antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2017 62 comments

 “Юун гуя, юун мах” гэдэг шиг түрүүлж дуугарсан Д.Дорлигжав Х.Тэмүүжинд ямар хариу барих бол?

нийтлэсэн Admin

Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.Тэрбээр ийм шийдвэр гаргахад улс оны эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал нөлөөлсөн гэсэн билээ. Тэгвэл  Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин  Д.Дорлигжавыг “Олон сая $-той хүн гэсэндээ, мөнгөлөг байна шүү!” хэмээн  твиттер хуудсаараа жирээд авлаа. Ер нь Х.Тэмүүжингийн тухайд Д.Дорлигжавын талаар  үе үе дуугарчихдаг нэгэн л дээ.

  Х.Тэмүүжин 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд  дөрвөн сая ам.доллартай холбоотой эзэн нэр нь тодорхойгүй баримтыг дэлгэсний араас Д.Дорлигжав өдөр тумын сонинуудад ярилцлага өгөхдөө  “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Таньдаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Надад ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэж байсан бол нөгөөх Х.Тэмүүжин нь  “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг огт дурдаагүй. Өөрөө л “Юун гуя, юун мах” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Авилга өгснөө хэлчих тэгвэл шийтгэхгүй л гэсэн үг.

Үүнийг Эдийн засгийн ил тод байдпын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад, дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод, оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө авилга өгснөө илчилвэл хариуцлагад татахгүй байх заалтыг хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ сайдад авлига өгснөө хэлсэн хүнийг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна даа” гэхчлэн ярьсан байдаг.

Тэгвэл Х.Тэмүүжин энэ удаа Д.Дорлигжавыг олон сая доллартай хүн  гээд хэлчихлээ. Д.Дорлигжав харин ямар хариу өгөх бол гэдэг нь сонин.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

62 Comments

  • Anonymous (April 24, 2017 9:41:31 am )

    Нутгийн ах Цэдэнбал даргыг монгол улсаас хөөсөн хүн ерөнхийлөгч болох уу

  • Anonymous (April 24, 2017 10:19:04 am )

    Одоо больдоо ? Хаанаасаа их доллартой болов

    • Anonymous (April 24, 2017 11:57:31 am )

      Erdenet-s ovoo tsohison baihaa

  • ИРГЭН (April 24, 2017 10:30:27 am )

    ДОРЛИГЖАВ АА ОДОО БОЛЬЧИХВОЛ ЯАСАН ЮМ БЭ?ЧАМАЙГ ЗОГСООХ ГЭЖ АХ ДҮҮ ТАНИЛ ТАЛААР ЧИНЬ ХҮРТЭЛ ХЭЛҮҮЛЭЭД НЭМЭРГҮЙ БОЛОХООР НЬ НО-Г ЧИНЬ ДЭЛГЭЖ ЭХЛЭСЭН НЬ ЮУ НЬ БУРУУ ГЭЖ.ӨМНӨ ЧИНЬ ТОМ АНГАЛ ҮҮСЧИХЭЭД БАЙГААГ ХАРААД ЗОГСООХ ГЭСЭН ХҮНИЙГ ДАЙСАН МЭТЭЭР ХАРЖ БАЙГААД НҮХЭНД УНАЖ БАЙХ ТЭР ҮЕДЭЭ ХИЧНЭЭН Ч ГЭМШИЖ ТОЛГОЙРУУГАА ШААДАГ ЮМ ДАА.ТЭР ҮЕД ХЭТЭРХИЙ ОРОЙТСОН БАЙХ БИЙ ВИЙ.ЧАМД БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛД ХЭР ЗЭРГИЙН МӨНГӨ ХӨРӨНГӨ БАЙГАА БАЙСАН ТАЛИЙГААЧ ОХИН ЧИНЬ ХҮРТЭЛ ЯМАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТӨЙ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МЭДСЭН ШҮҮ ДЭЭ.

  • ЗочинЗочинЗочин (April 24, 2017 11:02:01 am )

    Жинхэнэ найдвартай ямар ч ажлыг унагаж байгаагүй хүн дээ.Болчихвол хийх л хүний нэг

  • Зочин (April 24, 2017 11:37:31 am )

    Дорлигоо чи олон компанийг шантаажилж их ч юм авсан даа чамд ичих булчирхай байна уу эсвэл бүгдий нь түүлгэчихсэн юм уу?

