antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2017 14 comments

Сүхбаатар дүүрэг Д.Баттулгынх болсон уу?

нийтлэсэн Admin

Казино гэх тодотголоор Монголчуудад танигдаж, аавынд чамгүй хугацаанд сууж асан Д.Баттулга Нийслэлийн АН-ыг удирдаж эхэлсэн. Гэхдээ морьдохын хазгай гэдэг шиг нэр дэвшихээсээ л нэлээд асуудлыг дагуулсан билээ. Учир нь Ардчилсан намын  дүрэмд “Ардчилсан нам сонгуульд олонх болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт байсаар атал сонгуульд Үүлтэйгээ хамтдаа багаа авч ороод өвдөг шороодсон Д.Баттулга нийслэлийн намын удирдлагыг гартаа авахын тулд, өрсөлдөв. Өдгөө дарга болов.

Дарга болоод хэдхэн хонож буй Д.Баттулгыг Сүхбаатар дүүрэгт эзэн суусан талаар нь эх сурвалжууд хэлж ярьж байгаа юм. Ерөөс АН-ын дотоод сонгууль гэж ямаршуухан бантан зутан болсныг Сүхбаатар дүүрэгт болсон сонгуулийн үеэрх бичлэг сэлт, мэдээлэл харуулж буй.

Д.Баттулга бэр Болормаагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилуулснаас гадна  Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу намын даргыг бүх гишүүдээс сонгох ёстой байтал намын хороог хуучин бүрэлдэхүүнээр хуралдуулж, намын даргын суудлаа бэрдээ өвлүүлж орхисон.

Бас болоогүй Д.Баттулга жолоочийнхоо эхнэрийг СБД- ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ахлах ажилтнаар томилуулсан. Эхнэр Ариунтунгалагийг ЧД-ийн Үндэсний бодлогын хорооны эмэгтэйчүүдийн суудалд нэр дэвшүүлээд зогсолгүй эхнэрийн эгч Тайванхүүг Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ажилд авсан.  Энэ хоёр хүн Ардчилсан намд ямар ч хамааралгүй байсан. Д.Баттулга намд олон жил зүтгэсэн журмын нөхдөө ажилд авахын оронд гэр бүл төрөл төрөгсдөөрөө төрийн албыг дүүргэж эхлэсэн талаар нь хэвлэлүүд бичиж байгаа билээ.

Мөн хүргэн дүү Энхболдыгоо дүүргийн Тамгын газрын даргаар томилсон. Энхболд нь  дүүргийн шагнал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах тушаал гаргасан. Д.Баттулгын төрсөн дүү халзан Дашкагийн өмчлөлд байх “Би Эм Жи Эл” ХХК СБ дүүргийн тендерийн ажлыг ёс мэт авдаг. Энэ компани автомашины дугуй түгжих бизнесээр хөлжснийг саяхнаас хэвлэлүүд бичиж нийтлэсэн.

Дүүргийн Засаг дарга Болормаа нь дүүргийн ахмадуудад Цагаан сараар тараах бэлгийг 2 дахин их үнээр нөхрийнхөө “Би Эм Жи Эл” ХХК-иар бэлтгүүлсэн. 6500 төгрөгөөр бэлтгэсэн бэлгийг 12000 төгрөгөөр авч улсыг олон арван сая төгрөгөөр хохироосон нь тогтоогдож, шалгагдаж байгаа.

Болормаа нь сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүдийг  олноор нь ажлаас хоморголон халсан.

 Д.Баттулгатай ашиг сонирхол нэг зөвлөх Мөнхбаяр нь МоАХ болон Ардчилсан намын жирийн гишүүдээ ялгаварлан гадуурхаж харилцдаг, өөрийн хүү болон хүргэн хоёроо дүүргийн намын хороонд оруулж дуулгавартай кнопчид болгосон гэхчлэн анхаарал татсан олон асуудал Д.Баттулгыг тойрч байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • 777 (April 07, 2017 2:39:22 pm )

    Энэ арай бишээ. Зул унтрахын өмнө ингэж галзуурдагдаа. Эхнэрийнхэн эгч Тайванхүү гэгч нь маш их хартай намынхаа гишүүдийг байнга хардана гээч. Чи тэрэнтэй явж байсан тэрний хүн, тэр фракц ч гэх шиг. Нөхөр нь мөн их зовдог байхдаа хөөрхий.

