Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, ШШГБ, ТЕГ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн шинэ загварыг танилцууллаа. Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр “Монголд ахлах офицеруудын цол, ялгах тэмдэгт таван хошуу, бусдад нь өлзий тэмдгийг хэрэглэж байгаа. Дэлхий нийтийн жишгээр бүгдээрээ таван хошуу хэрэглэдэг. Мөн дүрэмт хувцасны стандартыг зарим байгууллага Засгийн газраар, зарим газар нь эрхэлсэн сайдын хэмжээнд тогтоодог. Алийг нь Ерөнхийлөгчийн хэмжээнд батлах ёстой вэ гэдгийг мөн хэлэлцэх шаардлагатай байгаа. Энэ талаар санал солилцох уулзалт хийж байна” гэлээ. Ахлах референт Ж.Амгалан цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварын танилцуулгыг хийлээ. Шинэчилсэн загварууд дээр холбогдох байгууллагууд санал нэгдвэл Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг удахгүй өргөн барих юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.