antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2017 8 comments

Зээл: Хаанаас хэдийг зээлж, юунд зарцуулах вэ

нийтлэсэн Admin

Монгол Улсад  мөнгө санхүү ус агаар шиг хэрэгтэй байгаа. Гэвч хүсэхэд хясах гэдэг шиг тэр мөнгө нь байхгүй, Монголын мөнгөний авдар хоосон байна. Хөрөнгө мөнгөний хүлээгдэж байгаа хэрэглээг гадаадын зээл тусламжаар хангахаар төлөвлөж байна. Улсын төсөв  сүүлийн хэдэн жил байнга алдагдалтай явж ирсэн. Энэ алдагдлыг нөхөх, эдийн засгийн цусны эргэлтийг хангах нь зээлийн агуулга бас зорилго болж байна.

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдснаар зээлийн шугам нээгдэж байна. Ерөнхийдөө энэ хөтөлбөрийг дагалдаж 3.0 тэрбум шахам ам.доллар орж ирэхээр байгаа аж. Харин хэдий хэрийн зээл тусламжийг хаанаас авч юунд зарцуулах гэж байгаа талаарх мэдээлэл төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр тодорхой болж байна.

УИХ-ын хаврын чуулган нээгдсэн эхний өдрөө Төсвийн тодотголын тухай хэлэлцэж эхэлсэн. Сангийн сайд Л.Чойжилсүрэн гишүүдийн асуултанд хариулах үеэрээ 3,0 тэрбум ам.долларын зээлийн задаргааг  хэрхэн танилцуулсныг хүргэж байна.

-ОУВС-аас 440 сая орчим ам.долларыг жилийн хоёр хувиас ихгүй хүүтэйгээр 10 жилийн хугацаатай авна.  Энэ зээлийг валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглана.

-Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээлийг гурван жилийн хугацаатай олгоно. Энэ зээлийн 600 саяыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулах бол үлдсэн 300 саяыг нь нийгмийн чанартай хөтөлбөр зорилтуудыг хэрэгжүүлэхэд ашиглана.

-Дэлхийн банк 600 сая ам.долларын зээл олгоно. Зээлийн 440 сая ам.долларыг мөн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулж, 160 саяар нь хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байгаа.

-УИХ-ын дарга айлчлалынхаа үеэр Япон улсаас 850 сая ам.долларын зээл авах асуудлыг үндсэндээ тохироод буй. Үүнийг 2017, 2018 оны улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

-БНСУ-аас 200 сая ам.долларын зээл авна. Үүн дээр нэмж 500 сая ам.долларын зээлийн асуудал яригдаж байгаа. Энэ зээлээр төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг  санхүүжүүлэхэд зориулахаар төлөвлөж байгаа аж.

Энэхүү задаргаанаас харвал нэгэнт тодорхой болоод байгаа энэ 3.0 тэрбум ам.долларын 1.6 тэрбум ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх бол үлдсэн 1.5 тэрбум ам.доллараар уул уурхайгаас бусад салбарын өсөлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Засгийн газрын тэргүүний хэлж байгаагаар “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” хэрэгжих гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларыг Монгол Улсын эдийн засагт оруулах боломжтой хэлцлүүд хийгдээд байгаа аж.

П.Булган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Mongol (April 08, 2017 2:28:15 pm )

    Yanaa ene ih ur zeeliig. Bid haashaa yavaad bnaa?

  • Цэцэг (April 08, 2017 2:41:36 pm )

    Нүцгэн Чойжилсүрэн

  • zochin (April 08, 2017 4:08:53 pm )

    huwitsanihaa vldegdel mongoo awmar bna ug ni tor ard tvmnese hudaldaj awchad vldegdel mongoo ogooch ee

  • zochin (April 08, 2017 4:14:48 pm )

    hvvhdin mongig ylgalgvi ogooch nylh vrsed ymar buruu bga yum be zaluuchuudig ajilin bairaar hangaach ee ymar bodlogo ywulahara hvmvvsig ajilgvi bolgodog yum be toriin tvshee nar oorsdin tsalingaa tanach ee

  • ЗОЧИН (April 08, 2017 10:43:41 pm )

    энэ лаларууд ипотекийн зээлийн талаар үг гарахгүй нээ

  • зочин (April 09, 2017 8:18:51 am )

    Енгерсен 4 жил зээл авах гэлээ монгол улс сенелее дампуурлаа гээд л едер бур хашгираад байсан МАН нам одоо ганц жил ч болоогуй байхад хэдэн тэрбумыг зээлэх гэж байгаа юм бол энэ зээлийн хэдэн хувь нь авилгачидын хоол болох бол МАН нам ч монголыг модыг нь бариулах бий дээ

  • sdfsa (April 10, 2017 11:24:11 am )

    yandaa

  • sdfsa (April 10, 2017 11:25:57 am )

    yag unen oriin taaz geel orilood bsan

antalya rent a car