antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2017 26 comments

Эрхэм дүү Намбарын Энхбаяр чам юүндээн: Чамайг шоронд түгжсэн нь “айсан хүнд аргал хөдөлдөг” гэдэг ард олны маань үгийн үнэнийг л дам баталж орхилоо

нийтлэсэн Admin

Одоогоос таван жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэрээс нь хүч хэрэглэж баривчлан явсан билээ. Түүнийг хоригдсоны дарааМЗЭ-ийн Алтан өд, МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Урианхай гуай ил захидал бичсэн юм. Гэвч шоронд илзахидал, гар бичмэл оруулахыг хориглосон учраас “Зууны мэдээ” сонинд хэвлүүлэн, сонинг нь хүргэжбайжээ. Хорих анги руу ном, сонин оруулдаг байсан учраас ингэж сонины хуудсаар дамжуулан эрхэмнайрагчийн бичсэн ил захидал эзэндээ хүрч байсан юм.

Таван жилийн тэртээ Д.Урианхай найрагчийн бичиж байсан ил захидлыг хүргэж байна. Харин Н.Энхбаяраас Д.Урианхай гуайд бичсэн хариу захидлыг маргааш уншигчиддаа толилуулна. 

Сайн байна уу, миний эрхэм дүү?

Би чамайг хаана, аль газар нутгийн шоронд хаалга үүдэндээ харгалзагч манаатай эмгэнэн суугааг эс мэдэхийнэрхээр сониноор, илээр захидал бариулж, улс төрийн нууцлагдмал арга саамыг үл ухах, эрүүгийн ч, иргэний чхуулийн заалтуудын ээдрээ төвгийг үл ойлгох хувийн буруутай толхи иргэнийхээ л бодол, сэтгэлээр чамайгөрөвдөх, амихандаа өмөөрөх, Монголынхоо нийгмийн сэтгэлгээний тэнэмтгийг гайхширахын учир л эл санаашулуудан, амаа хамхин нуруугаа үүрэн алхаж эс тэвчихдээ, нүүрээр учирч эс чадах ч үгээр уулзсу! гэж бодогдоодэнэхүү хэрэг багатай хэдэн үгүүлбэрийг таталж суунам.

Чи бидэн хоёр олон жилийн дотно анд, олон ч нимгэн, зузаан ном Москвад ч, Улаанбаатарт ч цүнхнээсээцүнхэндээ, суганаасаа сугандаа, өврөөсөө өвөртөө дамжуулан уншиж зэрэгцсэн номын садан, Эх орон-Монголоодэлхийн бах болгохыг хатуулсан ганц гол зорилгын ахан дүүс билээ л!

Би гэртээ орой, үдшийн бодлогошролынхоо цагаар эрхэм дүүгийн шинэ ном –“Ард түмний дэмжлэг албантушаалаас хүчтэй!”-г байн байн сөхөж, анхаарал төвлөрөн суудаг.

Англи хэлээс монгол хэлэнд чадмаг орчуулсан орчин цагийн Өрнийн сонгодог зохиолчдын үгүүллэг, улс төрийнонол сэтгэмжийн дэвтрүүд, орос хэлээс орчуулсан Л.Толстой, Н.Гоголь хоёр их багшийн суут туурьвилын ботийгчинь ч зав зайнхаа сиймхийгээр хичээл гарган хэлтэлж суусан хэвээр!

Нас сүүдэр минь тун өтгөрсөн болохоор залуудаа Монголоо хайрладаг байснаасаа хавь тэнцүүгүй ихээр хайрлахухаан нитгэрч, боломж ч “хашгичиж” Монголоо өрөвдөх, заримдаа уйлах ч өдөр олшроод, сэтгэлийг минь өеглөхюм хийсэн, тийм гавьяа байгуулсан хүмүүстээ л ижий, ааваасаа ч илүү хайр хүрдэг болчихдог юм байна даа, дүүминь! Тэнэг толгойны “эргүү” байж ч мэднэ, гэхдээ, би энэ “эргүү үг” алдуулсан толгойныхоо гэмийг уучлахыг гагцижий, аав хоёроосоо л гуйна, Бурханаас ч гуйхгүй!..

