Гадаад харилцааны яам гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран баталж, хэрэгжүүлж эхэлсэн талаар дурдаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз хөнгөлөлттэй нөхцлөөр олгох талаар тохиролцоонд хүрсэн тухай мэдээлсэн юм.
Мөн хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал их байгааг тэрбээр хэллээ.Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гадаадын 13 улсад манай 114 иргэн гэмт хэрэгт холбогдож, 14 улсад нийт 172 монгол иргэн ял эдэлж байгааг дуулгасан. За мөн оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар гадаадын 15 улсад манай 33 иргэн нас барсан харамсалтай мэдээг хэлж байсан.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.