antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2017 9 comments

Б.Жавхлан гишүүний өргөн барьсан “хоёр үзүүртэй” хуулийн төслөөс хэн ХОЖИХ вэ?

нийтлэсэн Admin

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг зүтгүүлээд байгаа Б.Жавхлан нарын гишүүд их л ая таатай зүйлсийг ярьж буй. Харин эдийн засагчдын олонх нь өөрийг хэлж байгаа юм. Гэхдээ агуулга хийгээд хэлбэрийн асар их зөрүүтэй зүйлсүүд яригдаад байгаа юм. Гадны төрийн томоохон банкууд орж ирснээр манай улсад үүсэх асуудлууд юу байх вэ гэдэг нэг асуудал бий. Түүнээс гадна Б.Жавхлан, З.Нарантуяа нарын гишүүдийн зүтгүүлээд байгаа энэ хуулиар хэний аль хэсэг бүлгийн эрх ашиг хангагдах гээд байна вэ гэдэг асуулт бас дагаж буй. Эдийн засагч Н.Дашзэвэг “Хятадын төрийн 3 банк орж ирнэ гэнэ.  Тэдэнд хазаар зүүж өгөхгүй бол манай хэдэн хурга-банкуудыг няц гишгэнэ.  Хуулийн төслийн ажлын хэсгийг удирдаж буй банкир Жавхлан гишүүн их л гэнэн юм ярьж байна. Б.Мэдрээгийн зарим санаатай санал нэг байна, би. УИХ эрдэмтдийнхээ саналыг сонсох байлгүй дээ. Алдаа гарвал засах боломжгүй Монгол улс базуулна тэдэнд” гэсэн бол эдийн засагч Б.Мэдрээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “ Гадны банкны салбар орж ирэх нь бидний Монголчуудын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй ямар нэг нөлөө үзүүлэх болно. Тэр тусмаа хөрш улсын банкны салбар орж ирэх нь бодлогын чанартай, богино хугацаанд биш гэхэд урт хугацаанд бидэнд тийм таатай биш нөхцөл байдлыг бий болгох боломжтой зүйл гэдгийг эхлээд бид санаж явах нь зүйтэй.  Таагүй үр дагаврыг дурдаж, байнга санаж явах нь зүйтэй. Энэ нь нэгд,өнөөдөр үндэсний банкууд маань том хэмжээнд өрсөлдөх чадвартай биш байгаа. Хоёрт, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгодог болохоор “сорчлох ажиллагаа” шууд явагдана. Энэ нь манай улсын жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ гэхээс илүүтэй тухайн улсын санхүүжилтээр босч үйл ажиллагаа явуулж байгаа том хэмжээтэй аж ахуйн нэгжүүд дээр төвлөрч дэмжихийг хэлнэ.  Гуравт,  дотоодод ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан шууд нэгээр нэмэгдэнэ. Дөрөвт гэвэл, сая дурдсан бүх зүйлсийг эргэж засах боломжгүй, нэгэнт хожимдсон байх болно.  Манай улс гэлтгүй дэлхий даяар л эдийн засгийн хямралтай байна. Яг ийм үед уян хатан, илүү шинэлэг юм хийх гэж байна гээд хэт шийдэмгий, болчимгүй үйлдэл гаргахгүй, харин ч болгоомжтой, сэрэмжтэй байх ёстой шүү дээ.” хэмээн ярьж байна.

Тэгвэл  Ө.Энхтүвшин гишүүн “Хөрөнгө оруулалтын банк байгуулагдсанаар долларын ханшид яаж нөлөөлөх бол. Том банкны барьцаа том л байх болов уу. Хамаг лиценз зөвшөөрөл нь тавигдчихсан, түүнийгээ буцааж авч чаддаггүй, гадны хөрөнгийн бирж дээр тавигдах юм болох вий дээ.” гэж байсан. За харин эдийн засагч Ч.Хашчулуун хэлэхдээ “Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш  жилийн  хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна” гэж байсан юм.