Дүү минь чи яаж байна?

Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж буй ч /ганц би ч бус Монголын мааньчихтэй, нүдтэй, мөрөн дээрээ “хүний толгой”-той хүн бүр мэдэж буй ч/ “Монгол хүн амны бэлгээр” гэж, “гэмгүй”-дгэтсэн “үнэгэн зэм”-ээр олсон өвчин эмгэг чинь төлдөр сайн илааршиж, сэтгэл оюуны чинь хат цаг өдрөөрзуунгишиж буй биз дээ? хэмээн асуун лавлахыг хүснэм.

Эрхин дүүгийн “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номд манай нийгмийн удирдлагын “гал тогоо”-ндолон жилээр уур савсуулан “буцалж” буй олон давхар “ханан цаанах” асуудлыг задлан шинжилсэн, зөв оножтайлбарласан, шинжлэх ухааны дүгнэлтийн чанартай бүтээлүүд орсноороо Монголын нийгмийн эерэг, сөрөг үйлявцыг бодтой, шинжлэх ухаанчаар ажигладаг, туйлшрах хандлагаас ангидаар ойлгодог хүнд олон он солигдтол “ширээний ном” болохуйц хэрэгцээтэй ном болсныг баярлан дурьдахыг ч дашрамд хүснэ!

Номын чинь утга агуулгыг бүрдүүлж буй нийтлэл, үгүүлэл, мэдэгдэл, хэлсэн үг, ярилцлагууд дотроос би БобДелоны пост-модерн сэтгэмжийн ноцтой бодрол, бясалгал агуулсан, эдүүгээ цагийн хүн төрөлхтөнөөс “хүмүүноршихуй”-н ноцтой ноцтой хэдэн асуулт шахамдуулан асуусан шүлгийн эх хийгээд орчуулга санаанаас эсэлэрнэм.

Чи эл алдарт шүлгийг орчуулан толилуулахдаа, өмнөтгөлдөө, уншигчдаас “Хүн юуны төлөө төрж амьдардаг вэ? Ернь хэзээ хүн болдог вэ?” гэсэн “аймаар” асуулт асуусан байна. Асуултыг чинь одоо би бодохдоо, “Энхбаяр гэдэгмонгол сэхээтэн энэ асуултыг хүмүүст тавихаасаа илүүтэй өөртөө тавьсан юм шиг байна. Магадгүй, надад чтавьсан юм болов уу?” гэж ч бодогддог болоод байна.

Боб Делоны тэрхүү “Blowing in the wind”  шүлгийг бүрдүүлж буй олон асуултаас “Хүн “Хүн” гэж нэрлүүлэхийн янархэр хол  зам туулдаг бол? Тоож харах хүнгүй хүний дүр эсгэхийн янар толгойгоо хэд дахин гэдийлгэж сурсан байхёстой бол?!” гэсэн айхтар асуулт бол хүн төрөлхтний түүхийн туршид хүн бүрд тавигдах асуулт байна.

Ном бичгийн ширээний хүнд нэг иргэн ч ард түмэн, нэг уншигч ч ард түмэн, цаашлаад нэг хүн ч нийт хүн төрөлхтөн! Бичсэн үгүүлэл, захидал, орчуулсан бүтээлийг чинь уншсан ганц малчин, ажилчин, улстөрч, хуульч, инженер, бизнесмен, яруу найрагч, жүжигчин, зураач, оюунтан, эрдэмтэн байхад л тэр хүн ганц гээд ганцдахгүй, бүхэл бүтэнард түмэн гэсэн үг, чи бүхэл бүтэн ард түмнийхээ сэтгэл оюунд “гэгээрлийн зул” бадамлууллаа гэсэн үг!

“Blowing in the wind”-ийг чи маш ойлгомжтой сайхан орчуулж сонордуулсныг чинь би өөрөө байн байн сөхөхийнзэрэгцээ надтай уулзахаар гэрээр минь ирдэг залуус, хөгшдөд дандаа уншиж өгдөг. Заримд нь ч чадан ядантайлбарлах хэрэг ч гардаг. Чиний мэргэнээр онож сонгосон, гадаад хэл, соёл иргэншлийн мэдлэг боловсролынхэшигт даллан орчуулсан энэ бэсрэгхэн шүлгэнд ямар гайхамшигтай уран хэллэгтэй гүн утга санаа яргаа вэ, Бурхан минь!..

