Төсвийн тодотголоос анхаарал татаж байгаа нэг асуудал нь татвар хэрхэн яаж нэмэгдэх тухай байв. Энд нийтдээ 7 төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр Төсвийн тодотголд тусгасан байсан билээ. Харин ямар төрлийн татвар яаж нэмэгдэж байгааг доорхи мэдээллээс харна уу.
1.Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно
Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр сарын 1.8 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурах бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй юм байна. Харин татварын шатлалаас хамаарч өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын 4.0 сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна. Одоогоор 900.0 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх 5 гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар 2017 онд төсвийн орлого 43 тэрбум төгрөг, 2018 онд 88 тэрбум төгрөг, 2019 онд 84 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх төлөвтэй байна.2.Архи, тамхины онцгой албан татвар
2017 оны төсвийн тодотголын хүрээнд архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ. Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг
-2018 оноос 10 хувиар,
-2019 оноос 5 хувиар,
-2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ. /Хүснэгтээс дэргэрэнгүй харна уу/
3. Импортын тамхины гаалийн албан татвар
Монгол Улс импортын тамхинд 5 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг ба Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу уг хувь хэмжээг 30 хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Энэ хязгаарт багтаан импортын тамхины гаалийн албан татварын хувь хэмжээг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 30 хувьд хүргэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.
Архи, тамхины онцгой албан татьар, импортын тамхины гаалын татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна. /Хүснэгтээс дэргэрэнгүй харна уу/4.Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар
2016 оны сүүлээр Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоол, 2017 оны 34 дүгээр тогтоолоор онцгой албан татварын хэмжээг 2 удаа бууруулсан. Татварын хэмжээг бууруулснаар 2017 оны төсөвт батлагдсан автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл байдал үүссэн байна. Харин дээр дурдсан 2 удаагийн татварын бууралтыг 2017 оны долдугаар сарын 1, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2 үе шаттай буцаан нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 оны батлагдсан хэмжээнээс 118.6 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан байна.
5.Суудлын автомашины онцгой албан татвар
4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгасан байна.Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд эдгээр автомашинд 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор байна. Суудлын авто машины татварыг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-наас мөрдөхөөр тусгасан байна. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, зарим хөнгөлөлтийг бууруулснаар улсын төсвийн орлого 2017 онд 37 орчим, 2018 онд 82 орчим, 2019 онд 98 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.
