Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр Улаанбаатар хотын авто замын ачааллыг сааруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, Энэ сарын 15-наас буюу маргаашнаас ирэх аравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08.00-17.00 цаг болгон өөрчиллөө. Одоо нийслэлийн төр, захиргааны байгууллагууд өглөө 08.30 цагт цуглаж, 17.30 цагт тарж байгаа юм. Энэхүү өөрчлөлтөд сургууль, цэцэрлэг болон бусад үйлчилгээний байгууллагууд багтахгүй юм юм байна.
Мөн замын хөдөлгөөний ачааллыг харгалзан томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулах ажлыг судлах зорилгоор ажлын хэсэг гаргажээ.
Холбоотой мэдээ
-
хотын иргэн (April 15, 2017 10:29:24 am )
монголоос бусд орон замын хөдөлгөөний ачааллыг гэрлэн дохио тэмдэг тэмдэглэгээг зөв хийж байж бууруулдаг. Монголд дугаарын хязгаарлалт ажлын цагийг нааш нь цааш нь болгох гэх мэт ямар ч үр дүнгүй улсаа ард ирэгдээ хохироосон шийдвэр гаргана, яандаа энэ улс одоо хүртэл Лениний заасан замаар мөхөлрүүгээ явсаар
1 Comment