antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2017 11 comments

“Сангийн сайд нь зориудаар ингээд байгаа юм уу”

нийтлэсэн Admin

Бүсээ чангалах тухай ойлголт төрд хамаагүй, түмэнд хамаатай болоод байгаа энэ үед төсвийн тодотголтой холбоотойгоор Л.Болд гишүүний хэлж ярьсан зүйл анхаарал татаж буй юм. Тэрбээр  санхүү, төсвийн хүндрэл байгаа нөхцөлд төсвийн тодотгол хийх шаардлагатай бол дотоод нөөц бололцоог бүрэн дайчилж тэвчиж болох зардлуудыг царцааж, зарлагыг бууруулах ёстой байсан. Гэтэл төсвийн тодотголд төсвийн нийт зардлыг 2017 онд батлагдсан төсвөөс 220.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний дотор бараа үйлчилгээний зардал 49.1 тэрбум төгрөгөөр, эд хогшил, урсгал засварын зардал 537.8 сая төгрөгөөр, гадаад, дотоод томилолтын зардал 317.4 сая төгрөгөөр, хангамж, бараа материалын зардал 380.0 сая төгрөгөөр, унаа, хоолны хөнгөлөлт 736.3 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Юу хэлж байна гэхээр унаа, хоолны хөнгөлөлт, гадаад, дотоод томилолтын зардлаа бараг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлчихэж, бараа үйлчилгээ, эд хогшлын зардал нь бараг 50-иад тэрбумаар гэх мэтчилэн нэмсээр 220.7 тэрбум төгрөгийн зардал анх төсөв батлагдсан хэмжээнээс давуулж бичээд оруулж ирж байна. Тэгээд энэ их нэмэгдүүлсэн зардлаа хаанаас олох вэ, нөгөө долоон төрлийн татвар нэмэх, хувь хүний орлогын албан татвар, шимтгэлээ ихэсгэх замаар л олох гэж байгаа юм байна. Тийм мөртлөө эрх баригчид олны нүдэн дээр юу яриад явж байгааг харж байна уу. Ерөнхий сайд хичнээн сайхан үг ярилаа, “Дүүриймаануудыг байхгүй болгоё л гэнэ, намынх нь дарга сая чуулганы нээлтээр хичнээн сайхан үг хэлэв, “Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна” гэж ирээд л. Агуулга нь муудаад, юу ч үгүй бантан хутгаад ирэхээр хэлбэрдэлт нь ихсээд ирж байна. Дарга нар нь гоё сайхан үг хэлээд л байдаг, араар бусад нь төсвийн зардлыг гайхамшигтай ихээр нэмэгдүүлж, яг л хэлснийх нь эсрэгээр ажиллаад байна. Санаатай тэгээд байдаг юм уу, Сангийн сайд нь зориудаар ингээд байгаа юм уу ч гэж гайхширмаар. Аргаа бараад санаатай л муу ажиллаж, Засгаа унагах гээд байгаа улс юм уу гэж ч харж байна.” хэмээн хэлж байх юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЗОЧИН (April 14, 2017 5:21:59 pm )

    4 жилд амжиж идэх гээд л улаЙРЧ БАЙНА ДЭЭ ЭНЭ МАНАН

  • Zochin (April 14, 2017 11:54:50 pm )

    Ene khunii khelej bgaa unen shuu ard. Tumen busee jangalaad tasarlaa shuu

  • Irgen (April 15, 2017 12:47:57 am )

    Erdenebat Choijilsuren Oyunhorol –g ogtsruul

  • ЗОЧИН (April 15, 2017 11:48:32 am )

    ЭНЭ МАН ЕРӨНХИЙ САЙДААСАА ЭХЛЭЭД БҮГДЭЭРЭЭ 70-Н ХУДАЛЧУУД.ГАРЧ ИРЭХДЭЭ Л ЯМАР УРАН ХӨХӨӨ ШИГ ДОНГОДЛОО,ЭРДЭНЭБАТ ХҮРТЭЛ ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛНА, ТҮМЭН БҮСЭЭ ЧАНГАЛАХГҮЙ Л ГЭЭД БСАН,ДАНДАА ЯРЬСАНЫХАА ЭСРЭГЭЭРЭЭ ЯВДАГ НАМ. МАН ОДОО ДАХИАД ХЭЗЭЭ Ч ГАРЧ ИРЭХГҮЙ ЭЭ.ИНГЭЭД ҮҮРД БУЛШЛАГДААРАЙ ХУДАЛЧ, ХУУРАМЧУУД.ДАЛД ОРЖ СӨНӨӨРЭЙ.