    • Anonymous (April 08, 2017 2:13:16 am )

      Эднийхэн чинь дандаа өвөгчүүлтэй суудаг заншилтай юмаа. Өвөө нь хардуулах нь өнгөрсөн байхаа

  • 779 (April 08, 2017 9:22:02 am )

    Эхнэоийн нь эгч ховч Тайванхүү, Бөгс долоогч Бумбар хоёр Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг будлиантуулж самарлаа, жирийн гишүүдийн итгэлийг мохоосон гутаасныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой.

    • Anonymous (April 09, 2017 3:37:08 am )

      Тэр чинь 90-ээд оны сүүлээр Шар сүнингуудаао нэг шуугиулсан хүүхэн

  • Zochin (April 08, 2017 11:22:39 am )

    Zov hun boljee. Battulgad amjilt huse.

  • Зочин (April 08, 2017 2:33:28 pm )

    За даа ямар ч байсан энэ хүн арай л гайгүй жудагтай нь шүү!!!төрөөс төрсөн хулгайч луйварчид.овт-шааруудыг бодвол арай л шудрага.хийж байгаа ажилаа мэддэг.шунал сувдаг сэтгэлгүй л хүн дээ.

  • Зочин (April 08, 2017 2:53:50 pm )

    Ерөнхийлөгч.ерөнхий сайдаасаа эхлүүлээд л сайд дарга болсон бүх хүн л ямар нэгэн байдлаар хамаатан.садан.ах дүүгээ ажил төрөлд авдаг л биздээ!!!миний мэдэхийн тэртээх ардчилсан хувьсгал ялсанаас хойшох энэ хугацаанд өөрийн ойр төрсөн ах дүүгээ ажил албан тушааалд авч байгаагүй л юм даг.

  • Зочин (April 08, 2017 2:58:54 pm )

    Яанаа тэр тамгын газрын дарга Энхболд чинь хүргэн нь биш шүү дээ!!! Ямар ч хамаатан нь биш!!!

    • Anonymous (April 09, 2017 12:48:38 am )

      Хүү нь яаг одоо Солонгост сурч байгаа энэ хүмүүс нүд нь сохорч чихэн нь дүлий юм уу хаашаа юм бэ яах гэж юу хожин гэж худлаа юм бичдэг байна аа

    • Zaya zaya (April 09, 2017 12:51:15 am )

      Хүү нь яаг одоо Солонгост сурч байгаа энэ хүмүүс нүд нь сохорч чихэн нь дүлий юм уу хаашаа юм бэ яах гэж юу хожин гэж худлаа юм бичдэг байна аа

    • Anonymous (April 09, 2017 3:34:31 am )

      Засаг дарга болгосон бэр дүүгийнх нь талын хүргэн шүү.

  • зочин (April 09, 2017 10:10:36 am )

    Өөрт нь эрх мэдэл төвлөрвөл давруу сэтгэлээ дарж чадахгүй завхруулж мэдэх л нөхөр. Улаанбаатар хотын АН хэрхэн ажиллаж ямар амжилтанд хүрэх нь энэ хүний удирдах ур, намын гишүүдийнх нь дэмжлэгээр тодорхойлогдох болждээ.

  • зочин (April 09, 2017 12:44:52 pm )

    тайван ххүг мэднэ шүү дээ нэрээ их гаргавал булай чинь их л гарна намынхаа нөхдийг аймаар харддаг мөртлөө өөрсдөө хийж байгаа зүйлээ хянадаггүй ямар улс вэ жирийн гишүүд үгээ хэлж чадахгүй боомилуулж байна энэ ардчилал мөн үү

  • Зочин (April 09, 2017 11:36:50 pm )

    Зөв бодолтой хүн юм шиг санагддаг.ажилд нь амжилт хүсье.

antalya rent a car