antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2017 9 comments

Ц.Ням-Осор бүсээ чангалахын эсрэг гэдгээ, “Lexus-570” авто машиныг шилжүүлэн авч харуулав уу?

нийтлэсэн Admin

Эрдэнэтийн удирдлагуудад эдийн засаг сайнгүй байгаа энэ үед бүсээ чангалах тухай    ойлголт хамаагүй гэдэг нь баримт мэдээллүүдээс харагдаж буй. Тэгвэл асуудал гээндээ ч, гоондоо ч байдаг бололтой. Учир нь  “Эрдэнэт” үйлдвэрт ашиглагдаж байсан “Lexus-570” автомашиныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын шийдвэрээр шилжүүлэн авсан тухай баримт мэдээлэл цацагдаад байгаа юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас уг асуудлаар news.mn сайтад тодруулга өгөхдөө   “Эрдэнэт” үйлдвэрээс шилжүүлсэн “Lexus-570” авто машин нь 280 мянган км зам туулсан, удаан явсан тэрэг байсан. Төрийн өмчит компанийн ашиглагдахгүй байгаа автомашин бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирж, хорооны хурлаар орж, хуваарилагддаг. Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрээс шилжиж ирсэн авто машиныг баруун бүсийн эрчим хүчний газарт хуваарилсан. Туулах чадварыг нь бодож, орон нутагт хуваарилсан.” гэжээ. Харин  “Эрдэнэт” үйлдвэрт ашиглагдаж байсан “Lexus-570” автомашиныг шилжүүлэн авах шийдвэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын шийдвэр гэдгийг үгүйсгэсэнгүй.

Тэгэхээр Ц.Ням-Осор дарга ийн шийдвэрлэсэн тул, Эрдэнэтийн удирдлагууд шинэ машин авахаас өөр аргагүйд хүрсэн бололтой.  Ер нь Ц.Ням-Осор дарга сүүлийн үед нэлээд дуугаа өндөрсгөөд байгаа талаар өмнө нь өгүүлж байсан билээ. УИХ-ын шийдвэртэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ анхаарал татсан зүйл нэлээд ярьсан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн талаарх УИХ-ыг тогтоолыг биелүүлэхэд хүнд болоод байгаа гэхчлэн ярьжээ. Тэрбээр  хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Төрийн өмчийн эзэмшигч нь УИХ. УИХ Засгийн газарт эзэмших, ашиглах эрхийг нь Засгийн газарт олгодог. Засгийн газар нь өдөр тутмын гүйцэтгэл, үйл ажиллагаа эрхлэхийг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгосон. Тэгэхээр хувь нийлүүлэгчдийн хурал хийхийн тулд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнийг багтаасан комисс томилох эрх нь надад бий. Миний хувьд хувьцаа нийлүүлэгчдийн хуралд оролцох эрх байхгүй, харин хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнийг Засгийн газраас санал ирүүлсний дагуу томилох шийдвэр гаргана. Уг нь энэ маргааныг хууль эрх зүйн асуудлыг нь шийдсэний дараа төр шат шатны ажлаа хийх ёстой байсан гэж би хувьдаа бодож байгаа юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах асуудал өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн яригдсан. Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосны дараа УИХ-ын тогтоол гарсан дараа хоёр тал хоорондын яриа хэлцэл явагдаж байна гэж би ойлгож байсан. Гэтэл хоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас дээрх гурван заалт бүхий тогтоол ирсэн. Тэр тогтоолын дагуу би шийдвэр гаргаж, хувь нийлүүлэгчийн комисс томилон хувь нийлүүлэгчдийн хурал зохион байгуулсан. Засгийн газар үүрэг, чиглэл өгсөн учраас түүнийг нь биелүүлж ажиллаж байна. Монголд нэг хууль эрх зүйн буруу тогтолцоо бий болсон байна. Монголын эрх зүйн орчныг сайжруулахгүй бол ялангуяа эдийн засгийн гэмт хэргээс болж олон залуучууд алдаа гаргаж, тэр нь аавын хаалга татах хэмжээнд хүрч байгаа байдал аль ч намын үед гарсаар ирсэн. Тиймээс аль нэг нам гэхгүйгээр эрх зүйн тогтолцоогоо сайжруулах цаг болсныг хэлмээр байгаа юм.