  • irgen (April 24, 2017 11:43:39 am )

    Дорлигжав дуугүй байх хэрэгтэй дээ.ТОМ юм бодож байж эвгүй байдалд орж мэднэ шүү.Хангалтай эрх мэдэл хөрөнгөтэй болсоныг чинь хүн бүр мэдэж л байгаа

  • irgen (April 24, 2017 11:46:20 am )

    Жирийн иргэдийг хүн гэж тоож хардагүй хүн яаж ерөнхийлөгч болно гэж зүүдэлвээ

  • Дорж (April 24, 2017 12:08:43 pm )

    Дорлигжав аа, Ерөнхийлөгч гэдэг сэрүүн зүүдээ боливол яасан юм бэ?

  • baagii (April 24, 2017 12:20:07 pm )

    za boldoo Dorligjaw min chi mun ch ih edsen ter chin ilehgeed bn u hamaalagch Nymdorj ah chin bas iwgvi bgaa shvv Xalhchuud shorond ordog Durwudvvd yagaad shorond orj boldoggvi vum be Odoo oroh tsag chin bolson shvv

  • Anonymous (April 24, 2017 12:47:04 pm )

    монгол төрийн сульдааны нэг биежсэн төлөөлөл дорлигжав гэгч энэ балай этгээд.яасан том баасан гөлөг вэ энэ одоо

  • Anonymous (April 24, 2017 1:03:50 pm )

    Олон сая доллартаи гээд шалгагдаад худлаа л байсан биздээ. Одоо ч нэгнийхээ дээр гарах гэсэн нөхдүүд яг олширдог цаг лдаа.

  • Anonymous (April 24, 2017 1:25:59 pm )

    нэг нэгнээ мууллаа гээд бид өнөөдөр ямар сайн юманд хүрсэн бэ? Дорлигжав гэдэг хүний сайн талыг ярихгүй байж муу талыг нь илүү хараад байна уу даа. Тэмжүүнд хүртэл муу тал байгаа шдээ гэтэл яагаад ганцхан Дорлигжавын талаар муу хэлээд байгаан адилхан л улс төрийн тогоонд чанагдаж яаваа улс төрч гэтэл Нэг нам байж хоорондоо яс булаацалдаж байгаа нохой шиг уралцан хэрэг байна уу даа? ойлгохгүй байна.

  • Цэцэг (April 24, 2017 1:26:49 pm )

    Гээд яах юм юун хариу зүгээр л жинсэн өмдөө зараад байж байна биз төрийн хууулыг гууль болтол ажилсан хүн.оюутан байхдаа хичээл номондоо муу жинсэн өмдний наймаа хийдэг байсан тэрний үр дүн монголын шүүх, прокурот ,эрдэнэтэд гарсан

    • Anonymous (April 24, 2017 1:40:17 pm )

      хичээлдээ онц сурсанаар хүн сайхан амьдардаг юм биш за. Тэр хүний өөрийн хичээл зүтгэл гаргасан энэ харагдаж байгаан.

  • Anonymous (April 24, 2017 1:37:08 pm )

    Нэг намын хүмүүс байж хоорондоо талцхаар ард нь байгаа ард иргэд бид нар яах бэ? Мөн л энэ хүн сайн, энэ хүн муу гэж л талцах асуудал үүсэн. Хэн нь хэн бэ? гэдгийг ард иргэд бид мэдэхгүй. Хэвлэл мэдээлэлээр энэ хүн юу хэлнэ тэр хүн сайн, тэр хүн гарахгүй юм ярихгүй л бол тэр муу хүн гээд ойлгочихдог тийм л нийгэм одоо үед ноёрхолоо тогтоож байна.

  • Erdenebileg (April 24, 2017 2:07:58 pm )

    Энэ увсчуудыг бүгдийг ерөнхийлөгч болгочихвол яасан юм.

  • Anonymous (April 24, 2017 2:10:40 pm )

    Тэмүүжингийн энэ нь далд явуулга ч юм шиг харагдаад эхэлж байна. Эсвэл зүгээр л хувь хүний илэрхийлэмж юмуу?? Ётой сонин хүмүүс юмаа.

  • Anonymous (April 24, 2017 2:14:26 pm )

    Больдоо та нарт бичих юм олддоггүй юмуу твиттер феисбүүк манаад л сууж байдаг болоо юу даа. Голнь Дорлигжав хариу үйлдэл хийхгүй байгаа нь тэнэг Тэмүүжингээс үнэхээр залхсан бололтой.

