antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2017 7 comments

Ноолуурын ханш “номхорчээ”

нийтлэсэн Admin

Ноолуурын ханш “номхорчээ”. Хэдхэн хоногийн өмнө 100 мянган төгрөгт хүртлээ “галзуурч” байсан ноолуурын үнэ бараг хоногийн дотор 40 орчим хувиар гулсчээ. Төвийн бүсэд ноолуурын ханш 60 мянган төгрөгт хэлбэлзэж байна.

Жил бүрийн хаврыг ноолуурын ханшийн өсөлтөөр угтдаг. Харин цаг наашлахын хэрээр ноолуурын нийлүүлэлт өсөж, үнэ намсдаг зүй тогтол бий. Хавартай уралдан хамгийн түрүүнд зүүн аймгууд ямаагаа самнана. Цаг уураас шалтгаалан зүүн бүсийн малчид ямаагаа тэргүүнд самнаснаар ноолуурын ханшийг түрүүлж тогтоодог. Нар манддаг зүүн бүсээс эхэлдэг ямаа самнах ажил төд удалгүй төвийн бүсээр буухиалж, баруун хязгаарт төгсдөг. Учир нь төв Азийн өндөрлөгт орших баруун аймгуудад цаг агаар арай хожуу дулаардаг. Хэрэв тэнгэр гэнэт муудвал ямаа осгох эрсдэлтэй тул урин цагийг ийн хүлээдэг хэрэг. Тиймээс хорвоо дэлхий бүлээцэхийн хэрээр ноолуурын нийлүүлэлт нэмэгддэг нь бараг зүй ёсны зүйл. Өөрөөр хэлбэл, зүүн зүгт цойлсон ноолуурын өндөр ханш төвийн бүсэд буурч, баруун аймгуудад бодит үнэд хүрдэг гэсэн үг.

Төвийн бүсэд ноолуурын ханш 60 мянган төгрөгт хэлбэлзэж байна

Одоогоор зүүн аймгуудад ноолуур самнах ажил ерөнхийдөө шувтарч, бусад нутгийнх жигдэрч байна. Энэ хэрээр ноолуурын нийлүүлэлт нийт нутгаар нэмэгдэж буй нь ойлгомжтой. Тэгвэл өнгөрсөн сараас чангараад одоо уруудаж буй өнөөгийн үнийг өмнөх жилүүдийн жишиг гэж ойлгож болох нь. Гайхах шаардлагагүй, огцом унасан одоогийн ханш нь цаг хугацаа, орон зай, зах зээлийн мөчлөгийн нэгээхэн хэсэг аж.

Албан бус мэдээллээр цагаан ноолуурын үнэ Говь-Алтай, Баян- Өлгий, Завхан, Ховд, Өмнөговь аймагт 64-70 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Хөдөө аж ахуйн түүхий эдийн “Эмээлт” захад килограмм ноолуурын ханш 65 -70 мянган төгрөгт хүрчээ.

Энэ хаврыг өмнө нь үзэгдээгүй өндөр үнээр эхлүүлсэн ноолуурын ханш нүд ирмэхийн зуур унаснаас зарим ченж алдагдал хүлээсэн байх юм. Хориод жил ноолуурын ченж хийж буй нэгэн танил маань үнийн гэнэтийн уналтаас бараг 20 сая төгрөг алдсаныгаа учирлаж байна. Тэрбээр үнэ өндөр байсан үед их хэмжээний түүхий эд авч, түүнийгээ одоо үйлдвэрүүдэд нийлүүлтэл ханшийн зөрүү үүсч, алдагдал хүлээжээ.

Бас ноолуурын ханш өсөж магнай нь тэнийгээд байсан малчдын зарим нь бухимдангуй байна. Энэ долоо хоногийн эхээр Хөдөө аж ахуйн бирж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулжээ. Энэ дуудлага худалдаанаас өмнө буюу өнгөрсөн долоо хоногт тус аймагт ноолуурын ханш 90-93 мянган төгрөгтэй тэнцэж байжээ. Гэтэл энэ долоо хоногт болсон худалдаагаар ханш буурч, 70 мянган төгрөгт хүрчээ. Үүнээс үүдэн энэ сарын 17-нд Хөвсгөлийн зарим иргэн дуудлага худалдааг эсэргүүцэж, багахан хэмжээний эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Ер нь ноолуурын үнэ тогтоход хятадуудын нөлөө их. Энэ хаврын анхны ханш өндөр байсан нь бас Хятадын ченжүүдийн оролцоотой хэмээн салбарынхан хэлж байна. Учир нь тэд урд хөршийн эрэлт үлэмж хэмжээгээр өснө хэмээн тооцоолжээ. Гэвч таамаг нь төдийлэн биеллээ олоогүй байна. Тиймээс ханш богино хугацаанд уруудсан хэмээн учир мэдэх хүн хэллээ.

Манай улсын ямаан сүргийн тоо толгой 25.5 саяд хүрсэн. Энэ нь өмнөх жилүүдийнхээс өссөн дүн. Ямааны тоо толгой өссөн тул малчид өмнөхөөсөө илүү ноолуур самнаж, зах зээлд нийлүүлэх нь тодорхой. Монголын ноос, ноолуурын холбооноос мэдээлснээр малчид энэ жил 8500- 8700 тонн ноолуур худалдана гэсэн таамаг дэвшүүлэв.

Ноолуурын ханш өмнөх жилүүдийн жишгээр 60-70 мянган төгрөгт хэлбэлзэнэ гэж тооцвол энэ оны ноолуурын нийлүүлэлтийн үнэлгээ 600-700 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Гэхдээ өнгөрсөн онд Монголын хөдөө аж ахуйн биржээр 7000 тонн ноолуур арилжжээ. Тус биржээр арилжсан ноолуурыг л экспортлох эрх зүйн зохицуулалттай.

