antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2017 1 comment

Шатрын Сонирхогчдын ДАШТ-д Б.Баярмаа түрүүллээ

нийтлэсэн Admin
Итали улсын Сполето хотноо 4 сарын 1-8 ны өдрүүдэд Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлийн рейтингийн ангиллаар болж өндөрлөлөө.
Миний хувьд 2 шавьтайгаа оролцлоо. Хоёул хамгийн өндөр ангилал болох 2300 хүч сорьж Плехановын нэрэмжит Оросын Их Сургуульд сурдаг оюутан Б.Баярмаа маань эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлж 2300 хүртэлх ангилалд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй Сонирхогчдын Дэлхийн аварга боллоо.
Шавь Итгэлт маань (13 нас) томчуудтай торолгүй сайхан тоглож дээгүүр байранд орох боломжтой бсан ч туршлага дутсанаас тэмцээний төгсгөлийг хийж чадсангүй байр хойшиллоо.Гэхдээ түүнд ирээдүй бна гэдгээ нотоллоо.
Монголоо төлөөлж оролцсон бусад тамирчидаас ФМ Э.Хулан мөнгөн медаль хүртсэн бол 7 настай манай багын хамгийн бяцхан шатарчин Н.Содбилэгт мөн л амжилттай оролцож 4 байр эзэллээ.
Тамирчины ялалт хямдхан олддоггүй гэдэг байхаа амжилт гаргасан бүх шатарчиддаа баяр хүргэе!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Дорж (April 11, 2017 5:14:27 pm )

    Баяр хүргэе. Монгол хүн биеийн хүчний цөөн хэдэн спортын тамирчдыг тооцохгүй бол гадаадад хулгай хийдэг, визээ хэтрүүлж харладаг, хэрэг төвөг тарьдаг, хар тамхи зөөдөг л гэж олонтой мандахаас биш оюуны спортоор нэрээ дуурсгасан нь тун ховордоо. Сүүлийн үед хүүхдүүд овоо амжилт гаргадаг болсон. Маш сайн байна. Улам их амжилт хүсье.

antalya rent a car