antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2017 3 comments

Нийтийн тээврийн орлого 90 саяд хүрлээ, гэвч гажуудал үргэлжилсээр…

нийтлэсэн Admin

Нийтийн тээвэр 100 хувь цахим системд шилжлээ. Хэл ам хэрүүл тэмцэл ихтэй энэ салбар цахимд бүрэн шилжиж чадсан нь дэвшил байв.  Автобус баазын нэг өдрийн орлого 45 сая байснаа 90 саяд хүрлээ.  Энэ талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж,  зарлав. Хотын дарга С.Батболд ч  энэ салбарын дэвшлийг сайшаан автобусаар зорчиж сурталчлав. Нийтийн тээврийг цахим систем шилжүүлэх ажлыг нийслэлийн өмнөх удирдлагууд  эхлүүлсэн.  Энэ удирдлагын үед биелэлээ олж 100 хувь хэрэгжээд  явж байгаа цөөн ажлын нэг юм.  Энэ салбарын гялайж гялтайх зүйл нь цахим систем гэвэл бусад нь хар бараанаараа байгааг Хотын дарга С.Батболд автобусаар  үйлчлүүлэхдээ анзаарсан болов уу.  Жолоочийн ур чадвар, хянагч нарын соёлгүй харилцаа, автобусны орчин, хүрэлцээ гээд энэ салбарын гажуудал үргэлжилсээр.  Өнгөрсөн долоо хоногт гэхэд МУБИС-ийн өмнөх замд нийтийн тээврийн автобус томоохон осол гаргасан талаар мэдээлэл цацагдаж байв. Түүнээс өмнө Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд зорчигч тээвэрлэж явсан автобус шатсан хэрэг гарсан. Энэ мэтчилэн нийтийн тээврийнхэн  хүний эрүүл мэнд, аюулгүй байдал  тав тухтай орчинг бүрдүүлэх тал дээр хариуцлагагүй ажиллаж буй юм.  Замын цагдаагийн газраас гаргасан мэдээлэлд зам тээврийн ослын тодорхой хувийг нийтийн тээврийн салбар эзэлж буйг тодотгожээ.   Мөн автобусны шороо тоос, эмх цэгцгүй байдлын талаар яриад ч нэмэргүй.  “ТВ-9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт нийтийн тээврийн автобуснууд эцсийн буудал дээр ирээд шороогоо шүүрдээд шууд цацчихдаг тухай иргэд мэдээлэл ирүүлсэн байна.  Энэ мэтчилэн нийтийн тээврийн салбарын гажуудал үргэлжилсээр.  Харилцааны соёл, орчин, тав тух, парк шинэчлэлийн асуудал ярихаар урдаас орлого хүрдэггүй, нөхөн олговор байдаггүй, цалин багатай зэргээр иргэдийн амыг тагладаг байсан нийтийн тээврийн компаниудаас одоо ам асууя. Иргэд 100 хувь картаар үйлчлүүлдэг боллоо, орлого ч full болов. Картгүй иргэдийг хөөгөөд буулгачихаж байна.  Харин одоо нийтийн тээврийн компаниудын парк шинэчлэл, харилцаа, зохицуулалтын ажил үлдээд байна.  Иргэд 100 хувь мөнгөө төлж байгаа юм чинь эргээд 100 хувь үйлчилгээ авдаг баймаар байна.  Нийтийн тээврийнхэн маань үйлчлүүлэгчдээ хүндлээд эхэлбэл энэ салбарыг жинхэнэ хөгжлөө, дэвшлээ гэж хэлье дээ. Харин одоо  бол хар бараан нь дийлэнх хэвээрээ байгаа, шүү.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 25, 2017 12:03:55 am )

    хөнгөлөлттэй зорчигч гэж дуугардаг кард уншуулдаг хөгшин гэж хэлмээргүй хүмүүс л зөндөө л харагдах юм бна даг

  • Иргэн (April 25, 2017 11:31:51 am )

    Автобусаа угааж цэвэрлээчээ компани нэртэй мөнгө угаагчдаа Эрүүл мэндээрээ иргэд хохирсоор бна

  • Цогоо (April 25, 2017 5:43:53 pm )

    20-30 насныхан хүүхдийн,40-50 насныхан ахмадын картаар тус тус зорчдог болсон байна. Нөгөө хяналт нь хаагуур яваад байдгын болдоо. Орлого нь 90 сая хүрхээ байх вий дээ!!!!

antalya rent a car