antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2017 2 comments

Н.Алтанхуягийн төрийн нууц задруулсан гэх хэргийг хаажээ

нийтлэсэн Admin

Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрийн нууц задруулсан гэх асуудалд холбогдсон билээ. Тодруулбал, тэрбээр  2014 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ-ын нээлттэй чуулган дээр Эдийн засгийн хөгжлийн яам /ЭЗХЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс чагнах төхөөрөмж илрүүлсэн тухай ярьсан нь төрийн нууцыг нийтэд зарлаж, Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж  “Уламжлалт тусгаар тогтнол” холбооны зүгээс мэдэгдэж байсан. Улмаар түүний эл асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөд, “манай асуудал биш. Тагнуулын байгууллагад өг” гэсэн хариуг өгч байжээ. Тэгвэл тус холбооноос нэг жилийн өмнө  ТЕГ-ын дарга хошууч генерал Б.Хурцад албан тоот явуулж байжээ. Харин албан тоотод хариу ирүүлэхдээ  уг асуудалд тухайн үедээ эрүүгийн хэрэг үүсгэгдээд,  шалгаад төрийн нууц задалсан байх магадлал байхгүй байна гэж үзээд хэргийг хаасан” гэсэн хариу өгчээ. Харин “Уламжлалт тусгаар тогтнол” холбооны зүгээс уг асуудлыг зүйд нийцэхгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • halh (April 15, 2017 10:35:52 pm )

    TEGiin darga Hurts Altanhuyagiin neg nutag Uvsiin durvuud bolohoor hereg ni haasan enen Hurts Frantsaas Enhbatiig hulgailj Zorigiin hils heregt gutgehed oroltsoj baisan etgeed shuu dee Elbegdorjiin tomilson hun Zorig agsaniig honooson ulsuudiig olj hils heregt gemgui irgeded tohood baigaa sejigiin namtai general daa

  • Го (April 16, 2017 9:07:08 am )

    Хүнд хилс хэрэг үүрүүлж нүгэл хийсэн бол нүдээрээ гарах нь тодорхой. Цаг хугацааны л асуудал. Муу юм бүү хийж бай. Хожим хойно үйл лайгаа дийлэхгүй шүүү. Энэ бол амьдрал дээр батлагдсан теором юм

antalya rent a car