antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2017 Comments are off

2 ахлагч амиа алдаж, 8 цэрэг гэмтсэн хэрэгт хурандаа Д.Өлзийбаярыг буруутгалаа  

нийтлэсэн Admin

Тавантолгой дахь зэвсэгт хүчний сургалтын төвд сургуулилт хийж байх үед  гранат дэлбэрч, хоёр ахлагч амиа алдаж, 8  цэрэг гэмтсэн хэрэг явдал гарсан билээ. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор  харьяа ангийн захирагчид хариуцлага тооцжээ.  ЗХЖШ-ын даргын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж,  350-р ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг ажлаас нь чөлөөлсөн байна.Түүнийг харьяа ангийн хоёр цэрэг амиа алдсан, найман цэрэг гэмтсэн хэрэгт шууд буруутгаж, хариуцлага тооцсон бөгөөд  Д.Өлзийбаярын оронд ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Сүх-Очир томилогдоод байгаа аж:

За мөн ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр Зэвсэгт хүчний 336-р ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилоод байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car