  • Anonymous (April 24, 2017 2:19:58 pm )

    Их ажлын өмнөх нам доторх хагаралцал дэмий л зүйл дээ.

  • Anonymous (April 24, 2017 2:28:35 pm )

    Шинэчлэл хэрэгтэй. Өнгөрсөндөө боогдож бие биенээ хэмлэх хэрэггүй ээ.

  • Anonymous (April 24, 2017 2:39:35 pm )

    Shalgagdaad negent ideegui ni togtoogdchihson nasaaraa ajilsan hun mungutei l baina bailguide. idej uuh yaahvee sanaachilj devshuulj baigaa sanaanuud suuliin uyd mash zov yag tsag uyee olson bgaad bgaa shuu

  • зочин (April 24, 2017 2:48:19 pm )

    дорлигшаа чи хуульзүйн сайд хийлээ,яамар ажил хийсэн гурил вэчи??? урьдах ажилаа хийж чадахгүй байж ёстой горьд гөлөг пизда???? ичээч,,,,

  • зочин (April 24, 2017 2:51:47 pm )

    үнэхээр ажлаа хийж чадаагүй чинь үнэн бздээ? даахгүй нохой булуу хуаадаг шүү????ёр дөрвөдүүдыг бүгдыг нь сар сараар сонгоё???

  • Anonymous (April 24, 2017 3:25:52 pm )

    Хийсэн зүйл ихтэй хүндээ хууль зүйн сайд байхдаа хуулийн байгууллагын ажилчдын цалинг нэмж бидэнд маш том хөрөнгө оруулалт ажлын идэвхийг өгсөөн.

  • Anonymous (April 24, 2017 4:38:06 pm )

    Эрдэнэтийн ажилчдын хувийн амьдралыг өргөж жинхэнэ лидер удирдагч байж чаддаг хүндээ маш их дэмждэг.

  • Anonymous (April 24, 2017 4:40:32 pm )

    Олон ч салбарт ажилсан. Монголоо гэсэн үр дүнтэй ажлуудыг хийсэн хүн шүү. Дэмждэг шүү хэн юу гэх нь хамаагүй хийж чадаж байхад л болно.

  • зочин (April 24, 2017 4:47:50 pm )

    Яахаараа энэ Тэмүүжин байнга энгэж дорлигжавын араас хуцаж байдаг байнаа. Сонгууль болох дөхсөн чинь бүр ч ихэсч байх шиг байнааа гэж

  • Иргэн (April 24, 2017 5:03:36 pm )

    Эрдэнэт, БХЯ, УЕПГ, ХЗДХЯ-ыг дампууруулж, энэ байгууллагад өөрийн ах дүүс, Увсын мэдлэг чадваргүй нөхдөө шахаж, Эрдэнэтийн захирал болонгуут мэдлэг боловсролгүй төрсөн дүүгээ Лондон дахь Эрдэнэтийн төлөөлөгчөөр томилж, УБҮ-ийн 100 000 долларын үнэтэй машиныг нь унаад алга болсон гэж хэвлэлээр их шуугисан. УЕП байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан олон тэрбумын хэргүүдийг хэрэгсэхгүй болгож байсан, газар нутгаа зарж 6 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх мөнгө охиныхоо нэр дээр шилжүүүлсэн үед охин нас барж энэ их мөнгө ил болсон гээд дурдаад байвал гэмт хэргийн шинжтэй маш их НО илрэнэ шүү, одоо больж үзвэл өлзийтэй дээ, Шунал ихэдвэл шулам болно

  • монгол (April 24, 2017 5:20:29 pm )

    Энэ дорлигжав хулгайч нэр дэвшээд мөнгөө цацаг л дээ. хир мөнгөтэй төрийн өмчийн хулгайч вэ гэдгийг л харья. .

  • Гана (April 24, 2017 5:22:01 pm )

    Гэрийнхээ жолооч Дангаасүрэнг хүрттэл прокурор болгосон доо одоо тээврийн прокурор аайн том дарга болжээ чи муу дангааа ямарч сургууль төгсөөгүй хулгайч дорилгын гэрийн зарц

    • X (April 28, 2017 12:42:28 am )

      Dangaa gdg hund ih ataarhaj horsoj yawdag hun yumaa daa.. hetsuu ch setgehuitei humuus yumdaa. Mongolchuudaaa gj….