Тэгвэл хуулийн төслийг санаачлагчдын нэг Б.Жавхлан гишүүн хэлэхдээ  “Одоогийн манай хэрэгжиж байгаа банкны тухай хуулиар гадны банкны салбар нэгж нээх эрхийг хязгаарлаагүй. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа найман банкны зарим хөрөнгө оруулалт ч бас гаднаас байдаг. Өмнө нь 2000 оны эхээр ОХУ-ын банк ажиллаж байсан. Шинэ хуулиар бид гадны хөрөнгө оруулалттай банк манай дотоодын зах зээл дээр ажиллахдаа ямар хэсгүүд дээр ажиллах вэ гэдгийг нь тодорхой болгож өгөх юм. Энэ нь дотоодын банкуудаа эрсдэлээс хамгаалсан алхам. Гадны банкаар дамжин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, геополитикийн довтолгоонууд, эдийн засгийн тагнуулууд үүрлэх зэрэг эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ бүх эрсдэл үүсэхээс сэрэмжлэхийн тулд бид банкны салбарын хууль эрх зүйн тогтолцоогоо сайжруулах алхам хийх ёстой. Өөрөөр хэлбэл, бид гадны банк оруулж ирэх бэлтгэлээ сайн хангах ёстой. Түүнээс биш гадны банк аюултай гээд бүх зүйлээ хаагаад суугаад байж болохгүй. Энэ бол асуудлыг шийдэх оновчтой арга биш. Гадны банкны салбарууд орж ирснээр манайд өнөөдөр хамгийн дутагдалтай байгаа капиталийн урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Мэдээж гадны банк орж ирүүт хөрөнгө оруулагчид шахцалдаад ороод ирэхгүй. Энэ нь өнөөгийн эдийн засгийн орчин нөхцөлөөс хамаарна. Гэхдээ хөрөнгө оруулагчид олноороо ирэхгүй юм чинь гээд асуудлыг хойшлуулж болохгүй. Энэ нь өөрөө 4-10 жил шаардагдах хэмжээний бүтцийн өөрчлөлтийн процесс явагдах учраас хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал байгаа юм.” хэмээн ярьж байна.

Тэгвэл нийтлэлч Б.Болор-Эрдэнэ “АНУ-д 19-р зууны сүүлээс эрчээ авсан арилжаа, хөрөнгө оруулалтын банкны ээдрээг Их Хямралын дараа 1933 онд Glass-Steagall актаар тус тусд нь байхаар хуульчилсан. 2008 оны Леман шокоос хойш дахин салгах оролдлого үргэлжилж байгаа бол Японд сүүлийн үед Даива Шёокэн, Мизүхо Корпорэит гэх мэт хөрөнгө оруулалтын банк бие даах процесс эрчимжих хандлагатай.

Манай улсад яасан бэ? Яахав дэ, яалаа даа? ГОК-ын махинацаар Худалдаа Хөгжлийн банк нийт эдийн засагт үйлчилдэг арилжааны банк биш нэгэн групптээ зуу зуун саяар нь хийдэг хөрөнгө оруулалтын банк болж хувирсныг цусаар уйлаад ч хямд хүүтэй төрийн зээл байтугай өндөр хүүтэй арилжааны зээл авч чадахгүй бизнесмэн та ч харсан, би ч харсан (Холбоотой: Хатсан цэцэрлэгийн самуурсан иргэдэд). Шунал ихдээд шулМАН-ы нэлээн бурангуй арга барилтай хавханд очиж орсноос биш ганц ГОК биш шүү дээ, ерөөсөө л нийт эдийн засгийн цусаар нэгэн биеийн эрүүл мэндээ тордох уралдаан манай банкууд дунд явж ирсэн. Нийтэд үйлчилдэг ипотек гэх мэтийг болохоор төрөөс мөнгө хэвлэж байгаад эргээд өртгийг нь ард түмэнд үүрүүлчихдэг, толгой ажиллана гэдэг нь тамтаггүй.

Өөрөөр хэлбэл бид Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульгүй ч арилжааны банкны арьс нөмөрсөн хөрөнгө оруулалтын банктай улс аа. Тэр нь ч Банкны тухай хуулинд заагдсан байгааг арилжааны банкинд хөрөнгө оруулалтын банкны чанартай зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн инстүүц буюу Санхүүгийн зохицуулах хороог тэргүүлж байсны хувьд, торомгор хар нүднийх нь өмнө ГОК мэтийн мега хөрөнгө оруулалт зохицуулах салбарынх нь хуулийг нь зөрчин барин өрнөж байхыг харж байсны хувьд З.Нарантуяа гишүүн мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Тэгээд яах гэж тэртэй тэргүй Банкны тухай хуулиар зохицуулагдаж байгаа хэдэн үйл ажиллагааг хуулсан төдий мэт харагдах энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа хэрэг билээ?

Хуулиар гууль хийх гэж. Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөг байх ёстой гэжээ. Маи гоод, одоогийн ханшаар бараг 200 сая доллар. Барагтайхан шиг санхүүгийн мэдрэмжтэй хүнд пиво ууж байвал ууж дууссан хойно нь хэлэхгүй бол инээгээд нүүр рүү чинь цацаж мэднэ. Хөрвөөд л мөнгө, хөдлөөд л мөнгө болж байх ёстой олон улсын санхүүгийн захаас Монголын эдийн засагт 200 сая доллараа хэвтүүлж, тэрнээс ашиг хийхийн тулд тэрбумын актив үүсгэж эрсдэл үүрэх тэнэг байхгүй, үүсэх ч гүй уртаашаа өргөөшөө 10 тэрбумын авилгад идэгдсэн эдийн засагт. Мөн хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна гэжээ. Бөөн бөөнөөрөө 40 сая долларын зээл авчих бодит секторгүй гэдгээ Худалдаа хөгжлийн банкинд дэд ерөнхийлөгчөөр, Монголбанкинд хянан шалгахаар ажиллаж байсны хувьд Б.Жавхлан гишүүн бас мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай. Ерөөсөө хэлэх эрхийг 100 саяар цохиж алчих гээ л, гадаадын банкыг 100 тэрбумаар цохиж алчих гээ л, хуулинд хүссэн дүнгээ заагаад хүчирхийлээд хүчирхийлээд явчих шинжийн болжээ. Банкны хуулиас сэглэж авсан баахан найруулга муутай тэкст дотор хүн давахын эцэсгүй хоёр тоо тавьсныгаа хөрөнгө оруулалтын банк орж ирэхэд бэлдэж буй нарийвчилсан зохицуулалт гэжээ.

