Батлан хамгаалахын салбарт тулгамдсан асуудал цөөнгүй байгаа нь Тавантолгой дахь зэвсэгт хүчний сургалтын төвд болсон харамсалтай хэрэг явдлын дараа улам бүр тодорхой болж байна. Тэрчлэн хариуцлагыг хэн хүлээх ёсттой вэ гэдэг асуудалд улс даяараа анхаарал хандуулж буй энэ үед Батлан хамгаалахын сайд асан Ж.Эннбаярын байр суурь анхаарал татаж буй. Тэрбээр хэлэхдээ “Яагаад ийм байдал бий болов гэдгийг дүгнэх хэрэгтэй. Цэргийн алба бол байнгын бэлтгэл сургуулилт шаардлагатай байдаг. Төрийн үндсэн үүрэг нь улс орны батлан хамгаалахыг чадавхижуулах, бэлэн байлгах. Харамсалтай нь сүүлийн үед батлан хамгаалах салбарын төсвийг хасаж, танаж ирсэн. Ялангуяа, бэлтгэл сургуулилтын зардал байнга багассан. Бэлтгэл сургуулилт хийгдэхэд шаардлагатай тоног төхөөрөмж галт зэвсэг, сум хэрэгсэл, сургалтын төхөөрөмжүүд дутагдалтай байгаа. Асуудалд хэн буруутай вэ гэхээр УИХ төсөв баталж чадахгүй, төсвийг өргөн барьж байгаа Засгийн газар гэж бодож байна. Түүнээс биш хөдөө хөхөрч, гадаа гандаж, үүргээ гүйцэтгэж яваа цэргийн албан хаагч, бэлтгэгдсэн цэргийн дарга нараа буруутгахыг хүсэхгүй байна. Маш хязгаарлагдмал санхүүгийн нөхцөлд тэд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа. Өнөөдөр Олон Улсад Монгол Улсын нэр хүндийг өргөж яваа ганцхан салбар бол Батлан хамгаалахын салбар. Бидний харилцаж байгаа хоёр хөрш болон гуравдахь хөрш, НҮБ-д Монгол Улсын нэр хүндийг өргөж, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтыг татаж байгаа, энхийг сахиулагчдынхаа үйл хэргийг ярьдаг. Тэд нар маань ч үүргээ амжилттай гүйцэтггэдэг. Харамсалтай нь нөгөө талаар төр засаг маань цэрэг дайчдынхаа бэлтгэл сургуулилтад хангалттай хөрөнгө тавьж өгдөггүй. Байнга хасаж, танаж ирсэн. Өнөөдөр өмссөн хувцсаа цэрэг дайчид маань өөрсдөө олж өмсөж байгаа. Сая арай гэж авч байсан нийгмийн хамгааллын ололт, амжилтыг нь бид тодотголоороо хаслаа. Яаж хариуцлага тооцох вэ.” хэмээн хэлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
хуульч (April 21, 2017 1:24:26 pm )
УГ НЬ ЭНЭ ХҮН БХ-ын сайд байсан бол арай өнгөлөг эрч хүчтэй өөрийн ажлын баг хамт олноо бүрдүүлж ажиллах байсан болов ??? ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ИРЭХГҮЙ ???
-
irgen (April 21, 2017 2:40:26 pm )
Ene gej neg l said bolohiig hussen nuhur baihiin . ediin zasag hund baigaa gej uursduu yrij baij tsergiin zardalaa nemeh tuhai yria ni neg l avtsaldahui bnaa
-
зочин (April 21, 2017 6:41:02 pm )
Батэрдэнэ гэж хуний угийг тоодоггуй юм уу хаашаа юм бэ. Энхбаяр гишуун л дуугарах юм. Батэрдэнийг огцруулж болдоггуй л юм байх даа. Энэ сайдад мэдэх юм, чадах юм, хариуцдаг юм байна уу.
-
Ard (April 21, 2017 6:51:08 pm )
Alban xariutclaga.deg juram.sonor seremj xorongo mongonoos shaltgaalaxgvi l sanagdax ym.z
-
Иргэн (April 22, 2017 9:00:24 am )
БХ салбарын төсөв бага нэрээр цэрэгт ирсэн сайхан залуусдаа гранат яахаар дэлбэрдэгийг ч зааж сургах боломжгүй гээд алаад байх уу? Төсөв л алах, үхүүлэх гол шалтгаан гээд байвал энэ зуундаа ч алаад л байх нээ. Бас Хуриуцлагагүй цэргийн даргын гайгаар залуусынхаа хөл гарыг өвлийн хүйтэнд хөлдөөж тайраад хөл гаргүй болгоод байх нь бас төсөвтэй л холбоотой гэх үү гишүүдээ???