  • Anonymous (April 24, 2017 5:36:47 pm )

    ДОРЛИГЖАВ Ажилсан салбар бүртээ маш том хөрөгө оруулалт хийж ирсэн үнэхээр мундаг хүн одоо нийгэмд ховордсон. Жирийн л нэг иргэн хүнийхээ үүднээс их боловсрол, соёлтой нэгэн. Ярьж байгаа зүйлсийг нь үргэлж дэмждэг.

  • Anonymous (April 24, 2017 6:08:09 pm )

    Хийсэн юмтай хэлэх үгтэй хүн л муу үгний бай болж явах юмдаа. Юу ч хийгээ хүн бол юун амны бай болох нь битгий хэл сэтгүүлчид ч тоож ярилцлага авахгүй шдээ.

  • Anonymous (April 24, 2017 6:09:51 pm )

    hen yu geh ni hamaagui ee ehlvvlsen ajilaa amjilttai heregjvvleeree amjilt husii Dorligjavaa

  • Anonymous (April 24, 2017 6:38:15 pm )

    Харах өнцөг өөр гэдэг шиг, яаж харахаас л хамаарна. Зорьсондоо тууштай явж хийж бүтээсэн юм байгаа байгаа.

  • Anonymous (April 24, 2017 9:30:02 pm )

    Зорисондоо тууштай ажиллаасай, үр дүнд монголын ард түмэн амьдрал өөрчлөгдөнө

  • Anonymous (April 24, 2017 10:39:37 pm )

    Guih nohoid guihgui nohoi saad gegcheer Temujin zugeer shou hiih sanaatai biz. Ugaasa Dorligjav toohgui

  • Anonymous (April 25, 2017 12:16:49 am )

    Эр улс уужуу байдагдаа. Ингээд л сөхөлцөөд байвал хэн хожих вээ!

  • Anonymous (April 25, 2017 12:26:36 am )

    Bugdeeree evtei baitsgaayaa.

  • Anonymous (April 25, 2017 12:58:29 am )

    Do bol huleetstei taivan daruuhan huun. Temujin shig hudlaa hudlaa yum yrij sensatsi bolgoj yvah hun ch bish.

  • Хурандаа (April 25, 2017 9:49:40 am )

    Энэ хүн улс орноо энэ хэцүү үед эв зүйг нь олоод аваад явж чадах , маш ноён нуруутай хөдөлмөрч , бүтээлч ,ажилсаг олон юм руу үсчээд байдаггүй, хийх ажлаа маш зөв тоймлон тодорхойлж түүнийхээ эцсийг үзэхийн төлөө шаргуу ажилладаг , чадварлаг , нягт нямбай хүн гэдгийг хамт ажиллаж байсан хүний хувьд сайн мэдэх юм даа.Амжилт хүсье.

  • Anonymous (April 25, 2017 10:06:25 am )

    Тэмүжин OK ! Харин Дорлигжав одоо болио, яасан хадаж цанадаггүй юмб !?? ямар бирд биш дээ

  • Anonymous (April 25, 2017 11:10:07 am )

    Эр хүн алдаж байж ондог юм, Алдах тусам онох магадлал ихэсдэг. Туршлагатай хүн нь дээр.

  • Anonymous (April 25, 2017 12:23:36 pm )

    Тэмүүжин жоохон хүүхэд шиг ийм байхаа больмоор юмаа. Дорлигжав бол төрд насаараа зүтгэсэн жинхэнэ төрийн төлөө төрсөн ардчилалын амин сүнс шүүдээ. Учираа мэдэхгүй гарч ирчихээд л энд тэнд хэл амны бай болж явах юмдаа энэ Тэмүүжин.

  • Anonymous (April 25, 2017 12:42:53 pm )

    Дайсагнал юм шиг боловч иймэрхүү байдлаар улс төр ил тод явагдаад байх шиг.

  • Энхээ (April 25, 2017 12:48:50 pm )

    До төрийн албан хаагч болохоос улс төрч биш, дандаа буруу ярина, одоо Гүйэ миний тавьхан сая ногоон чинь ийм учиртай гээд эхэлнэ

  • Anonymous (April 25, 2017 12:56:30 pm )

    Яс ярьвал Тэмүүжин чинь их хөрөнгөтэй хүн шдээ. Өөрийн булхайг далд нуух гээд л бусдыг турхирч явдаг эвгүй гардаа. Хөөрхий нэг охиныг бас яаалаа насаараа Сайн ахын буянаар амьдрагч нэр зүүлгэж амьдралаар нь наадаж хаячаад би мэдкүүээ танихгүй ээ гээд л.

