antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 3 comments

Дархан цаазтай газрыг хятадуудад худалдсан Х.Бадамсүрэн гишүүний хууль бус үйлдэл ил боллоо

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оныг дуустал шинээр хайгуулын лизенц олгохгүй байхаар шийдвэр гаргажээ. Гэвч түүний энэхүү шийдвэрээс өрсөөд нөөцөө нээсэн зарим ордууд хятадуудын гарт шилжсээр байна. Өмнөговь аймаг хар тугалгын нөөц арвинтай. Тус аймгын Номгон сумын нутагт хар тугалгын орд нээж, хятадууд 100 хувь ашиглаж байгаа. Энэ ордоос 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тийш нь төмөр зам тавих ажил хийгдэж эхэлжээ. Боомт нээх асуудлыг монголчууд биш харин хятадууд илүү санаа тавин хөөцөлдөж байна. Тэд энэ ажилдаа мэдээж хэрэг манай томоохон албан тушаалтнуудыг ашиглаж таарна. Хятад иргэн уг ордыг 50 сая доллараар худалдан авсан гэх мэдээлэл ч бий. Харин хилийн боомт нээх ажлыг нь УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, түүний баруун гар болсон Ц.Баярсайхан нар шаргуу хөөцөлджээ. “Энэ ордыг Х.Бадамсүрэн хятадуудад зуучилж худалдсан” гэдгийг зарим эх сурвалж баталсан. Түүнчлэн энэ ордын ашиглалтын талбай нь Алтайн уулсын “бага” хэсгийн дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг өөрчилжээ. Тусгай хамгаалалттай газрын хилийн зурвасыг өөрчлөхөд нөлөөлж болох албан тушаалтан гэвэл УИХ-ын гишүүд, эсвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд зэрэг хүмүүс юм. Ардчилсан намын сайд асан Л.Гансүхийг Ц.Баярсайхан тархидаж, харин МАН-ын нэр нөлөөтэй түшмэдийг ноён Х.Бадамсүрэн зохицуулсан гэсэн яриа үнэн бололтой.
Н.Уранхас www.uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 13, 2012 11:04:24 am )

    shorond hiij hataah heregtei iim muusain tcadahaa meddeggui luivarchdiig

  • Anonymous (February 13, 2012 2:41:52 pm )

    Eee amia hicheesen howdog nohoinuud eh ornoo hudaldaad l bdag etsestee vr hvhdvd ni eh orongvi bno do

  • Anonymous (February 23, 2012 12:44:08 am )

    buudah heregtei uls undestenee abarch ulsaa hudaldsan urbagchid boloh s bayr nyamdorj zorigt altanhuag ulaan badmjunai enhbold met humuusiig tsaazaar abah ni shudraga yosond niitsene

antalya rent a car