antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2017 1 comment

Гэрээ байгуулж, цалин өгөхийг нь хуулиар зохицуулжээ

нийтлэсэн Admin

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа билээ. Энэ удаагийн өөрчлөлт хөдөлмөр эрхлэгч залуусын хувьд тулгамдаад байсан асуудлуудыг шийдсэн гэж албаны хүн хэлж байна. Д.Дамба-Очир гишүүн хэлэхдээ “Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Ингэхдээ дадлагажих, цагаар ажиллах, туршилтын хугацааг хуульчилж өгсөн. Хөдөлмөрийн хуульд энэ заалтуудыг нарийвчилж тусгаагүйгээс болоод хоёр, гурван сар хүмүүсийг ажиллуулчихаад  чи ажилд тэнцэхгүй байна  гээд явуулчихдаг. Энэ хугацаанд ямар нэгэн цалин өгдөггүй. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр ажил олгогч нь ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ хийх юм. Тэр хоёрын хоорондын хөдөлмөрийн харилцааг хуулиар зохицуулж өгч байгаа. Жишээ нь, тухайн ажил олгогчийн тавьсан шаардлагад тохирохгүй байж болно. Гэхдээ туршилтын хугацаанд ажиллуулахдаа гэрээ байгуулаад, хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад, тэрнээс дээш тохирч цалин өгөх асуудлыг хуулинд тусгасан. Ажилд авсан л бол тэр хүнийхээ өмнө үүрэг хүлээх ёстой. Сүүлийн үед цалингүй гурван сар ажиллуулаад “Та манайд тэнцэхгүй байна” гээд явуулчихдаг, дараагийн хүнийг яг ийм замаар ажиллуулдаг. Энэ нь бараг бизнес болчихсон байна. Өөрөөр хэлбэл, хүнд цалин өгөхгүйгээр, тэр хүний хүчийг ашиглаж байна гэсэн үг.

Энэ хуулиар дөнгөж залуу, ажил орж байгаа хүмүүсийг хамгаалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, залуучууд ажил хайж, хайж ордог, орчихоод цалин авахгүй ажиллаад байхаар шантарна шүү дээ. Энийг цэгцлэх үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулсан. Дөнгөж их, дээд сургуулиа төгссөн залуучуудыг байгууллагууд ажилд авахдаа дургүй, авлаа ч гэсэн туршилтын хугацаанд эхэлж ажиллуулдаг. Ингэхдээ гэрээ байгуулж, цалин өгөхийг нь хуулиар зохицуулж байгаа юм.” хэмээн хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (April 25, 2017 9:34:01 pm )

    mash ih bayarlalaa. zuv zuil hiijee. yalanguya huviin company~uud tiim jurmaar ajiiluuldag. 3 sar ajilluulal daraagiin hunee avdag. togtmol tsagt tardaggui. 8 n tsag ajiilladag bhad oroi 10 gej tarah enuuhend. humuusiig hel amaar doromjlood gargadag

antalya rent a car