  • ddd (April 15, 2017 5:42:56 pm )

    MAN IIHAN VNEN DABARCH BNAA AN ENE SONGUULAAR YALAA BAS L DABARCH BSAN ODOO ENE SONGUULD N UNAGAA ENE CHOICHILSVREN CHIN VNEN BVH YUMIIG CHOIJILJ BNA ADAGIIN SHAAR HULGAICH

  • MGL (April 15, 2017 5:44:28 pm )

    ERUNHIILUGCHIIN SONGUULD SHAAL UUR HVN GARGII TEGVVL ED NARIIN BUZAR BULAIG N UUDALJ GARGAJ IRNEE HVMVVSEE

  • ЗочинЗочин (April 15, 2017 9:27:43 pm )

    Ийм нэг тракторын механик яаж улсын мөнгийг барьж чадах юм бэ. Дарга сайдынхаа нарынхаа тансаглалыг нэмэх гэж татвар нэмсэн болж харагдаад байна. Үнэндээ ч тэгсэн байна. Ийм л юмнуудыг төрөөс зайлуулья гээд байгаа юм шүү дээ.

  • ИРГЭН (April 16, 2017 11:36:25 am )

    МАН-ЫНХАНААС ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРЧИХВАЛ МОНГОЛЧУУД ХЯТАДЫН ЭРХШЭЭЛД ШУУД ОРНО.ТЭГЭЭД ХЭН Ч ЮУ Ч ГЭЖ ХЭЛЭЭД НЭМЭРГҮЙ БОЛЧИХ БОЛОХООР МАН ДАХИН 70 ЖИЛ ЭЗЭН СУУХ БАЙХ.ЭД НАР ЦААГУУРАА ИХ НО-ТОЙ ЮМ ХИЙЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ. ХАРЖ Л БАЙГААРАЙ НЭГ Л ӨГЛӨӨ ХЯТАДЫН ЖУУЛЧИН ГЭСЭН ХУЖААГААР ДҮҮРЧИХСЭН БАЙХ БИЙ ВИЙ.МАНАЙХ ХУУЛИА ГАРГАНГУУТ ХЯТАДУУД ХУУЛИА НҮД ИРМЭХИЙН ЗУУР ГАРГААД МОНГОЛЫГ ДҮҮРГЭЧИХ БАЙХ ДАА. ЯАНА ДАА.

  • зочин (April 17, 2017 10:30:00 am )

    Дарга нар минь хун захирч удирдана гэдэг бол Та бугдын гаргасан тогтоол шийдвэр тушаал аргачлал зовломж уурэг даалгаварыг хэрэгжууллуулэх хэрэв уунийг чинь санаатай санаагуй онолын мэдлэггуйгээр зорчиж байвал тухайн албан тушаалтанг арга хэмжээ аваад сайжирахгуй бол оорчилчдог юм. Уунийг та бухэн мэдэхгуй байна гэж лав угуй. Тэгэхээр Та нар санхуу эдийн засгийн хувьд хараад болсон байна. Тиймээс л Хатуу ярихаар Оорсдийн чинь булай гарах гээд зов яриад буруу хийгдэж байна гэж ойлгодог боллоо.

  • лан (April 17, 2017 11:05:33 am )

    олон улсын валютын сан гэдэг байгууллга нь тэдэнд ийм зөвлөгөө өгсөн биз дээ.ард түмнийг үгүйрүүлэн хоосруулах нь валютын сангийн нэн тэргүүний зорилго ингэснээр иргэний дайн гарахгүй гээд хаачих юм бээ гэж тооцож буй. энэ үед бид юун сомали украйн болно. удирдлагагүй уналт үзүүлэхэд ойрхон байна даа

  • зочин (April 17, 2017 1:27:42 pm )

    МАН угаасаа төр барьж яагаад ч чадахгүй юм бна? одоо эртхэн буулгаж төр улсаа аварья ард түмээн???????????????? болоахгүй бол бяцхан иргэны дайн гаргах хэрэгтэй???ард иргэдыг ман хоосоруулах бодлого барьж бнашүү????

antalya rent a car