“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой” компаниуд ашигтай ажиллаж, иргэн бүр ноогдол ашиг хүртэх боломжтой болно хэмээн их л өөдрөг зүйлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал Г.Ганболд гэж нөхөр ярьжээ. Үнэхээр тийм бол Монголчуудад сайн хэрэг. Гэхдээ улс төр, нам бүлэглэлийн ааш аягаар хөдөлж ирсэн компанийн хувьд хэцүү л дээ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад болон “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажилладаг “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт гэж нөхөр томилогдон ажиллаж буй. Улстөрд бол УВС бүлэглэлд хамаатай гэгддэг энэ нөхөр төрийн мэдлийн энэ компанийн удирдлага болохоосоо өмнө “Женерал Электрикс”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч байсан. Тэрчлэн 2016 оны долдугаар сард Б.Бямбасайханыг захирлаар ажиллаж байхад “Эрдэнэс Монгол” компани “General Electric” компани харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад зогсож байсан хүн л дээ. За тэгээд захирал болснноосоо хойш өөртөө хамаатай хүмүүсийг төрийн өмчийн компаниудын удирдлагын түвшинд аваачсан гэх асуудалд орооцолдоод авсан.Чухам харин “Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагааг өөд дээш татна гэдэг нь эргэлзээтэй л харагдаж буй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
УИГ (April 17, 2017 2:21:48 pm )
ЗА ДАА ХҮН ХАЛЖ СОЛИХООС ӨӨР ЧАДВАР БОЛОМЖ Ч БАЙХГҮЙ Л ДЭЭ
-
би мэднээ (April 18, 2017 5:05:24 pm )
Их зөв хүн дээ Мэргэжлийн чадварлаг ч хүн Цаг хугацаа харуулна аа
-
eireg setgegdel (April 18, 2017 7:34:32 pm )
Ene chin harinch sain hunshdee balia muusain umnuud hun ingej gutgedgee bolih heregtei
3 Comments