antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2017 4 comments

ТОСК-ын дарга асан А.Гантулга  “Үндэсний барилга консорциум” ХХК-д  1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

нийтлэсэн Admin

ТОСК-ын дарга асан А.Гантулгыг АТГ-аас баривчлан, 461-р ангид хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа танил талдаа давуу байдал олгож, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн хэргийг  шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.  Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж өмнө нь мэдээлэхдээ  “Албан тушаалын байдлаа хэтрүүлж, хувийн компанитай гэрээ байгуулан нэг тэрбум төгрөгийн зээл олгож, ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тус корпорацын ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн нь үнэн” гэж байсан юм.

Тодруулбал,  “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дээрх нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон аж. Харин нөгөө консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэх мэдээлэл байдаг. Түүнчлэн тус консорциум 2013 оны есдүгээр сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих (Улаанбаатар)” тендерт шалгарсан бөгөөд уг ажил нь хийгдсэн эсэх нь мөн тодорхойгүй өдийг хүрсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (April 27, 2017 2:39:43 pm )

    zuulun zantai bolohoor hund ugui gej chadahgui hunii umnuus heregt orj bhgui yu

  • czech ostrava puje (April 28, 2017 11:09:03 am )

    gantulga ch saihan luivarchin daa. czechiin luivarchin paveltai niilj ultiin uurhaigaas alt olborloj nuhun sergeelt hiilgui hayasan. gadnii hulgaichtai niilj mongol ulsaa, mongolchuudaa luivardsan ene hulgaichiig shalgaad shorond ni ayvyylah ni zuv.

  • мн (April 28, 2017 11:09:42 am )

    замын ноход заилсан дээр дээ

  • ZOCIN (April 28, 2017 1:24:29 pm )

    uy meddeg gej zeel olgoj bga uasan ix erx medel be nadad 1 tog rog zeel gexeer zeel olddogyi l um bna lee

antalya rent a car