antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2017 2 comments

“Аль нэг нам гэхгүйгээр эрх зүйн тогтолцоогоо сайжруулах цаг болсон”

нийтлэсэн Admin

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор Эрдэнэтийн асуудалтай холбоотойгоор анхаарал татсан зүйлийг ярьжээ. 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоолыг тэрбээр олон талаас нь харж байгаа бололтой. Түүнчлэн, news.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “Төрийн өмчийн эзэмшигч нь УИХ. УИХ Засгийн газарт эзэмших, ашиглах эрхийг нь Засгийн газарт олгодог. Засгийн газар нь өдөр тутмын гүйцэтгэл, үйл ажиллагаа эрхлэхийг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгосон. Тэгэхээр хувь нийлүүлэгчдийн хурал хийхийн тулд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнийг багтаасан комисс томилох эрх нь надад бий. Миний хувьд хувьцаа нийлүүлэгчдийн хуралд оролцох эрх байхгүй, харин хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнийг Засгийн газраас санал ирүүлсний дагуу томилох шийдвэр гаргана. Уг нь энэ маргааныг хууль эрх зүйн асуудлыг нь шийдсэний дараа төр шат шатны ажлаа хийх ёстой байсан гэж би хувьдаа бодож байгаа юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах асуудал өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн яригдсан. Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосны дараа УИХ-ын тогтоол гарсан дараа хоёр тал хоорондын яриа хэлцэл явагдаж байна гэж би ойлгож байсан. Гэтэл хоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас дээрх гурван заалт бүхий тогтоол ирсэн. Тэр тогтоолын дагуу би шийдвэр гаргаж, хувь нийлүүлэгчийн комисс томилон хувь нийлүүлэгчдийн хурал зохион байгуулсан. Засгийн газар үүрэг, чиглэл өгсөн учраас түүнийг нь биелүүлж ажиллаж байна. Монголд нэг хууль эрх зүйн буруу тогтолцоо бий болсон байна. Монголын эрх зүйн орчныг сайжруулахгүй бол ялангуяа эдийн засгийн гэмт хэргээс болж олон залуучууд алдаа гаргаж, тэр нь аавын хаалга татах хэмжээнд хүрч байгаа байдал аль ч намын үед гарсаар ирсэн. Тиймээс аль нэг нам гэхгүйгээр эрх зүйн тогтолцоогоо сайжруулах цаг болсныг хэлмээр байгаа юм.

Би  мөнгө төгрөгийн асуудалд оролцоогүй. Төрд авах тогтоолыг төрийн эрхт дээд байгууллага болох УИХ гаргасан. УИХ-ын тогтоолыг биелүүлэхгүй байхад их хүнд болж байгаа юм. УИХ-ын шийдвэрийг буруу, зөв гэдгийг дэнслэх эрх надад байхгүй. УИХ-ын тогтоол гаргасны дараа Засгийн газар үүрэг чиглэл өгсөн байхад Засгийн газар, УИХ-ын шийдвэр чинь надад хамаагүй гээд сууж байдаг төрийн албан хаагч байхгүй шүү дээ. Би бол ямар нэг мөнгө идсэн, шийдсэн асуудал байхгүй болохоор санаа зовохгүй байна. Гэхдээ энэ процесст эрх зүйн зөрчлийн актууд байна уу гэвэл байгаа. Энэ нь надаас хамааралтай бус. Түүнээс гадна 49 хувийг авах, өгөх асуудал бүтэн зургаан сарын хугацаанд үргэлжилж байхад “Монголын зэс” компани шүүхэд хандах бүрэн боломж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолыг хүчингүй болгоход, УИХ тогтоол гаргаж байх үед ч шүүхэд хандах боломж байсан. Хэн буруутай, хэн хариуцлага хүлээх асуудлыг хууль, шүүхийн байгууллага тогтоох байх” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 12, 2017 3:18:45 pm )

    Хялгантын модноос хулгайласан мөнгөөрөө амьдарч байна уу?

  • Anonymous (April 12, 2017 5:31:31 pm )

    Ойн цагдаагаа хий

antalya rent a car