6.Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ. Харин Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг 9 сараар урагшлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ногдуулахаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хувь хүний орлогын албан татварын орлого 2017 онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
7.Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх
Тодотголын хүрээнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, сайнм дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг өөрчлөхөөр тусгасан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
Холбоотой мэдээ
-
Ганбат (April 14, 2017 4:59:29 pm )
Наадуул чинь энгэж л ард түмнийг мухардалд оруулах гээд байсан юм даа.. МАН гэсэн үг чинь эсрэгээрээ НАМ хийнэ гэсэн үг шүү дээ
-
0000 (April 14, 2017 5:20:42 pm )
Татварыг нэмэх нь өргөн хэрэглэгээний бараа хүнэсний бүтээхтэхүүний үнэ их хэмжээгээр нэмэгдэнэ Монгол төгрөгний ханш улам унана авсан цалин аманд ч үгүй хамарт үгүй болно Тэтвэгрийн хүмүүс ажилгүй иргэд улам ядуурна Үндсэний үүлдвэрүүд Өрхийн аж ахуй данпуурна Энэ хэнд хэрэгтэй юм вэ Монголын ард түмэнд хэрэгтэй гэж үүТөрийн эрхэнд байгаа энэ шийдвэрийг гаргаж байгаа МАН ийн эрх мэдэлтэн нараа Ард иргэдэд хэлээд өгөөч Ийм байдалд очход таа нөхөд яаах вэ Үнгүй хоолож чадхуу Үндсэн хуульд Монгол хүн амьд явах эрхтэй гэж байгаа энэ эрхийг төр хангах ёстой Төрийн эрхэнд байгаа МАН ийн нэрээр таа нөхөд хангах ёстой тэр цагт таа нар үүргээ биелүүлэж хариуцлагаа хулээж ялаа идлэж чадхуу хэлээд өгөөч
-
Дулмаа (April 14, 2017 5:21:42 pm )
Архи тамхины татвар нэмэгдсэн байна байна зөв ХАОТатвар бага цалинтай хүмүүст ачаалал алга байна.Өндөр цалинтай хүмүүст жаахан нэмэгдэж байна. НДШ-ийн тэтгэврийн хдаатгалын хувь харин Ажил олгогчийн хувьд нэмэгдсэн байна. Ээнэ хэмжээгээр тогтоогдох тэтгэвэр нэмэгдэх байх гэхдээ тэтгэврийн нас нэмэгдүүлэхийн эсрэг байна. Нэгэнт Монгол улс маань зээл авсан бол төлөх арга замаа олох хэрэгтэй Өнөөдөх ажил хийж байгаа хүмүүс татвар төлөөд байдаг гэтэл хувиар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс орлогоо нуугаад тэгсэн мөртлөө халамж яриад худлаа үнэн цаас авчраад төрийн халамжийг хүртээд хөдөлмөр хийгээд татвар төлсөн хүн орлоготой гээд халамжаас хасагдаад байдаг энэ тогтолцоог өөрчлөхөд эрхэм гишүүд бодлого бодох хэрэгтэй Яг үнэн хэлэхэд татвар төлөхгүй байгаа хүмүүс түүний хүүхдүүд л мөнгө халамж авч байна. Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалаад татвар төлөгчийн эрх ашиг хохирч байна шүү
-
Anonymous (April 14, 2017 5:24:38 pm )
ard tvmniihe toloo yuch hiigvi bj tatwar ondor yaana
-
0000 (April 14, 2017 5:35:55 pm )
Ядуу хэсгийн амьдаралыг хамгаалах Үндсэний үүлдвэрээ дэмжэх зорилгоор Нөөтийн татварыг тэгэлжэх хэрэгтэй Өрхийн аж ахуйг дэмжэн бага хүүтэй удаан хугцаатай зээл барцаа хөрөнгийн аль болох бодтой таатай иргэж төлөх бололцоотой нөхцөлтэй олгох хэрэгтэй өрхийн аж ахиугаас оролог харгалзалгүй сарын 10 манган төгрөгний татбар авхад болно ИЙМ МАЯГИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЯДУУРАЛЫН ИСРЭГ АВАХ ХЭРЭГТЭЙ ЮМ ЭНГЭЖ БАЙЖ АЖИЛЫН БАЙРЫГ НЭМНЭ ЯДУУРЛААС ХАМГААЛНА өндөр орлогоос авсан татбараа ийм зүү зарах хэрэгтэй
