antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2017 1 comment

Чалкогийн өрийг бүрэн дарсныг Хятадууд хүлээн зөвшөөрсөн баримтыг ил болгохыг шаардав

нийтлэсэн Admin

 “Эрдэнэс тавантолгой” ХХК Чалкод төлөх өрөө бүрэн барагдуулж, одоо цаашид үйл ажиллагаа нь асуудалгүй боллоо хэмээн хэвлэлийн хурал хийсэн. Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилчдын зүгээс   удирдлагууддаа шаардлага хүргүүлээд байна. Шаардлагадаа  “Ти Ти Жи Си Сөү” ХХК-иас 203 ажилтанд тус бүрт нь 250 ам.доллар урамшуулал болгон  олгохоор  хоёр удаа шилжүүлсэн мөнгийг яаралтай олгох,  “Чалко” компанид  өрөө төлж дууссан хэмээн мэдэгдээд   Зүүн цанхийн үйл ажиллагааг зогсоосон хугацааны сул зогсолтын цалинг олгох,  Чалкогийн өр дарагдсантай холбоотой   сүүлийн үед гараад буй ярианд тайлбар өгөхийг шаардаж байгаа юм байна. Мөн мэдээллээс үзэхэд “Эрдэнэс тавантолгой” компани хятадын   Чалко компанид төлөх өрөө банкнаас зээл авч төлж, дуусгасан. Тиймээс   Хятадын талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэгдэж байгаа. Тэгвэл “Чалко” компанид өрийн үлдэгдэлгүй болсон тухай гэрээний заалт биелсэн актыг  “Чалко” болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс хамтран хүлээн зөвшөөрч, гарын үсэг  зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан баримтыг олон нийтэд дэлгэж, уурхайн ажилчдыг  ажилд нь эргүүлэн оруулах хугацааг тодорхой болгохыг шаардаж байгаа юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (April 19, 2017 7:17:33 pm )

    Zub shvv

antalya rent a car