antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2017 Comments are off

“Карл Винсон”-ыг живүүлнэ хэмээн сүрдүүлэв

нийтлэсэн Admin

Н.МӨНХЖИН

“АНУ-ын “Карл Винсон” байлдааны тээгч хөлөг онгоц манай усанд ойртож ирвэл түүнийг устгах хүч чадал манайдбий” хэмээн Хойд Солон­гос анхааруулав. Япон, АНУ Номхон далайд цэргийн хээрийн сургууль хийж эхэлснийдараа Пхеньянаас ийнхүү мэдэгдсэн юм. Байлдааны нисэх онгоц тээгч “Карл Винсон” хөлөг онгоц энэсургуулилтын дараа Солонгосын хойг руу хөдлөнө хэмээн Пентагоноос мэдэгдсэн аж. Японы “Ашигара”, “Самидаре” байлдааны хөлөг онгоц өнгөрсөн бямба гаригт Японы баруун өмнөд эргээс хөдөлж Филипинийольтриг хавьд байгаа АНУ-ын “Карл Винсон” хөлөгтэй нэгджээ.

Америк, Японы байл­дааны хөлөг онгоцууд тэнд хэдэн өдөр стратеги, хам­тын ажиллагааны сургуулилт хийхбөгөөд энэ долоо хоногийн сүүл­чээр хойд зүг рүү хөдөлж Солонгосын хойг руу ойртоно хэмээн Японы Батланхамгаалах яамнаас мэдэгдэв. Дайс­нуу­дынх нь энэ үйл­дэл Хойд Солонгост таалаг­дахгүй байгаа нь ойл­гомж­той. “Манай хувьс­галт хүчин АНУ-ын тээгч хөлөг онгоцыг ганц довтолгоогоор уст­гахад бэлэн байна” хэ­мээн ХойдСолонгосын Хөдөл­мөрийн намын ал­бан ёсны хэвлэл “Rodong Sinmun” сонинд бич­жээ. Пхеньяны хэв­лэлАмерикийн “Карл Винсон” хөлгийг “Бал­мад араатан” хэмээн нэр­­лээд “Тэдний эсрэг ганц довтолгоо манай цэ­рэг, армийн сүр хүчийг харуулах бодит жишээ болно” онцлов.

Хойд Солонгосын дэг­лэм ийнхүү сүрдүүлэн мэ­дэгдэл хийж байх­даа Америкийн иргэн­шил­тэй бас нэг хүнийг барив­чилснаа зар­лалаа. Сүүлийн үед Солонгос, Америкийн дав­хар иргэншилтэй гу­рав дахь иргэн ийн­хүү саатуулагдаж бай­на хэмээн Өмнөд Солон­госын “Ионхап” агент­лаг мэдээлэв. Сүүлд баривчлагдсан ир­гэн нь Ким хэмээх Янбяны шинжлэх ухаан, технологийн их сур­гуулийн багш асан аж. 50 настай тэрээр Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламжийн ажлаар ирээд байсан аж. Ким дөрөв­­дүгээр сарын 14-нд Пхеньяны олон ул­сын нисэх буудал дээр Өмнөд Солонгос руу нисэх гэж байгаад саатуулагджээ. Үүний өмнө АНУ-ын оюутан Отто Вармбир, сүмийн номлогч Ким Дон Чул нарыг баривчилсан юм. Өмнөд Солонгос, АНУ-ын иргэншилтэй тэднийг Хойд Солонгосын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car