antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2017 5 comments

Туркийн гран при: Д.Төмөрхүлэг долоо хоногийн зайтай хоёр медаль хүртлээ

нийтлэсэн Admin

Олимпийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга Галбадрахын Отгонцэцэг Турк улсын Анталъя хотноо зохиогдож буй IJF-ийн ээлжит гран при тэмцээнд түрүүллээ. Тэрээр аваргын төлөөх барилдаанд Израйлын тамирчин Шира Ришониг ялсан бөгөөд гран при ангиллын тэмцээний 5 дахь алтан медалиа хүртлээ.

Мөн манай баг тамирчдаас өчигдөр таван бөх барилдсан бөгөөд гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. 60- болон 66 кг-ын жинд барилдсан дөрвөн бөх өчигдөр хүрэл медалийн төлөө хоорондоо барилдаж Б.Амартүвшин, Д.Төмөрхүлэг нар медалийн болзол хангалаа. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүрэл медалийн төлөө 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий аварга Ж.Амарболд, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Амартүвшин нар хүч үзлээ. Б.Амартүвшин  “В” хэсгийн аваргын төлөө армийн дэлхийн аварга Казахстаны Гусман Кыргызбаевт ялагдсан ч дагах барилдаанд Израйлын бөхийг цэвэр ялсан билээ. Улмаар хүрэл медалийн төлөө нутаг нэгт энэ оны улсын аварга Ж.Амарболдод хоёр торгуулиар хожигдож явсан ч хоёр вазари үнэлгээ авснаар Гран При ангилалаас анхны медалиа авлаа. Харин Ж.Амарболд тус тэмцээний гол фаворит ДАШТ-ий мөнгөн медальт Рустам Ибраевийг өрсөлдөөнөөс хасч шуугиан тарьсан юм.

Даваадоржийн Төмөрхүлэг өчигдөр Довдонгийн Алтансүхийг ялсанаар долоо хоногийн зайтай Тбилисийн Гран-пригээс мөнгө, Туркийн Гран-пригээс хүрэл медаль зүүлээ. Мөн Цэрэгбаатарын Хулан гэж 57 кг-д МУГТ олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн араас нэг шинэ охин эрчтэй гарч ирж байна. Гран при ангилалын тэмцээнд гуравдахь удаагаа удаагаа оролцож байгаа тэрбээр Тбилист хүрэл медалийн төлөө барилдаж байсан билээ. Ц.Хулан өчигдөр хүрэл медалийн төлөө Казахстаны Севератай ана үзэн 2:2 вазаригаар тэнцэн нэмэлт цагт өрсөлдөгчөө торгуулж чадлаа. Ингэснээр тэрээр гран-при ангиллын тэмцээнээс анхныхаа медалийг хүртсэн байна.

Эх сурвалж: Монголын Жүдо бөх сонирхогчид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • энхээ (April 08, 2017 7:23:29 pm )

    баяр хүргье манайхан мундаг шүү дээ

  • ЗОЧИН ЗОЧИН J&J (April 08, 2017 9:17:24 pm )

    Жудочиддоо баяр хургэж амжалт хусье …

  • urtaa (April 09, 2017 2:27:36 pm )

    BAYR HURGIE MUNDAG SHUU

  • suhee (April 09, 2017 8:46:23 pm )

    sain bainaa ulam ih amjilt husie dee

  • зочин (April 10, 2017 11:23:36 am )

    иймэрхүү тэмцээнд хоорондоо хүрэлийн төлөө биш алт мөнгийн төлөө үзэх хэрэгтэй. үүнээс чансаатай барилдаанд хүрэлчгүй болно гэсэн үг

antalya rent a car