Би бодохдоо, хүний аз жаргалд тийм ч олон, тоо тоймгүй их юм хэрэгтэй байдаггүй байх аа! гэж боддог, харин ч, тун ч тоймтой цөөхөн юм хэрэгтэй байдаг юм шиг санагдах болоод удаж байна. Тэр цөөхний төв голд нь хүмүүнбээр амь амьдралынхаа үнэтэй чацуулан боддог, жин тэнцүүлэн дэнсэлдэг, тэгээд үнэн голоосоо хайрладаг эхорон, ард түмэн хоёр нь  л байдаг. Үнэн голоосоо хайрладаг газар шороо, уул устай, сэрүүн тунгалаг ард түмэнтэйхүн л хамгийн дээд, хамгийн аугаа, хамгийн “атаархаж үхэм” аз жаргалтай хүн! Аз жаргалын агуулгын нөгөө том “гольдрол” нь – амьд сэрүүн ард түмэндээ өөрөө хайрлагдах! Өнөөдөр Монголын ард түмэн хэнийг бусдаас илүүхайрлаж байна вэ, хэнийг сэтгэлийнхээ голоос хүндэлж, нулимсаа унаган эвийлэхдээ эвийлж, нулимсаа арчинэмгэнэхдээ эмгэнэж байна вэ? Миний мэдэрч байгаагаар, – ганцхан хүнийг!.. Чамайг! Шоронгийн хоригдолНамбарын Энхбаяр чамайг!..

Би хэдхэн өдрийн өмнө сонин уншиж суугаад А.Тарковский  “Хүний амьдралд аз жаргалаас ч илүү эрхэм нандинюм бий!”  гэж хэлсэнтэй таарлаа. Тэр “Эрхэм нандин юм” чухам юу юм бол?! Би бодож бодож, өөртөө нэг хариуолсон минь гэвэл,- “Өөрийнхөө ард түмнээр үүрд хайрлуулах түүхэн үйл бүтээхийн зовлон!” гэх бодол! Энэ бодолдчи, чиний амьдралын замын Гэрэл, Харанхуй, түүхэн баярт “Дүүлэлт”, түүхэн эмгэнэлт “Газардалт”, ганц үгээр, – Чиний бахархалт амьдрал хөтөллөө. Намайг энэ шинэ бодолд хүргэсний чинь төлөө би чамд асар баярлаж байна, дүү минь!

Чиний бичсэн ном, орчуулсан бүтээлүүдийг оюун санааны гүн гэгээрэл, хөгжилд дэвшсэн хүмүүс олон үеэрээшимтэн уншиж, бодлогоширч, бодол ойлголтоо хуваалцаж, мэргэд гэгээд ном хаялцах мэт дагсалдах эевэрүүцагийг миний ч, чиний ч нас эс гүйцэж үзэх магадгүйг эс үгүйсгэх ч түүх хэрэгтэйдээ түүхэн хөшөө сүндэрлүүлэхээмэдэх өндөр соёлт, жинхэнэ  ардчилсан ёст эриний түрлэг түрхэрэхүйд түүхийн “Өвөл” “Зун” өвөл, зунаарааялгарч, эх орны минь “Үнэн”-ийг шүүн гэрэлтүүлэх хойчийн гэгээн шүүгч үр сад урьд улирсан цагийнхаа өвийг “Авах”, “Гээх” ухаанаар шүүрдэн толилж хэн нь хэн байсныг магадлан тогтоох нь “Өнөөдөр”-ийн архан шилээс “Маргааш” залгадаг шиг мадаггүйд баярлалтай ажим!

