antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2017 9 comments

Баабар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ

нийтлэсэн Admin
Нийтлэлч Баабар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа гэдгээ зарлав. “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” нэртэй энэ оны 4 сарын 7-нд бичсэн нийтлэлдээ тэрээр: “…Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан Намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгал. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ…. Манай ард түмний ихэнхи нь намайг таних болов уу? гэж найдаж байна. Иймээс аль нэг улс төрийн хүчинг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна…..Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө…Би төрийг байх ёстой газар нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна…” гэж бичжээ. Уг нийтлэлийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас бүрэн эхээр нь унших боломжтой юм.
Баабар нь 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгсч, 1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцсан.
1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягелон Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн.
1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Улсын Их Сургууль, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцсан.
Баабар 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2016 онд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2006 оноос “Непко” Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.
Б.Батбаяр 1980-аад оны үед “Баабар” гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс “Бүү март. Мартвал сөнөнө” нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг шүүмжилжээ.
1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон. 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо “Хаан нүцгэн байна” илтгэл тавьж, коммунист засаглалыг шүүмжилсэн нь ихээхэн алдартай юм.
Тэрээр 1990-ээд оноос эхлэн нийтлэл бичиж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (April 13, 2017 10:30:54 am )

    хирээ мэдэж ярь бяраа мэдэж өргө

  • Иргэн (April 13, 2017 10:35:08 am )

    Уул нь сайн нийтлэлч гэхдээ … Оюу толгой /ОТ/-н луйврыг өмөөрч бичиж мөнгөждөг гэж олон нийт түүнийг харддаг, би ч адил. Ганц жишээ: Байгалийн баялагийг нь тонон дээрэсдэж байсан эх орноосоо “Хөрөнгө оруулагчид” гэх харийн луйварчдыг хөөн гаргасан Уго Чавесийн үйл ажиллагааг Баабар ОТ–той жишиж ингэж болохгүй гээд “Нэр нь хүртэл Чааваас” гээд л үгийн муугаар доромжилж байсан. Уго Чавес удалгүй нас барсан магадгүй харийнхан хордуулсан байх. Нас барсаны нь дараа тэр хүний намтартай танилцахад болон нөхдийнх нь үнэлгээгээр үнэхээр эх оронч байсан, баялагийг нь хямд авч байсан харийн мөлжигчдийг эх орноосоо хөөн гаргасан ч тэд буцан ирж байгалийн баялагийг нь өндөр үнээр худалдан авч, ард түмнээ хөрөнгөжүүлэх сайхан амьдруулах зөв зам байсныг онцолсон байдаг. Баабар ийм л хүн шиг байгаа юм.

  • Ард (April 13, 2017 11:22:16 am )

    Өрсөлдөх нь зөв ядахдаа 10 хүний санал авна шүү дээ

  • zochin (April 13, 2017 11:48:51 am )

    ooroo nustgen haan bolchhood baigaa um bishuu gadaadiinhnii gar hol bolson nugelten

  • zochin (April 13, 2017 12:32:14 pm )

    hen durtai nI boldog yum ch bish baihaa. kkk

  • ЗОЧИН (April 13, 2017 2:40:03 pm )

    ШААБАР Ч ДЭМИЙ БАЙХ АА

  • Irgen (April 13, 2017 3:04:07 pm )

    Ta zugeer Amarjargald zaigaa tavi

  • зочин (April 13, 2017 4:24:19 pm )

    чи чадахгүйээ? амаржарналд зайгаа тавьж өг новшоо?тардисболохгүй?

  • Баярлалаа (April 14, 2017 10:29:09 am )

    Дэмжиж бна. Монголд өөр ийм соён гийгүүлэх ажил эрхэлж байгаа хүн бхгүй. Би л лав их зүйл сурч мэдсэн шүү..баярлаж явдаг.

antalya rent a car