Нөгөөтэйгүүр эндээс Б.Мэдрээ гуайн Bank of China ороод ирвэл бла бла хэмээн банкны нэр татаж ирж байгаад ярьсан ярилцлагыг уншиж болно. Хятадтай очиж эвийг тогтоогоод ирсэн М.Энхболд байтугай түй падлийгүй миний санаа зовмоор. Эсрэгээрээ ХХБ-ы экс дэд ерөнхийлөгч нь ийм хууль өргөн барьж байгаагийн цаана хоёр үзүүртэй туйлын башир, зальхай арга нуугдаж байх шиг.” хэмээн бичжээ.

Ер нь бол Хөрөнгө оруулалтын банктай холбоотой байр сууриуд ихээхэн анхаарал татаж байгааг хэлэх хэрэгтэй.  Б.Жавхлан гишүүний өргөн барьсан хоёр үзүүртэй байж мэдэх хуулийн төслөөс хэн ХОЖИЛ хүлээж байгааг урьдчилан харах нь Монголчуудад тустай болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Zochin (April 27, 2017 2:13:45 pm )

    Ene Javhlan gej debili, medleg bolovsrolgui nuhur ih hemjeenii Mungunii surgaar l ingej guriigeed baina daa! Manaid China bank oruulj ireh yamar ch hereg baihgui. Ene hun olon jil Mongol Bank nd hugjild tushaa bolon suusaar arai gej Gishuun bolood odoo Eh ornoo Hyatdad hudaldah gej Hyatadiin munhruulgand orchihool zutgeed baina daa.

  • Иргэн (April 27, 2017 4:04:19 pm )

    Ийм гишүүн байдаг юм байна шдээ Самандын Жавхлан гишүүнээс өөрөөр жавхлан kkkk Ер нь улс эх орондоо юу хийсэн нөхөр вэ Би л хувьдаа энэ гоожуурыг мэдэхгүй юм байна

  • Anonymous (April 27, 2017 4:08:20 pm )

    МАНгар шулМАН ууд гэж гоё хэлжээ.

  • зочин (April 28, 2017 1:31:12 am )

    Хятадын терийн банкинд зориулсан хууль ман нам монголоо еренд бариулах хууль оруулж ирлээ оронд нь тэрбумаар нь зээл авч авилгачид л иддэг шуу дээ 10 аас 20 жилийн дараа монголчууд газар нутаг хуухдуудийхээ ирээдуйгээр телне бидний хуухдууд хятадын угаадас горьдсон аймаар ирээдуйтэй болох байх

    • Anonymous (April 28, 2017 7:12:13 am )

      odoo ch iim l baigaa, medrehgui bn uu godil mini

  • Тэтгэврийн хүн (April 28, 2017 9:03:39 am )

    Одоо манайд ажиллаж байгаа банкууд монгол нэртэй болохоос гадны хүний хөрөнгө оруулсан банкууд л байгаа ш дээ. Гадны банк оруулах шалтагыг одоо ажиллаж байгаа банкууд үүсгэж байгааг хэн бүхэн мэднэ дээ. Засгийн газрын хямд бонд, ипотек,гэх мэт болон гаднаас хямд хүүтэй мөнгө татаж ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд өндөр хүүтэй зээл өгдөгөөс болж байгаа даа. Гаднаас банк оруулвал уг нь зөвхөн эргэлтийн хөрөнгө оруулах чиглэлээр ажиллуулвал тун сайн байна да.

  • зочин (April 28, 2017 10:31:58 am )

    Энэ хүнд улсын ирээдүйн аюулгүй байдлын уялдаа холбооны талаар жаахан юм хэлээд өгөөсэй дөө

  • ИРГЭН (April 28, 2017 11:42:59 am )

    ЭНЭ НӨХӨР ЧИНЬ ХЯТАДЫН ТӨРИЙН БАНКНЫ АЖИЛТАН ЮМ БИШҮҮ

  • zov (April 28, 2017 1:59:26 pm )

    Zovbi taniig demjij bna Javhlan dargaa bitgii buuj ogoorei

antalya rent a car