ШИНЭ ЦАГИЙГ УРЬДЧИЛАН ХАРСАН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ
ЯПОНЫ МОДЕРНИЗАЦИЙН ҮЙЛ ЯВЦААС АЖИГЛАЖ БОЛОХ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ
…хамгийн авьяас, чадвартай хүний нөөцөө ашиглах бодлого явуулж, гадаад улсуудаас мэдлэг, технологийн өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийг урьж авчрах зэргээр, хүний нөөцөө хөгжүүлэх асуудалд төр улсаараа бүхэлдээ анхааран хөдөлсөн…
Мэйжийн үеэс хойш орчин үежилт буюу модернизацийг урагшлуулах зорилго бүхий сургуулийн тогтолцоог нэвтрүүлэх замаар Японы боловсрол шинэ замаар алхаж эхэлсэн юм. Барууны орнуудтай өрсөлдөх түвшинд ард түмний боловсролыг хүргэхийг зорьж, жендер, хэргэм зэргийн шатлалыг үл харгалзан бүх ард түмнээ гэгээрүүлэн боловсруулах зорилго тавьсан юм.
…цор ганц баялаг болох хүнээ хөгжүүлэхийг боловсролын бодлогынхоо гол цөм болгон тавиж, үнэ цэнэтэй хүмүүнийг бүтээх явдал бол улсын хөгжлийн түшиг тулгуур мөн гэх үзлийг нийт ард түмнээрээ нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн…
ШИНЭ ЦАГ ҮЕИЙГ ҮҮРЧ ЯВАХ ДАЯАРШСАН ХҮНИЙ НӨӨЦ
Сүүлийн жилүүдэд бүх дэлхийн дээд боловсролд томоохон нөлөө үзүүлж буй чиглэл бол мэдлэгийн нийгэм, даяаршлын тухай ойлголт юм. Олон талт, олон үе шат бүхий энэхүү давалгаанаас холуур явна гэж төсөөлөхийн ч аргагүй. Монголд ч гэсэн олон үндэстэн дамжсан компаниудын үйл ажиллагаа, дотоодын аж үйлдвэрийн сул дорой байдал зэргээс ажиглагдаж байгаачлан, хуучин улстөр, эдийн засгийн системээр удирдаж хянаж болохгүй цаг үе бидний өмнө ирж байна. Тийм учраас, дээд боловсролын байгууллагууд шинэ үеийн мэдлэгийн түвшинг өндөржүүлж байх үүрэг бүхий зайлшгүй шаардлагатай институц бөгөөд өнөөг хүртэл байснаас хамаагүй илүү чухал үүргийг гүйцэтгэх ёстой болж байна.
Тэдний эзэмшсэн мэдлэг, ноу-хау, мэдээллийн сүлжээ Монголын хөгжилд зайлшгүй шаардлагатай “тусгай үйлчилгээ бүхий эм” болж үйлчлэх нь дамжиггүй.
АЖ ҮЙЛДВЭР, ИХ СУРГУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНААС ҮҮСЭХ ИННОВАЦИД ТАВИХ НАЙДЛАГА
Монголын их сургуулиуд тус бүрдээ өөрийн онцлог бүхий судалгааны чиглэл, дагнан мэргэжсэн салбарыг тодорхой болгох шаардлагатай
Түүнчлэн их сургууль ба компаниуд хоорондын сүлжээг нягтруулж, боловсрол, судалгаа хоёрын нийлэмжийг дэмжих шаардлага бий. Өөрийн гэсэн онцлог бүхий багш, судлаачдыг бэлдэх замаар нийгэмлэгийнхээ хувьд мөн өөрийн онцлог бүхий консорциумуудыг байгуулж, улмаар олон улсад гадаадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хэрэгтэй юм. Түүнийг хэрэгжүүлэхэд хоёр талыг холбок зуучлах механизм хэрэгтэй бөгөөд тэнд Засгийн газрын харгалзах яам, салбарын агентлагуудын идэвхтэй оролцоо зайлшгүй чухал юм.
