“Sweetymotion” хамтлаг ирэх гуравдугаар сарын 8 буюу Эмэгтэйчүүдийн баяраар Тусгаар тогтнолын ордонд тоглолтоо хийхээр болжээ. Долоон жилийн турш АНУ-д ажиллаж, амьдарч байгаа ирсэн тэд “Number one” тоглолтоороо олныг шагшируулж чадсан. Энэ удаад ч тэд мөн өмнөхөөсөө дутахааргүй тоглолт хийнэ гэдгээ үзэгч фенүүддээ амлаад байгаа юм. “Sweetymotion” хамтлагийнхан тоглолтынхоо бэлтгэл ажилд хэдийнээ ороод байгаа гэсэн. Тоглолтод дуулагдах дуунуудын хөгжмийг хамтлагийн продюссер Б.Чинбат шинэчлэн найруулж, байгаа юм байна. Харин дуулагдах дуунуудыг АНУ-д бичүүлэхээр илгээсэн байгаа аж.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 13, 2012 3:45:56 pm )
Hogshin chadvargui oriloo yumnuudad mongoo zoruilj yu gehev.tovog sh tee
1 Comment