Боб Делоны асуулт, А.Тарковскийн амьдралд аз жаргалаас илүүтэйд тооцон заавал олж “амтлах”-аар зүтгэхдээбусад бүгдийг нулимсан өнөөх “нандин юм” л чиний амьдралын зорилготой давхцаж, алдар хүндэд чинь “Мянганызам” засаж, тэмцэл, гавьяа, үйлсэд чинь “Хүний гараар бүтээшгүй хөшөө дурсгал”-ын үл ганхах бат “багана” болжтулаад байгаа юм биш үү дээ, хүүхээ?

Эцэст, үг хумихад, эрдэмт хүнд өчүүхмэд өвгөн юу ч захиж сургамжлах билээ, гэхдээ, хоолойд нулимстай тороодбуй хэдэн санаагаа хэлж ёсолсу!

Эрдэм чадлыг илт хураасан хэн бээр ч нарны гэрлээс халхлагдлаа ч номын илчээс юун хагацах! Шөнийн уртөдрийн уртаас зумалдаг сар, улиралд даарав ч өдрийн урт шөнийн уртаас хороон эзэгнэдэг сар, улиралд дэлхийнэргэлтээр эрхгүй залгагддагыг амьтанд довтлогч арслан, бар ч, арьсанд шигдэн бээгч хачиг, хувалз ч хориж эсчадахын үнэнээс сэтгэл, итгэлээ эс алслуулахыг огоот хичээвээс өөрт юутай эрхэм тус!

 Үхэр мөргөхөөр дайрваас, хэрэв, гарт модгүй бол, зугатах ба зайлах нэн чухал! Зайлах хийгээд зугатахыншалтгаан нь гэхүл, ухааны айдас буй. Айдас зоригт хүмүүнд ч буй, хулчгар хүмүүнд ч буй, айдас бээр хүмүүнийдоторх эгэл жам ёс тул ичих, зөрөх нь үл хүсэгдэхүй хэмээнэм.

Эмчилгээ, асаргаанд бүү цааргал, басхүү, бүү омтгойд! Хөлийн хуруу хөдөлж бүхүйд гарын хуруу дагах нь дамжигбагатай байх ч юу магад!..

Хамгийн гэгээн Ирээдүй, гэгээн амьдрал хаа, хэзээ? гэвээс, хайрладаг олон “Том” юмстай хүний л сэтгэл бодолд онулиран орогнодог агаад “оньс огтлох”-ын үнэнийг гэтэлсэн хойно ч тусгаар үл үлдэн, цаггүй, хилсгүй, айдас, хясалгүйгээр “мөнх бус”-ын эрхэд тэрсэн үргэлжилнэ.

А.С.Пушкин 1827 онд бичсэн,

“Во глубине сибирских руд

Храните горьдое терпенье.

Не пропадет ваш скорбный труд,

И дум высокое стремленье!”  гэж эхэлдэг төгс шүлгийг чи мэднэ. Монголд эрт орчуулагдсан. Хэн  орчуулсан чбилээ, миний ой той баахан бүдэгрээд сайн эс сананам. Бас, 1818 онд Чаадаевт зориулсан, “На обломкахсамовластья напишут наши имена!..” гэж төгсдөг алдарт шүлэг бидний цээжинд хоногшоостойг ч чи надаарсануулалтгүй  санаж байгаа!

Дурьдсан шүлгүүдийг чи утга, аялгуу төгсөөр, орос эхэд нь дүйлгэн дуун хөрвүүлж, цонхоороо сүвлэгдэх нар, сарнытуяатай инээмсэглэлцэж суувал, харин ч, “сохорсон биш завших”-ын элэглэлт инээд цалгиах тустайдаг шүү!

Чиний “залагдан” суугаа наад тусгай “лаврин”-д чинь номтой хүн нь номондоо гүнзгийрч хойшид залгах гавьяатүйлсээ сийрэгхэн бодон ягшуулж суухад, гэмтэн хүн нь гэм буруугаа гэмшин үүрч хориг цээртэй хоногоо гэгээрэнбарахад харин ч чимх “тус”-тай “чөлөөт” газар байх шүү дээ! Энэ бодол минь, мэдэх ёстойг эс мэдсэн өтөл хүнийбодол байх магадгүй ч тоглоом тохууд бүү аваарайдаа!..

