УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Ц.Нямдорж, О.Баасанхүү нар нэлээд ширүүхэн үгс шидэлцээд авсан. Ц.Нямдорж гишүүн “О.Баасанхүү хамаагүй юм ярьдаг. Тэрэнд нь хамаагүй хариулах шаардлага гарах юм байна л даа. Шоронд шүүх хурал хийгээд байгаа юм байхгүй. Шоронгийн хажуу талд өргөтгөл барьсан. Тэр байрыг шүүхийн танхим шиг тохижуулж шүүх ажиллагааны дэглэм журам хэрэгжиж байгаа. Үүнийг сүржигнэх хэрэггүй. Би Япон, Хятад, Австрийн шүүх хуралд сууж байсан. Ялгаагүй байдаг юм. Сүүлд нэг хэрэг дээр өмгөөлөгч нар нь нууцын зэрэглэлтэй гээд гарын үсэг зурчихсан. Одоо өмгөөлөгчид юу ч ярьж чадахгүй байна. Гэтэл О.Баасанхүү та энэ асуудал дээр дуугарч байгаа юм уу. О.Баасанхүүг өмгөөллийн асуудалд хоёр нүүрээр ханддаг байсан юм байна гэж хараад байна. Энд суучхаад янз бүрийн юм яриад байх хэрэггүй шүү дээ.” гэсэн бол О.Баасанхүү гишүүн “С.Зоригийн хэрэгтэй холбоотой өргөдөл гомдол, тэр мессеж чинь надад ирээгүй. Ц.Нямдорж гишүүн та битгий хүн доромжлоод бай. Хорвоо дээр ганцхан өмгөөлөгч, Ерөнхийлөгч болох гэж байгаа юм шиг. Одоо та Ерөнхийлөгч бол доо яршиг.” хэмээн хариу хэлнэ лээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Цэцэг (April 24, 2017 1:35:36 pm )
тэр хятад Австри японы шүүх манайд ямар хамаа байна.Монгол улсын төр шүүх засаглал батлан хамгаалах үндсэн хууль чинь хаана байна? .Бидэнд энэ л чухал гол юмаа төрийн амин сүнсээ шашинд дарлуучихаад төрийн ордонд донгосож суух нь ач холбогдолгүй
1 Comment