Би  мөнгө төгрөгийн асуудалд оролцоогүй. Төрд авах тогтоолыг төрийн эрхт дээд байгууллага болох УИХ гаргасан. УИХ-ын тогтоолыг биелүүлэхгүй байхад их хүнд болж байгаа юм. УИХ-ын шийдвэрийг буруу, зөв гэдгийг дэнслэх эрх надад байхгүй. УИХ-ын тогтоол гаргасны дараа Засгийн газар үүрэг чиглэл өгсөн байхад Засгийн газар, УИХ-ын шийдвэр чинь надад хамаагүй гээд сууж байдаг төрийн албан хаагч байхгүй шүү дээ. Би бол ямар нэг мөнгө идсэн, шийдсэн асуудал байхгүй болохоор санаа зовохгүй байна. Гэхдээ энэ процесст эрх зүйн зөрчлийн актууд байна уу гэвэл байгаа. Энэ нь надаас хамааралтай бус. Түүнээс гадна 49 хувийг авах, өгөх асуудал бүтэн зургаан сарын хугацаанд үргэлжилж байхад “Монголын зэс” компани шүүхэд хандах бүрэн боломж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолыг хүчингүй болгоход, УИХ тогтоол гаргаж байх үед ч шүүхэд хандах боломж байсан. Хэн буруутай, хэн хариуцлага хүлээх асуудлыг хууль, шүүхийн байгууллага тогтоох байх” гэд хаяагаа манасан хандлагатай зүйлийг  ярьж суусан. Тэгвэл ийн ярьдаг Ц.Ням-Осор бүсээ чангалахын эсрэг алхмыг оройлон хийж яваа нь, Эрдэнэт үйлдвэрээс машиныг нь авч, шинэ машин авахыг нь дэмжсэн үйлдлээс нь харагдаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (April 26, 2017 11:42:03 am )

    Нохой

  • Zochin (April 26, 2017 11:57:13 am )

    Ene harvaas l dynhyy nuhur baina daa.

  • зочин (April 26, 2017 12:32:58 pm )

    ард түмний хөрөнгийн энэ мэтийн новшийн амьтангууд дур мэдэн зарцуулах юумдаа новш

  • зочин (April 26, 2017 3:07:54 pm )

    зүгээр ажлаа хийж байгаа хүнийг юу гэж муу хэлж байдаг юм бэ?

  • зочин (April 26, 2017 9:38:03 pm )

    iim hogiin yumaar tor omchoo manuulchihaar chonond honi hadgaluulah gegchin adil bus u bi bi geed bas neg bi iin ovchtei yum bish u kk

  • зочин (April 26, 2017 9:41:30 pm )

    ene omno ni yu hiij baisiin bol

  • Anonymous (April 26, 2017 10:14:25 pm )

    Харваас өлөв долов хийсэн тэнэг сда байгаа биздээ? Өлөн царайлцан мулгуу харцтай ийм нөхрөөр өмчөө мануулж байгаа Монгол ТӨР хөөрхий

  • Carissa (May 08, 2017 7:23:40 pm )

    It’s perfect time to make some plans for the
    long run and it’s time to be happy. I have learn this submit and
    if I could I want to recommend you few attention-grabbing things or tips.
    Perhaps you could write next articles referring to this article.
    I desire to learn more things approximately it! https://en.wikipedia.org/wiki/Gran_Canaria/07/5/00/2

  • Mei (May 09, 2017 3:30:58 am )

    Incredible points. Solid arguments. Keep up the
    amazing spirit. https://en.wikipedia.org/wiki/Gran_Canaria/07/5/00/3

antalya rent a car