-
бал (April 22, 2017 9:46:25 am )
батлан хамгаалах зардлаа хасаад оронцоглож байхад яаж цэрэг нь эрч хүчтэй байх юм, тэр хөлийг хөлдөөсөн явдал бас л .ажлын байрны тохи , тух хангалт муу байсантай холбоотой ойлгогдож байна . өглөөний хоол хийх цэрэг харуулд гархын зэрэгцээ холны юмаа базаах гэж яваад цэргийн дүрэм зөрчсөн ч юм шиг , нэг хүнд 2 өөр чиглэлийн үүрэг өгөөд байдаг юм бишүү , хал дол үзээгүй хүүхэд цэрэгт очиж байна ,тэсгэм хүйтэнд , хэдэн градус гадаа хэдэн цаг ямар нөхцөлд байхыг сургагч басл тооцдог баймаар юм ямар дайнд явж байгаа биш , дайны талбарт ямарч хүн тэгээд ороод гал түлээд сууж байхгүй , яахав дээ түлээд суугаа л биз ингэж болдоггүй гэдгийг 1 удаа хэлээд өнгөрөөж болдоггүй хэцүүдсэн сэтэгхүйтэй ахлагч байж дээ , энэрэх сэтгэлгүй болсон хүн өөрөө өөрийгөө зовоодог байх даа , санхүүжилт орон тоог нь нормоор нь өгхөд яадаг байнаа ,хүүхдийн мөнгө өгөхгүй байсан ч яадаг юм , эцэг эх нь төрүүлсэн л бол ямар нэг аргаар үр хүүхдээ өсгөх л үүүрэгтэй , манайхан залхуу байна , ажил хийвэл манай оронд амьдрал байна шүү биений амарыг хараад байх юм
-
зочин (April 22, 2017 6:26:08 pm )
Батлан хамгаалах чухал албаны ажил амьдралыг туулаад өнгөрсөн мэт ярих юм Энхбаяр. зөвшүү дээ. Ядахнаа эх орноо хэрэгтэй үед хамгийн түрүүн.д хамгаалах энэ залуусаа сургаж, хувцалж, хооллож чадахгүй бол төр гэж байгаад ч яах юм билээ. Тэр хэдэн цэргийн дарга нарт хариуцлагагүй нэгэн байгаа л байх. Бүгдийг харааж зүхээд яахийм. Болдоггүй нөхдөө байх газарт нь байлгадаг зангарага энэ яам, агентлагт байх л ёстой бус уу.
-
armiin generel (April 22, 2017 8:02:52 pm )
za za shaagaad popdood bai Enkhbayaraa
-
содбилэг (April 23, 2017 12:33:15 am )
боловсролгүй ухааны бяргүй хүн БХЯ- ыг толгойлж бн Монголын түүхэнд энэ нь батэрдэнийн бус монгол төрийн буруу биеийн бяраар нэгийг ухааны бяраар мянгыг гэдэг биздээ эмгэнэл батэрдэнэ өөрөө чадахгүй гээд ард түмний эсрэг аварга нэрийг чинь ашиглаж байгаа авилгачдаас салаач бас муу амвицтай өөрийгөө их тоох хэрэггүйдээ батэрдэнээ минь чамайг сайдын зиндааны хүн гэж 100 хүний 10 нь ч үзэхгүй ичиж амьдар хайран аварга нэр хохь чинь найз нь
-
sharav (April 23, 2017 11:52:30 am )
Ene haramsaltai asuudal tosov horongon tutsanaas boloogui alban haagchidyn olon jil bugalsan hariutslagagui baidal , tosov horongo ihdesnees bson hereg shuu dee
-
цэрэг (April 23, 2017 9:33:35 pm )
Энхбаяр гишүүнээ энд төсөв зөрдал ямар ч хамаагүй, та сургуулийн гранат худалдаж авах байсийм гэх нь үү? тэр чинь агуулахаар дүүрэн байгаа. Энд Жанжин штабын дарга нарын цэвэр мэргэжлийн алдаа л байсан шүү дээ. Армийн түүхэнд байгаагүй дутагдал гаргасан Даваа генералаар толгойлуулсан хэддээ л хариуцлага тооцчих.
-
Зочин (April 23, 2017 11:46:47 pm )
Энэ явдалд БХЯ-ны сайд хариуцлага хүлээх ёстой.БА сайдын тайлбар бол хэзээ ч хариуцлага гэдэг зүйлийг мэдэхгүй хүний яриа бна лээ.огцрох хэрэгтэй.ямар байлгахын тулд энэ салбарыг толгойлсон нь одоо ойлгомжтой.зүгээр л албан тушаалд дуртай улс төр ч биш хүний яриа бас сэтгэхүй харагдаж байна.БАсайдын хувьд барилдаад явж байсан дээр дээ.
-
Ариг (April 24, 2017 11:17:54 am )
Ж.ЭНХБАЯР АА ХӨРӨНГӨ ТАНУУЛСАН НЬ ЧИНИЙ БУРУУ ӨӨРӨӨ АЖИЛ АА ХИЙХГҮЙ ЯАСИЙН ЛОББИ БҮЛЭГ ЭНЭ ТЭР БАЙГУУЛААД АЛЬ ЭРТ ЭНЭ АСУУДАЛ АА ЯРИХГҮЙ ЯАСИЙН
-
ккк (April 25, 2017 4:49:41 pm )
тэгээд чи хаана нь байсын засуулахгүй яасын хэлэхгүй яасын дандаа өнгөрсөн хойно нь нэг юм ярина аа чи өөрөө аюулгүй байдал гадаад бодлогын хорооны дарга биздээ,Үгүй ер мундаг хуультай болсон гэж л хөөрцөглөөд байсан аавын хүүгийн амийг энх цагт хамгаалдаггүй хэнд үйлчилдэг хууль вэ
14 Comments