antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2017 12 comments

  Ц.Чимэдцэрэн 14 тэрбумын хэргээ 900 сая төгрөгөөр хаасан уу?

нийтлэсэн Admin

 “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэргийг ганцаараа нуруундаа үүрээд, 10 жилийн ял сонсоод, талд нь л суугаад гарч ирсэн хүн бол Ц.Чимэдцэрэн. 26 хүн анх сэжигтнээр татагдаж байсан хэргийг дан ганцаараа нуруундаа үүрээд, нарсанд таван жил суугаад гарсан хүн гэж тодотгож болно л доо. Шоронд байхдаа гайгүй сайн хүмүүжигч гэгдэж асан тэрбээр гарч ирснийхээ дараа хүнээс 1 тэрбумын байрыг нь луйвардсан тухай асуудлын талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл наранд гараад ч луйвраа үргэлжлүүлээд авсан Ц.Чимэдцэрэнг үнэн хэрэгтээ луйвардсан мөнгөөрөө бийлэгжүү загнаж амьдардаг гэдгийг мэдэх хүмүүс нь хэлж ярьдаг. Хадгаламж банкнаас луйвардсан мөнгөний хэд хэчнээнийг тэр хэнтэй хамжиж нуусныг үнэндээ тооцож мэдэх аргагүй л дээ.

Гол нь тэрбээр хорихоос суллагдах үедээ улсад учруулсан 14 тэрбум төгрөгийн хохирлоос  дөнгөж  900 сая төгрөгийн өрийг барагдуулсан байсан. Тиймээс  түүний 13 тэрбум нэг зуун сая төгрөгийн өрийн үлдэгдлийг төлүүлэхээр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгийнх нь шинэчилсэн бүртгэлийг хийж, нууц хөрөнгө байгаа эсэхийг нягталсан байдаг. Уг нь шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Чимэдцэрэнгийн Төрийн ордны хойд талд байрлалтай орон сууц болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг нь хураан авч улсын орлого болгосон ч хохирлоос нь дөнгөж 900 сая төгрөгийг барагдуулсан гэх албан мэдээ бий. Улсад учруулсан хохирлоо ийм маягаар зүгээр орхиж буй Ц.Чимэдцэрэн  2013 онд албаны гадаад паспортоор хил нэвтрэх хүсэлтэй байгаагаа  хуулийн байгууллагад илэрхийлсэн байдаг. Чухам харин хил нэвтэрсэн эсэх мэдээлэл нь тодорхой бус юм.

Ямартай ч  тэр өдгөө ийн эрх чөлөөтэй яваагийн цаана хамжиж дэмжсэн хүмүүсийнх нь нөмөр нөөлөг бий биз. Одоогоос 9 жилийн өмнө 2007 онд “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг улайм цайм дутаж, улстөрийн хүрээнд хүчтэй шуурга дэгдэж байлаа. Тухайн үед уг хэрэгт холбогдсон Г.Занданшатар, Т.Бадамжунай  нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон юм. Хэдийгээр энэ нь нийгэмд итгэл төрүүлсэн төгсгөл биш байсан ч, яалтай билээ. Ямар ч байсан Ц.Чимэдцэрэн Солонгосын казинод зуун мянгаас сая хүртэл ам.доллараар тоглочихдог, тунчиг бийлэгжүү нэгэн байсныг нь гэрчлэх баримтууд байсан байдаг. Түүнийг “1997-2007 онд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, чек ашиглан гүйлгээ хийж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгө, өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ банкнаас банкны хооронд хуурамч гүйлгээ хийдэг. Энэ нь Хадгаламж банкинд бүртгэгддэггүй. Хувийн дансаа ашигладаг байсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Тэр өөрөө ганцаараа бүгдийг үйлдсэн гэдэг ч, улстөр дэх хамтран зүтгэгчидгүйгээр төр улсын банкнаас тэгж их луйвар хийж, тэрийгээ нууж хааж явна гэдэг боломжгүй зүйл гэдгийг уг нь хаа хаанаа ухаарахтайгаа л даа. Гээд яахав, нэгэнтээ мань эр ганцаараа ялаа үүрэх гээд би л хэрэгтэн гээд байхад, хууль хүчнийхэн итгээд өнгөрсөн юмдаг уу даа. Ямартай ч 2008 оны гуравдугаар сарын 17-ны шүүх хурлын шийдвэрээр Ц.Чимэдцэрэн 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдож арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Түүнийг банк хооронд 63 удаагийн үйлдлээр 5.3 тэрбум төгрөг, компани, иргэдийн данс ашиглан 35 удаа 4.1 тэрбум, төрийн байгууллага руу 12 удаа 256 сая гаруй төгрөг, нийт 110 удаа 9.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэдгийг нотлох баримтаар тогтоосон байдаг. Тэрбээр Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг худалдаж, банк хоорондын зээлийн хүүг нэмэгдүүлэх зэрэг аргаар тэрбум тэрбумаар нь хувьдаа мөнгө гаргаж ашиглаж байсан аж. Уг нь Улсын яллагч “Банкны шат шатны ажилчид, дарга нар хяналтаа сайн хийсэн бол ийм их хэмжээний хохирол учруулж чадахгүй байх боломжтой байсан юм” гэж байсан ч тэр ганцаараа хийсэн гэж гүрийсээр, 10 жилийн ялаа сонсоод, шоронгийн хоригдол болсон юм. Гэхдээ тэр нарсанд бусад шиг дарамтлуулаагүй. Цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд таван жилийн ялыг биечлэн эдэлсэн бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан тул “ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулсан байдаг. Гол нь 2009 оны долдугаар сарын 9-нд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д “Анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялаас гурван жилийг хасна” гэж заасны дагуу түүний ялаас гурван жил нь хасагджээ. Түүнчлэн 2011 онд баяр наадмын үеэр дэглэм бууруулсан бөгөөд жирийн дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн байдаг. Тэгээд шоронгоос гарах хүртэлх хугацаандаа хорих ангийн номын санчаар ажиллаж байгаад гарсан байдаг. За тэгээд төр, түмний мөнгийг луйвардаж байгаад шоронд ороод гарсан Ц.Чимэдцэрэн дахиад л луйврын хэрэгт холбогдоод авсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (April 17, 2017 1:04:11 pm )