-
зочин (April 14, 2017 9:06:13 pm )
Ард иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах нь маш буруу. Хүүхэддээ ганц өрөө байр авч өгөх санаатай идэж өмсөхөө хасан танан байж хоёр идэхгүй хоосон хонохгүй жаахан хуримтлал буй болгосон хүнээс юугий нь авдаг байна аа ямар улсаас өгсөн биш ариун цагаан хөдөлмөрөөрөө бий болгосон байгаа шүү дээ. Энэ бол хүний хөрөнгө рүү татвар нэрээр гар дүрж байгаа ШУДАРГА БИШ ЯВДАЛ. Ядаж 100-150 саяд ч юм уу татвар авна гэсэн босго байвал өөр шүү дээ одоо бол 100 төгрөг хадгалуулсан ч 10 хувийн татвар авна гээд байгаа нь маш буруу шударга бус байна. Харин үүний оронд улсын мөнгийг хэдэн тэрбумаар нь офшор бүсэд байршуулчаад байгаа нөхдөө шалгаж түүнийг нь монголдоо оруулж ирэх нь шударга явдал биз дээ. тЭГЖ Л ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ДЭД САЙДУУДАА ЦОМХОТГО, ТӨРИЙН ДАНХАР БҮТЦЭЭ ТАНА, САЙД НАРЫН ТӨСВИЙГ ӨЧНӨӨН ТЭРБУМААР НЭМСЭН ЗАРДЛАА ТӨСВӨӨ ТАНА, ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛ, МАН-ЫН 65 АРД ТҮМНИЙ ИТГЭЛЭЭР ӨЧНӨӨН ЮМ АМЛАЖ ГАРЧ ИРЧЭЭД ОДОО БОЛХООР АРД ТҮМНИЙГ ИНГЭЖ ХУЛХИДАЖ ХУДЛАА ЯРЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТЭР ЧОЙЖООГОО НОМТОЙБАЯРАА ЭРДЭНЭБАТАА ОЮУНХОРЛОО ОГЦРУУЛ
-
Хөх чоно (April 15, 2017 12:08:43 pm )
Хоёр гараа өргөж дэмжинэ.Чадаж байгаа маань л энэ юм даа
-
-
зочин (April 14, 2017 9:12:11 pm )
Тэтгэвэрийн нас нэмэгдсэн үү
-
od (April 14, 2017 9:46:58 pm )
zub turliin tatbar nemsen bn humuust buruu oilgolt uguud bgaa humuus bolih heregtei yumnii une nemegdehgui benzeniin unee nemsen hulgaich nariig shalgah heregtei
-
зочин (April 14, 2017 10:35:17 pm )
чойжилсүрэн номтойбаяр эрдэнэбат оюунхорол сайдуудыг огцруулмаар байна
-
зочин (April 14, 2017 10:38:53 pm )
MAN amlaltaa ergej haraachee dandaa amlaltiinhaa esreg tegj nemne ingej nemegduulne gej bichsen baihiin arai tongoruulaad bichchihsen yum bish biz ee
-
Irgen (April 15, 2017 12:42:38 am )
Gazar bulaadag zardag tatvar nemdeg tetgever uguh bolohoor nasiig ni nemdeg huuli gargadag huuhdiin mungu alagchildag ofshor danstai hedheh hunee hureeleltei ni hamgaaldag MAN-iin ner barisan uvaigui shunaltai ene zasgiin gazar-g ogtsruulj ur zuulun zuv setgeltei shunalgui MAN-iin gishuudees shineer zasgiin gazar burduuleh tsag bolson..Bid MAN-iig songosondoo mash muu songolt hiisnee odoo l mederch baina.MAN-iin tolgoid baigaa tsuuhun murtuu hyazgaargui shunaltaai buleg humuusees MAN salah shaardlagatai.baina.
-
зочин (April 15, 2017 4:52:41 am )
энэ хэцүү оролгоо нуудаг өөртөө хууль баталдаг ИХ хурал ямар ч хэрэг байхгүй газар дээр нь барихгүй бол хулгайч биш бол эх орноо зарсан ч хамаагүй хууль баталхаа больчих гуйж байна ард түмэн чинь
-
зочин (April 15, 2017 5:01:45 am )
үүнийг бид даана миний сонгосон хүн дааж чадах уу сайн бодож мулт үсрэх хэрэгтэй ямар ардчилсан нэртэй хулгайч биш гэж бодож байна хулгай хийвэл таа нар байхгүй хулгайч нарийг эл тод шүүхгүй бол та нар хулгайч
-
зочин (April 15, 2017 8:29:05 am )
