antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2017 3 comments

“Приус” маркийн машинд татвар ногдуулахыг дэмжсэнгүй

нийтлэсэн Admin
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа 100 хувь тэглэсэн байсан “приус” маркийн машины татварыг 50 хувь ногдуулахаар оруулж ирснийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсны зэрэгцээ татвартай болгосноор хэдэн төгрөгийн орлого төсөвт төвлөрөх вэ гэсэн асуудлыг тодруулсан.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн эл асуултад, “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр болон цахилгаан тэжээлт автомашинд онцгой албан татвар ногдуулснаар 2017 онд 32,3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ” хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Цахилгаан эх үүсвэртэй машиныг бусад улс орнууд урамшуулж байхад манай улс яагаад татвар тавьж байна вэ” гэсэн асуултыг тавьсан. Ингэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Хос тэжээлт машины хэрэглээнд бусад улс орнууд урамшуулал олгодог ч татвартай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс шиг 100 хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэггүй. Тиймээс 50 хувиар тооцож татвар авахаар болж байна” гэсэн юм.
Уг асуудлаар санал хураалт явуулахад Төсвийн байнгын хорооны түвшинд дэмжлэг авсангүй. Энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд чуулганы хуралдаанаар “приус” маркийн машинд татвар ногдуулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
Эх сурвалж:Dorgio.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Mendee (April 12, 2017 4:21:47 pm )

    Yaduusiin mashin zaliluulaa

  • лхагва (April 12, 2017 4:24:35 pm )

    буруу талдаа буюу баруун гар талдаажолоотой машинд л татвар оноо

  • zochin (April 13, 2017 4:37:20 pm )

    yduusiin mashind tatvar nogduulah ni zuvuu zuv yu unaj baigaagaa medehgvi dairchih shahaad yvdag lalariin priusnuuded tatvar nogduulsan ni mash zuv sanaa bna

antalya rent a car