  •  100 мянган төгрөгт хүртлээ “галзуурч” байсан ноолуурын үнэ бараг хоногийн дотор 40 орчим хувиар гулсчээ.
  •  Жил бүрийн хаврыг ноолуурын ханш өсөлтөөр угтдаг.
  •  Харин цаг наашлахын хэрээр ноолуурын нийлүүлэлт өсөж, үнэ намсдаг зүй тогтол бий.
  •  Одоогоор зүүн аймгуудад ноолуур самнах ажил ерөнхийдөө шувтарч, бусад нутгийнх жигдэрч байна.

Ноолуурын нийлүүлэлтийн үнэлгээ 600-700 тэрбум төгрөгт хүрэхээр байна

Тэгэхээр биржээр арилжсан ноолуурыг экспортолдог гэсэн үг. Өмнөх жилүүдтэй адил энэ онд ч төдий хэмжээний монгол ноолуур урд хөршийг зорих нь. Гэтэл манай хөнгөн үйлдвэрийн нэрийн хуудас болж буй дотоодын ноолуурын үйлдвэрийн нөхцөл байдал ямар байна вэ. Сүүлийн үед үндэсний үйлдвэрүүд жилд 1000 гаруй тонн түүхий ноолуур боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа. Харин манайд 1400 тонн л ноолуур ээрэх хүчин чадал бий. Өөрөөр хэлбэл, ноолуурыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох хүчин чадал 1400 тонноор хэмжигддэг гэсэн үг. Үлдсэнийг нь буюу дийлэнхийг нь угаагаад, түүхийгээр нь урд хөрш рүү гаргаж байна.

Ерээд оны эхэн үетэй харьцуулахад манай ноос, ноолуурын салбар өндийсөн нь үнэн. Гэхдээ нэг хүнд ногдох ямааны тоогоор дэлхийд дээгүүрт ордог Монгол Улс хөдөө аж ахуйн “ургадаг баялаг”-ийнхаа дийлэнхийг түүхийгээр нь хил давуулсаар л байна. Угтаа нэг их наяд төгрөг ч хүрэхгүй байгаа энэ түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийж чадвал Монголын эдийн засгийн нэг тулгуур болох боломж бий.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (April 21, 2017 6:00:17 pm )

    Малчид сайхан юмөө ямаагаа самнаад нэг сайн баяжихымдаа. Татвар төлнө гэж байхгүй стресс багатай мөнгө ороод байхгүй, бие биенийхээрээ орж худал үнэн юмнууд мар мар хийж бүлт үсэрчихнэ. Хөдөө гарч малчин болдог ч юмуу ккк

    • Зочин (April 22, 2017 12:19:23 pm )

      Энэ сэтгүүлчийн нийтлэл гэж ямар ч нотлох баримтгүй, эх сурвалж нь тодорхой бус байна. Хамгийн гол нь ноолуурын үнэ унах нь монголын эдийн засаг болон хөдөөгийн айл өрхүүдийн орлогын эх үүсвэр, амжиргааны түвшинд яаж нөлөөлөх талаас нь жаахан толгойгоо ажиллуулсан бол “ноолуурын үнэ номхорчээ” гэдгээс арай өөр гарчиг өгөөд арай өөр зүйл бичих байсан байх.
      Хөдөөний амьдрал мэдэхгүй хөгийн сэтгүүлч нар олширчээ. Томилолтоор жил бүр 2 сар явуулбал таарна. Асуудлыг их өнгөцхөн харж бичиж байна.

  • Зочин (April 21, 2017 6:03:28 pm )

    Малчид эмэгтэйчүүд нийт ажлын 70, 80% ийг хийдэг. Эрчүүдэд нь малаа хайна эргүүлнэ услана. Тамхиа татна том том юм яриал тв харж хэвтэнэ. Малдаа явсан ч машин мотоциклоор явна. Ядаад бх юм байхгүй. Бүсгүйчүүд нь хөөрхий жилийн 4 улирал завгүй байдаг бхда. Хажуугаар нь жирэмсэн болж хүүхдүүд гаргана. Эрчүүд жаргалтай

  • Зочин (April 21, 2017 6:54:55 pm )

    Чи өөрөө очоод жирэмслээч дээ хүсээд атаархаад байвал

  • ззззочиночинзочинзозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (April 22, 2017 2:26:26 pm )

    Мал өсөх ноолуур үнэд орох сайхан өдөр шөнөгүй явж байдаг хүмүүс хөлөө явж хөлсөө идэж байгаа тэр л дээ Гэхдээ манай малын өсөлтийн ихэнх хувийг ямаа эзлээд байгаа нь зөвүү Бэлчээрийн чинь даац юу болж байна ХАА-н яам юм бодож байна уу Элсэн цөлд исгэрх нь ойртоод байх юм

  • Mgl hvn (April 23, 2017 8:44:10 am )

    Ene comment bichij bga setgvvlch bas malchidiig yaj hvch hudulmur gargaj hawardaa gants heden bor yum oldogiig meddeg hvn bdaggvi yum bn hotos garch malchin aild ochij nooluuran tsamts umsuud vzeechee muuhai comment bichij bhaas a ichmeer yum da

  • зочин (April 24, 2017 2:57:27 pm )

    энэ яахав МАН хийж бгаа ажил,,,,,өөр юмгүй шүү???? хятадын удирдлагаар ажлаа хийж бгаа нь үнэн шүү????

antalya rent a car