Даяаршил гэдэг юу болох, тэрхүү нэг төрлийн үйл явц дунд Монгол ямар байр суурь эзлэх вэ гэх эрэл хайгуул, стратеги байхгүй бол улсын хувь заяаг үүрэх хүний нөөцийг хөгжүүлж чадахгүй биз ээ. Тийм үзэл баримтлалын дор дээд боловсролын орших хэлбэр, агуулгыг судалж, их сургуулийн боловсролын шинэчлэлийг зорилгоо болгох шаардлагатай мэт. Японы дээд боловсролын систем модерн үеийн төрт улсыг бүтээхийг зорьсон үйл явц дунд бүрэлдэж буй болсонтой адилаар Монгол Улс өөрөө XXI зууныг хэрхэн туулахыг зорьж байна вэ гэх сэдвийг тойрсон яриа хэлэлцүүлэг юун түрүүнд шаардлагатай байж магадгүй. Гэвч, өнөөгийн Японы дээд боловсролд ч гэсэн насжилт, хүүхэд цөөрч буй бодит байдал, хэт технологижилт, олон улсжилт гэх зэрэг нөлөөллүүдтэй тулгарч, бүх зүйлийг нийтэд нь эргэн дүгнэж үзэх шаардлагатай тулгарч буйг анзаарч буй хүн цөөхөн байж магадгүй юм.
/Япон Вэлнесс дээд сургуулийн багш/
Холбоотой мэдээ
-
иргэн (April 13, 2017 12:00:59 pm )
Хуучин системийн үед боловсрол эзэмшүүлэх тогтолцоог улсын төлөвлөгөөний комисс хянаж тмс, техникум, дээд боловсрол олгох сургалтыг зохицуулдаг байсан. Одоо боловсрол олгох тогтолцоог бизнестэй хольж хутган зөнд нь хаяснаас чанаргүй нийгэмд ямар ч эрэлт хэрэгцээ байхгүй ямар ч баялаг бүтээдэггүй ирээдүйгүй мэргэжлүүдээр олон мянган залуус сурсан болж өөрсдийгөө хуурч байна. Манайхан шиг залхуу ард түмэнд өөрсдөө мэргэжлээ сонгох боломж олгохоор дандаа зүгээр, тохь тухтай орчинд багахан үүрэг хариуцлага хүлээгээд цалин авч болдог мэргэжлүүдийг л залуус сонгох нь элбэг байна. Тэгээд бас болоогүй дээд боловролын хавтас өвөртлөнгүүдээ хар ажил хийж болохгүй гэсэн дархлаатай болж байгаа юм. Хаа холын японы жишээ монголд яавч зохихгүй. Тэд бол үнэнч сэтгэлийг мөн чанараа болгосон ард түмэн. Бид бол залхуу мөртлөө агуу тансаг хэрэглээг мөн чанараа болсон ард түмэн. 10 р ангийг 40 хүүхэд төгсөхөд дээд боловсрол эзэмших чадвартай нь 2-3 бусад нь ажил хийж баялаг бүтээдэг мэргэжил эзэмших ёстой шүү дээ. Мэргэжил өүхэн сайхан байхгүй юу. Одоо бол зүгээр зурагтаа үзээд дулаахан газар хэвтэж байдаг мэргэжлийг л залуус хайж байна. ТЭР БОЛ ТӨРИЙН АЛБАНД ОРЖ ХУЛГАЙ ХИЙХ ЗАМРУУ ШУУД ХӨТӨЛДӨГ НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ…
-
зззозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (April 13, 2017 4:50:34 pm )
Дээд боловсролын тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа дэмий дөрвөн жилийг мөнгө төлж өнгөрөөх нь илбэг болждээ
-
zochin (April 13, 2017 6:18:49 pm )
IKH SURGUULI, DEED SURGUULI 2 ch aguulgaaraa mash ikh ylgaatai baidag / gadaadad/ Ikh surguuliin barag bukh baghs nar ni akademch, doktor, zereg tsoltoi begeed mash shalgagdsan bagsh nar khicheel zaadag . MANAID ylgaa alga, bugd l doktoruud zaakh arga ni ymar ikh zereetei, oyutnuudtaigaa oirtoj buu khel hkoloos ch kharitsdaggyi , um asuukhaas oyutnuud ni khol ybdag bn bna. Kharitsaa, zaakh arga surgaltiig ni shalgaruulaachee ,,,, oyutnuuddaa asuultand ni hkaruilj kharitsaj egeech baghs nar mini oirt , oirt….
3 Comments