Төв аймгийн Батсүмбэрийн нэг айлын дунд сургуульд сурдаг 3 хүүхэд хоолонд хордож нас барсан ээж нь гомдолтой гээд ТВ-ээр сая ярьж байна аргагүй шүү дээ эх хүнд ямар хэцүү байгаа бол хөөрхий. Сургуулийн эмч байдаг юм уу үгүй юу ээж аавд нь мэдэгдээгүй гэж байна бас УБ-ру явж үзүүл гээд хотод ирээд эмч нарын олхиогүйгээс хугацаа алдаж үзүүлснээс хүүхэд нь нас барсан гэж ярьж байна. Манай монголд хариуцлага гэдэг юм үнэндээ алга байна хүн үхэж л байдаг салбар хариуцсан сайд нь сууж л байдаг ийм байж болохгүй ээ. Саяхан бас цэргийн 10-аад хүн нас барсан. Монгол хүн цөөхүүлээ шүү дээ. МАН нам ард түмэнд өчнөөн сайхан худлаа амлалтуудыг өгч гарч ирчээд одоо яаж байна энийг ч нэмнэ тэрийг ч нэмнэ гэж дандаа эсрэг юм ярьж байна. Ийм хариуцлагагүй байгаа Боловсролын сайд Батсуурь, Эрүүл мэндийн сайд Цогцэцэг, Батлан хамгаалахын сайд Бат-Эрдэнэ Ер сайд Эрдэнэбат Сангийн сайд Чойжилсүрэн НХХ сайд Номтойбаяр Оюунхорол ер нь танхимаар нь огцруулмаар байна. Үнэндээ ард түмэндээ татварын дарамтыг үүрүүлж байна. Төрийн данхар бүтцээ танахгүй байна дэд сайдуудаа цомхотгохгүй байна. Тэгсэн мөртлөө сайд нар нь зарцуулах төсвөө маш ихээр нэмэгдүүлж баталлаа. Хүүхдийн 20-ийг хүртэл дийлэнхэд нь өхгүй болчлоо. Ахмадуудын тэтгэвэрт орох насыг нэмчлээ одоо залуучууд хаана юу хийх болж байна аа алийн болгон гадагшаа явж боолын ажил хийж биегүй болох юм бэ. Монгол ажилгүйдэл маш их байна одоо ахмадууд нь тэтгэвэрт орохгүй жил болгон гадаад дотоодод олон арваараа төгсөн ажлын талбарт гарч байгаа залуучууд юу хийхийн бэ монголын ажлын байрны зах зээл бага шүү дээ. Эмзэг бүлгийн хүүхдэд хүнсний талоноор яахийн бэ 20 мянган төгрөг чинь хэрэгтэй хүндээ маш их хэрэгтэй л байгаа шүү дээ. Тэр офшортон сая доллараа гадаадын дансанд мартдаг улсаасаа татвар офшорыг нь шийдэж чадахгүй байж ард түмэнд ингэж их ачаалал үүрүүлж болохгүй шүү дээ. Ард түмний жаахан хуримтлалын хүүгээс татвар авах нь шударга бус. Ингэж ядарсан ард түмнээ улам дарамталж ард түмнээ боддоггүй хүмүүс хэрэггүй ээ огцорвол таарна. Бас ч МАН д Энхтүвшин Аюурсайхан Ж.Энхбаяр Даваасүрэн гээд сайд хийчийх боломжийн хүмүүс байна
-
зочин (April 15, 2017 8:33:03 am )
hoorhii ard tumen ene ih tatvariin daramt hetsuuye onoo MAN-iin saihan amlaltuud yuu bolov
-
зочин (April 15, 2017 8:35:30 am )
MAN-iin amlaltaas huuhdiin 20-iig urgeljluulen olgono, ahmadiin tetgeveriig ue shattai nemegduulne, ard tumnee saihan amidruulna, tatvariig nemegduulehgui gesen saihan amlaltuud yav bugd hudlaa esregeeree
-
Монгол ахмад (April 15, 2017 8:36:39 am )
Татвар хураамжинд шатлалтай хандвал шудрага ёсонд нийцнэ ядарсангаа тэжээх үүрэг альч нийгэмд байдаг л зүйл хавтгайруулахыг цэглэх цаг
-
Иргэн (April 15, 2017 8:42:36 am )
Монголчууд хэзээнээсээ төрдөө мөргөж төрөө дээдэлж амьдарч Дэлхий цөөхөн байж нэртэй цуутай явсан ард түмэн одоо мөн төрөө хүрээлж мөргөж амьдарцгаах хэрэгтэй юм биш үү мөнч олон жил төрөө зүхлээ тэгээд л алдас болж өрөнд орж өтөнд идэгдлээ одоол эвлэрч. Монгол улсынхаа төлөө зүтгэх цаг
-
УИГ (April 15, 2017 10:34:29 am )
ТАТВАР НЭМЭХЭД ИРГЭД Л ХОХИРНО ИРГЭДЭЭ ХОХИРООСОН ЗАСАГ УДААН ТЭСЭХ ҮҮ? ХУЛГАЙЧ ТӨРИЙГ ТОЙРЧ МӨРГӨНӨ Ч ГЭХ ШИГ БАЛАЙРАХАА БОЛЬ. ШУДАРГА ТӨРӨӨ ХҮРЭЭЛЭН ДЭЛХИЙГ ЭЗЭЛСЭН БОЛОХООС
-
Зочин (April 15, 2017 10:35:04 am )
Хахахаха… сонгогчдын хохь нь дээ….. хахахаха…..