    бузрын бөөснүүдийг юу ч болоогүй юм шиг сууцгааж байгааг нь харцгаачих даа, үнэхээр шударга төр засагтай байсан бол ийм хулгайчууд нь олон нийтийн өмнө, дүүжлүүрт санжигнаж байх ёстойшд

  • зориг (April 17, 2017 1:36:59 pm )

    Хохиролоо баргадуулаагүй бол ялыг нь бүрэн эдлүүлэх хэрэгтэй ш дээ.

  • зочин (April 17, 2017 1:55:34 pm )

    яах гэж гаргасан юмбэ? хэн сулласан тэр хамсаатан нь байгаашдээ? шоронднь хатаа лаларын пздаг?????

  • Пүүжээ (April 17, 2017 4:14:10 pm )

    Хохирлыг нь бүрэн барагдуулаагүй байхад гаргаад байх даа яахав дээ. Ямар юмных нь сайн хүмүүжсэн гэж. Гол нь авсан мөнгөө буцааж өгөх ёстой байсан бишүү. Арай ч дээ. Гэтэл энэнээс хэдэн зуу дахин бага хохирол учруулсан хүмүүст хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа байлгүй. Муухай.

  • Зочин (April 17, 2017 7:21:41 pm )

    Сайн хумуужсэн гэж тодорхойлсон нехдууд туунээс ихээхэн менге авч байж тийм тодорхойлолт хийж егее байлгуй! Яасан хунийг сайн хумуужсэн гэдэг юм бол? Таван жилийн хугацаанд ямар улгэр дууриал узуулчихээрээ сайн хумуужигч болчихдог юм бол?!

  • ард (April 17, 2017 7:51:57 pm )

    сохор төр засаг авилгач хуульч —–энэ бол хэзээ ч шудрага ёсыг босгож ирэхгүй хор байна харин ард түмэний дундаас иймэрхүү хүнд арга хэмжээ авч болдог болгох хэрэгтэй байна тэгэвэл хүмүүс иймэрхүү хүмүүсийг иймэрхүү үйлдлйиг үзэн ядах болнох

  • Anonymous (April 17, 2017 8:32:54 pm )

    Хүрэлсүх. Мөнхбат гэх мэт коммунист залуус тэр үед энэ мөнгөөр мөнч их тансагласан даа. Мөнхбат нь америк руу зугтаагаад намжсан үед нь ирсэн шиг билээ 14 тэрбумыг хулгайлаад 5 жил суугаад гардаг бол…

  • gg (April 17, 2017 9:14:51 pm )

    hurelsuh ,munhbat 2 ni bushuuhan gargaad avsan blgui medeej shu de,odoo neg uh shudarga tsarailaad baitsgaaj l bn, yamar amisga ard tumen bn tedniig ed nar doromjilj boldgiin gesen ed nariig songoson bol olon yum bitgii huts gulug bolood l baij bai

  • Tuya (April 18, 2017 6:37:19 am )

    Hen hen orootsoldloo ezen ni hurtel martsan hereg

  • Anonymous (April 18, 2017 8:30:58 am )

    Бөөсийг а..на аа

  • tt (April 18, 2017 9:00:14 am )

    tord suugaa hamsaatnuudiig buudah yumsan. mongol uls yneheer hulgaich nariin yyr bolchihoj. ene yanzaaraa hulgaich nariinhaa esreg temtsej chadahgyi bol mongol uls baigyi bolno

  • Өнөр (April 18, 2017 11:54:14 am )

    Хүрэлсүх, Мөнхбат, Занданшатар, Бадамжунай нар хамтарч хийгээд ялыг нь энэ дээрэмчин үүрсэн, одоо албан тушаал өгөх байх , Макаогийн казиночдоос хууль батлуулах амлалт өгч авсан авилгыг Баттулга, Элбэгдорж хувааж авсан ч ялыг нь Байгаль, Баттулга, Энхбаатар нар эдэлсэн, дараа нь нэг нь генерал нөгөөх нь хотын ИТХын дарга болсон г м үргэлжилсээр

antalya rent a car