСУУДАЛ БОЛНО ДОО??

  • Anonymous (April 27, 2017 8:01:16 pm )

    Монгол тараг сүү ундаагаа ав л даа бас өндөг байна.яаж тээвэрлэж хэд хонож ирсэн бүү мэд.ийм юм авахгүй бол оруулж ирэхээ болино шүү дээ.

  • Zochin (April 28, 2017 7:19:10 am )

    Er ni himiin argaar isgesen ene targiig uuh hereggui bifodopor isgesentarag hortoi mongol taraga jinhene mongol suugee uu

antalya rent a car