  • Anonymous (April 25, 2017 1:44:44 pm )

    Uls toriin careertai humuus iimerhuu zuil hoovol ireeduigui shuu

  • Anonymous (April 25, 2017 2:00:52 pm )

    Иймэрхүү нам доторх хагарал дарангуйлал дарамтлал, үзэл бодлын зөрчилөө болих хэрэгтэй. Ямарч ашиггүй.

  • Anonymous (April 25, 2017 4:05:19 pm )

    Намууд нь фракц гээд нэг хуваагдана, Ард иргэд нь аймаг, сум гээд нэг хуваагдана. Энэ МОНГОЛ-д чинь бүтэн юм байна уу? ерөн айн хүмүүсээ. Хороондоо хагаралдаж хуваагдалаа гээд бид бусдыг хоол болно, Энэ Тэмүүжин одоо болмоор юмдаа.

  • Anonymous (April 25, 2017 6:42:23 pm )

    Тэмүүжин угаасаа Бат-үүл талын хүн тэгэхээр Бат-үүлийн нэр төрийг өргөж өрсөлдөгчийн дарах оролдлого хийх нь баараггүй шүү дээ.

  • Anonymous (April 25, 2017 7:33:46 pm )

    Намууд хооронд ингэж талцаад байхаар ард иргэд бид чинь хэндээ итгэж хэнийг дэмжих болж байна даа. Дорлигжав уган сайн хүн юм байгаам шдээ.

  • Anonymous (April 25, 2017 8:31:23 pm )

    АН унаж баларахаар л энэ АНУС гэгч хулгайч унгас алдаад эхэлдэгийн. энэ АНУС гэгч амьтанд буудан өгчих юмсан. Увсын ногоон Дорлигийн цаг дууссаан бүү горьд муу алуурчин, шулаачин, олон офицерын амь амьдралаар тоголсон үхээр за есөн шид нь гүйцсэн чөтгөр шуламын хог байгаан. тооцоо ч бий шүү

  • Anonymous (April 25, 2017 8:58:15 pm )

    Tэмүүжин бол ул шагайгч бууны нохой одоо яг Бат-үүлийн талд ажилж эхэлсэн байх нь байна шүү!

  • Anonymous (April 25, 2017 9:01:56 pm )

    Намын талцал хуваагдмал байдлыг утгаар нь харуулж байна даа энэ хүмүүс хийх гэж зорьж яваа нэгэндээ дөнгө тавьдагаа болих хэрэгтэй шүү!

  • Anonymous (April 25, 2017 9:51:31 pm )

    Temujin shig unen hudal n ul medegdeh olon yum yriad yvah hun bishee. Dorligjav chni buuritai suuritai hun shude

  • Anonymous (April 25, 2017 10:05:53 pm )

    Дорлиг дандаа намынхаа даалгавраар улаан тойрогт очиж өрсөлддөг хүн. Сайн муу бүглийг үзсэн. Амжилт хүсье.

  • Anonymous (April 25, 2017 10:49:58 pm )

    Dorligjav iimerhuu zuil toogood bh hun bishee. Temujintei haritsuulagdah hun ugaasaa bish

  • Anonymous (April 25, 2017 11:07:36 pm )

    Uls tord turshlaga davuu tal boldog. Davuu talaa ashiglaarai

  • Anonymous (April 25, 2017 11:24:34 pm )

    Dorligjav ch zangaragtai uls turch shuu

  • Зочин (April 26, 2017 10:25:34 am )

    Тэмүүжингийн талд ороод байгаа хүмүүст хандаж хэлэхэд Хууль зүйн сайд байх үедээ нилээн олон хүнд үнэ төлбөргүй байр өгсөн тэр хүмүүс нь тухай үед Хууль зүйн яаманд тэмүүжинтэй хамт ирсэн дарга нар болон туслах зэрэгт ард түмний мөнгөөр туйлуулсан тэр дунд нь хууль зүйн яаманд ажилдаггүй 3-4 хүнд байх өгсөн байсан тэр заваан юмаа нуух гэж Хууль зүйн сайдын суудлын төлөө үхэн хатан зүтгэж байсан тэгээд барахгүй болсондоо шаралхаад энэ хүнд ийм өштэй байдаг харин ч энэ асуудлыг шалгуулаагүй чамайг шоронд орохоос аварсан хүн бол энэ хүн хүний тус мэддэг бол дуугуй баймаар юм хуулийн байгууллагуудыг самарсан ганц хүн бол Тэмүүжин шүү

antalya rent a car