За, үүгээр чамайг залхааж магадгүй эл сувс үгтэй, хэлбэр нь захидал мэт, хэрэг тус нь дэвхрэг мэт, эдгээр, өчүүхэнхэдэн хуудас дүүрэн яншааг барж, ам амсар задгай дугтуйд шургуулая даа, дүү минь!

Эдүүгээ өдөр, хүмүүн олонхийн сэтгэл, анхаарал тун ч харамсалтайгаар пайтангишсан цаг тохиосон нь “аквариум” хоргон дах олон өнгийн хайрст загас шиг илт ч, яахав ээ, үсэг муруй ч үг шулуун гэдгийг дотроо бодоод номынахаас номын дүүд улигласан эл цөөн хуудсыг гэрээсээ дашлуулан ёслов!

Дорд ах:

Улаан ямаат

Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ

/“Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн /

2012 оны 12 сарын 29-31.

Хүн чулууны хөндий


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (April 11, 2017 11:21:35 am )

    Urianhai guai ingej aldaatai bichmeergui bailtai ni bilee hunii bichsniig zuv huulaad siiruulj chadahgui setguulgh nertei humuusiig yaltai bilee

  • Chimgee (April 11, 2017 12:01:52 pm )

    Гайхалтай захиадал байна.Энхбаяр гуай Гайхалтай ном, орчуулгууд гаргасан байдаг. Одоо ерөнхийлөгч болход яаг л жигдэрсэн, юм юм үзсэн эрдэмтэй толгойдооо. Харин ч Монголын нийгмийг зоригтой өөрчлөх байх шүү.

  • ХЭ ХЭ (April 11, 2017 12:07:26 pm )

    БҮҮ ГОРЬД

  • Anonymous (April 11, 2017 12:08:08 pm )

    Энхбаяр гэдэг хүн даанч харамсалтайн эдийн засаг социаль мэдлэг байхгүй. 12 ангийн нийгмийн тухай мэдлэгггүйй хүн улс орныг яаж удирдах юм бэ. Одоо монголчууд асуудлыг бодитой хармаарюм. баахан мэдлэггүй хүн төрийн толгойд гаргаад тэгээд л дараа нь муулах хэрэг байна уу

  • Anonymous (April 11, 2017 12:10:48 pm )

    Тийм шүү. Нээрээ хууль ч ба эдийн засаг ч бай ШУ мэдлэгийг наад зах нь4-5 жил ширээний ард сууж багш эрдэмтнээр заалгаж авна. Харин Энхбаяр маань шоронгийн тухай ойлголтыг авсан болохоос ямарч мэдлэггүй. Ядаж малчин тариачин ажилчин хүний амьдралын мэдллэггүй. Харин мөнгө угаах мафийн мэдлэг шоронгийн муу мэдлэг бий

    • Өтөл өвгөн (April 12, 2017 2:12:43 am )

      Чамд ямар мэдлэг байна вэ? Чи Монголын төлөө юу хийсэн болоод ийн худал үгийг ичихгүй бичнэ вэ? Бөгсөө ч арчиж чадахгүй л амьтан шүү дээ чи.

  • Anonymous (April 11, 2017 12:17:47 pm )

    Энэ хэдэн хөгшчүүд одоо монголын ирээдүйгээр тоглохоо болимоор юм. арай дэндэж байна. улс орон гэдэг та нарын тоглоом биш. Урайнхай галсан гуай нар монголоо бод. Энхбаяр өнөөдрийн муу муухай бүхний эхлэлийг тавьсаныг та нар мэдэхийн дээдээр мэдэж байж юунд нь ингэж солиорч байдаг юм.

    • Gust (April 12, 2017 2:06:19 am )

      Нэрээ ч хэлэх зүрхгүй чи оюун дүгнэлт хийх чадваргүй чинь харгадаж байна. Үнэн худлыг ялгах чадвар даан ч алга даа хөөрхий. Өрөвдөлтөй ч амьтан бол доо. Гутлынхаа өлмийнөөс жаахан цаахна харж сурахыг бод,

  • ZOCIN (April 11, 2017 12:19:20 pm )

    songoson cn uadgiim be uym uym yzsen xvn mongol odoo tsergiin erx iig abax tsag bolsonhsde ard tymnii erx deed tsegtee tulj irsen tsag boloxoor ene xvn tor barij cnadna

  • Anonymous (April 11, 2017 12:26:25 pm )

    Өвгөдийгөө хараавал, өвгөдийнхөө бий болгосон улс орноос зайлаарай, орчин цагийн тэнэгүүд ээ!!!!!!!!!!!!