-
Anonymous (April 15, 2017 11:15:40 am )
Одоо буй сайд нар юуных нь мэргэжлийн байх вэ Шинэ сонголт хийх шаардлага тулгарч бна дее ?!
-
ЗОЧИН (April 15, 2017 12:47:03 pm )
МАН амлалтаасаа ухарч ард түмнийг нэг сайн молги үнхүүлэв ха ха
-
зочин (April 15, 2017 1:11:47 pm )
бүгдээрээ гадаадад гаръя.Эд хэнээсээ татвар авахыг нь харъя.Нэг их олон сургууль төгссөн усан тэнэгүүдээр төр дүүрчээ. Сайн молиго амслаа даа. За тэгээд 3 жил тэсье дээ. Дараа нь хариугаа авна биз дээ
-
Anonymous (April 15, 2017 9:32:38 pm )
Зүгээр л үхэж далд оррррр хулгайч мануудаа
-
Anonymous (April 15, 2017 10:53:17 pm )
yasan muusain buzaruud be MAN
-
zochin (April 16, 2017 1:01:33 am )
ur tawij ofshoort hiisen mungnii goriig jiriin irged l bidnii tatwariig nemj baij l tulj bgaa ym bnldaa. ofshoorchid l ene buh tatwaraas chuluulugduj bgaa ym bnldaa.
-
зочин (April 16, 2017 4:09:54 pm )
МАН нөгөө амлалт хаачив, ийм байхад ард түмэн МАН-с дахин ерөнхийлөгчийг сонгоно гэж үү бүү горьд больж үз
-
зочин (April 16, 2017 4:17:35 pm )
ornoos ornii hoorond amidarch bga hoorhii yadarsan ard tumen bur l yadrah baih da, medleg muutai mergejliin bus zarim saiduudiig nen darui choloolmoor yum aa kk
-
ichinhorol (April 16, 2017 5:55:02 pm )
mash zow Bi ediin zasagchiin huwid demjij bnaa ingeh l yostoi harin lhagwajaw terguutei monopoliud yagad noat tolohgui gej bga yum bee aan n orlogiin alban tatwariig tegellee oor yah gd bga yum bee dawarsaar dawarsaar dagwiin oron deer uu huwiin kompaniud yasan dawarsan etgeeduud we uls orond ojr irsen buhiil zeel muslamj hongolottei bucaltgui buhii l mongiig awdag odo yah gd bgaan hogjliin banknii buhii l mongiig awsiish dee ta nar toloh yostoi tatwaraa toldoggui sh dee tailandaa borluulaltaa urgelj nuudag biz dee nuuj nuuj darj darj hiisen tailangaaraa tatwaraa arai gej dutuu hagas toldog biz dee tiimee ta nart uls oron ard tumnee boddoggui ooroo yaj bayajih ulsiin mongiig yaj idehee l boddog ooroo tailagnasan tatwaraa toldoggui teged orshooliin huuli il todiin huuli ch geh shig cholooluuldeg biz dee yagad onoogiin zasgiig daramtlaad bgaam be toroos awsan mongoo ogchihood zailcgaa
-
mvbbm (April 16, 2017 6:36:59 pm )
uneher emgeneltei yma.shan chadaltai zalus n gadnii orniig zoriod duusla.burutgah arga daanch alga
-
Хөх чоно (April 17, 2017 12:04:35 am )
Би юу хийчэх вэ??? Сэр сэр сэрэхгүй бол сэхэл авахгүй доошоо орно…
-
zochin (April 17, 2017 1:56:24 pm )
Зөв өө, ингэж байж л АН-ын малнуудын сүйтгэсэн эдийн засгийг өөд нь татна шүү дээ, одоо харин эдийн засаг сэргэж амьдрал ахуй маань дээшлэх байх гэсэн итгэл төрж байна, Ээ бурхан минь өнгөрсөн 4 жил ч ингээд л хятадын боол болоод үхдэг байж гээд үр хүүхдүүддээ л санаа зовж байлаа. АН-ыг л дахин хэзээ ч төрд ойртуулж болохгүйг ард түмэн минь бүү март
33 Comments