  • Гэрэл (April 11, 2017 12:55:15 pm )

    Энхбаярт алдаа дутагдал мэдээж байгаа.Гэхдээ Энхбаяр бол эх орныхоо төлөө газар нутагаа зарахгүй. өөрөө хувьдаа авахгүй ард түмэндээ эзэмшүүлнэ гэснийхээ төлөө луйварчин олигархуудад чадуулсан хүн шүү дээ.

  • Ачу (April 11, 2017 1:28:40 pm )

    Би бол жирийн иргэн.Ул гайхамшигтай долоогч биш.Энхбаяр ард түмэн хоёрыг урвагч хулгайчууд ба дотоодын дайснууд дийлж доромжлдог цаг мартагдаж ард түмэн өөрсдийнхөө төлөө тэмцдэг болоод байгаагаас энэ /anonymous/ буюу Германаар орчуулбал /нэр нь үл мэдэгдэгч / хэмээгч ямар их айна вэ?! Араггүй л ардчилсан гэх америк багтангуудын нэг бололтой.Н.Энхбаяр гээч чинь эх орон ард түмэндээ хийсэн юмтай хэлэх үнэн үгтэй Монгол эр хүн шүүдээ!!Хулгайч худалч биш!!

  • mongol (April 11, 2017 2:31:48 pm )

    Ямар гайхамшигтай, үг үсэг, өгүүлбэрийн бүтцээр нь задалж ойлгох хэрэгтэй маш гүн ухаан шингээсэн аргагүй л ах хүний, ахмад буурлын сургаал хайралсан захидал байна. одоо хэн маань ингэж чин сэтгэлээс ундарсан хайр, харууслаа илэрхийлэх билээ. Яг үнэндээ Энхбаярт хаяглагдсан боловч энэ цагийг эзлэн түрэмгийлэгч эрлийзүүдэд нэн хамаатай, Улс орон үндэстний түүхийг сулруулах ямархан бодлого явж байна, чи амьд байж л зовлонг давна шүү, наад газар чинь ихийг бодуулж, гэгээрэл авчирхад харин ч ашиглаж болохоор газар, тэнд бодит үнэнийг таньж, тэмцлийнхээ өөр зам мөрийг олж хар л гэсэн юм шиг байна. мөн гайхамшигтай үгээр санаа бодлоо хуваалцахдаа бас зөвлөсөн зөвлөгөөг нь ухаж бодоод үзээрэй, маргааш хурдан болоосой, хариу захидлыг нь үзмээр байна. нээрээ л аз жаргал хүнд янз янз билээ. Ард түмэн албан тушаалаас хавьгүй илүү ч хэрэв тэднийг маань харийг шүтэх, өвгөдийн түүх соёлоо мартах мунхагийн гайгаар хордуулсан бол гэгээ татуулах замыг ч заасан мэт…

  • Anonymous (April 11, 2017 3:20:47 pm )

    Өөр тэгээд хэнийг сонгох юм МАН ,АН ,МАХН гурөаас л сонгох хуультай шүү дээ Өөр сонголт ард түмэнд үнэндээ алга байна Хуулийн дээр гарах эрх ард түмэн бидэнд алга байна Болдогсон бол өөр сонголт хиймээр байна Энэ хэдээс МАХН ,Н Энхбаяр хамгийн ард түмэнд ойрхон эдийн засагын өөрчлөлт хийх хүн мөн

  • Anonymous (April 11, 2017 4:06:24 pm )

    За нээх долигноод солиорсон ч юм алга. Харин уншсан, орчуулсан номоосоо амьдралд хэрэгжүүл, алдаагаа зас, хүний амьдралд тийм ч их зүйл хэрэгггүй (аз жаргалаас ч чухал юс байдгийг бодож олоод өөрөө барьуж сүндэрлүүл), юун төлөө сурч боловсрох цаг завтай газар байгаа билээ, унш суралц. бас бие бод л гэсэн байна.

  • Буруу цолмон (April 11, 2017 4:59:54 pm )

    Энхбаяр сайн мууг үздээ ард түмэний хайрыг хүртлээ одоо ухаараа байлгүй ямар 100 жил наслах биш Эр хүн туг ч Барина Тугал ч хариулна гэж үг би Тугал харуулах чинь хүнд юм бодогдулаж ухаан суулагдаг юм Хэт их жаргал хүнд зохихгүй Хэтэрхий зовлон түр боловч хүнийг ухааруулах ачтай Ухаасан болуу ард түмний хайр хүндэлийн ачийг энэ насандаа хариулий гэсэн бодол энэ хүнд хүн л юм бол баймаар Ядарч зүдэрч байхад нь ард түмэн хэрхэн хамгаалаж хүрээлэж байлаа даа даанч юм бодсон байлгүй Энэ төрийг зөв замад нь оруулна гэж итгэж байна

  • зочин (April 11, 2017 5:29:47 pm )

    Монголчуудад өөр сонголт хэрэгтэй. Дээр нэр дурдагдсан хүмүүс бол боловсорсон байж болно. Юм үзэж хашир суусан байж болно. Гэхдээ л өөр хүн хэрэгтэй. Монголынхоо төлөө өөрийгөө зольж чадах хүн хэрэгтэй. Үнэндээ амьдралаа бхэлд нь Монголынхоо саайн сайхны төлөө зориулсан хүн одоо цагт байна уу Монголчуудаа

  • Оогий (April 11, 2017 7:15:36 pm )

    Урианхай гуай ямар мундаг бичиж вэ. Яаж ч хүний ухаан санаанаас ийм үг гардаг юм. Энхбаяр ерөнхийлөгч болоход бэлтгэгдсэн бүхнийг үзсэн туулсан хор нь гарсан хүн . дэмжинээ

  • шуурхай (April 11, 2017 7:28:48 pm )

    Алдаагаа засаачээ. Удирдагын юм уу? Удирдлагын юм уу? Шинэ цагийн алдаатай удирдагын байна даа

  • Банзрагч (April 11, 2017 8:13:32 pm )

    Одооны офшорчин луйварчдын дэргэд цэвэр ариун хүн байжээ.Их өрийг тэгэлсэн,одоо үүсээд байгаа өрийг Элбэгээ тэглэмээр юм.Энхбаяр алдаа гаргасан нь ойрийн танилуудын гуйлгыг зөвшөөрч зуучилсан зэрэг юм байгаа байх.хүн болгонд байдаг алдаа.Одоо хашир Eрөнхийлөгч болох найдвар бий.

  • Жумдаан (April 11, 2017 10:52:23 pm )

    Боль боль Энэ Энхбаяр гэгч бол хэзээ ч монголын төлөө байгаагүй.Монголын Төрийг авлигалтай хутгасан,ерөөс нийгмийг,төрийг завааруулсан хүн ш дээ.

    • Ард түмэн (April 12, 2017 7:20:12 am )

      Тархиа угаалгасан луус, Ядуу тогоондоо авлигч опшортойгоо хатаж үх

  • Ард түмэн (April 12, 2017 7:17:32 am )

    Энхбаярын үед өргүй дарамтгүй татвар тогтмол санаа зовох юмгүй байжээ, сонгоно шүү саналаа өгөөрэй, Урвагч шарвагч опшор хулгайч нар их айж байна, Гарч ирээд баасны хэрээнүүдийг тэмтрээд өг

  • иргэн (April 12, 2017 10:50:44 am )

    энхбаярын үед л энэ заваан авилга хээл хахууль бусад хор найруулга, төр, түмний хямрал ядуурал эхэлсэн дээ

  • Anonymous (April 12, 2017 5:03:02 pm )

    Энхбаярыг ямагт дэмжинэ

  • Contergan Film Online Anschauen (April 12, 2017 5:05:43 pm )

    http://www.5vyx.com/home.php?mod=space&uid=39191&do=profile&from=space

antalya rent a car