antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2017 Comments are off

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай БОАЖ-ын Сайдын тушаал гарлаа

нийтлэсэн Admin

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд зэрэг аймгуудад 16 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 13 га ой, 3685 га хээр, нийт 3698 га талбай бүхий ой, бэлчээр түймэрт өртжээ. Түймэр гарч байгаа шалтгааныг урьдчилсан байдлаар авч үзэхэд иргэд, айл өрх ил задгай үнс нурмаа хаях, татсан тамхиа унтраалгүй орхих зэргээс үүдэлтэй гарчээ.

Ой, хээрийн түймэр гарах хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” БОАЖ-ын Сайдын 2017 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн А/70 тоот тушаал гарлаа.

Сайдын тушаалаар, сансрын хиймэл дагуулын мэдээг ашиглан ой, хээрийн түймрийн голомт,тархалтыг илрүүлэх, цаг уурын нөхцөлөөр түймрийн аюулын хуурайшилтын зэргийг тогтоож урьдчилан мэдээлэх, түймрийг эрт илрүүлэх, мэдээлэх, шуурхай мэдээллийн эргүүл, харуул, жижүүр ажиллуулах зэрэг түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжүүлэхийг бүх шатны харьяа байгууллагуудад үүрэг болгов. Мөн түймрээс иргэдийн амь нас, өмч хөрөнгө, байгалийн нөөц баялгийг урьдчилансэргийлэх, хамгаалах ажлыг олон нийтэд хүртээлтэй байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, сургалт явуулах, түймэр унтраах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг оновчтой шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулж баталгаа гаргуулан хяналт тавьж ажиллах, түймрийн аюулын үнэлгээ гурав болон түүнээс дээш зэрэглэлд хүрсэн тохиолдолд тухайн аймаг, сумын нутгийн хэмжээнд ойд явуулж буй ой аж ахуйн болон бусад арга хэмжээг хориглохыг бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт үүрэг болгожээ.

Дөрөвдүгээр сарын эхний 10 хоногийн цаг уурын мэдээллээр, Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Булган аймгийн Могод, Ингэт толгой, Хутаг-Өндөр, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Орхон, Дадал, Биндэр, Доронд аймгийн Чойбалсан, Дашбалбар, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдад болон нийслэл хот орчмоор түймэр гарах өндөр эрсдэлтэй буюу III зэрэг, Хэнтий аймгийн Дархан сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумдад түймрийн нэн аюултай буюу IV зэрэглэлийн хуурайшилттай байгаа ажээ. Зарим аймгуудын нутгаар цастай байгаа боловч гэнэтийн дулаарлаас болж шар усны үер буух, ой, хээрийн түймэр гарах магадлал өндөр байгаа учир иргэд, малчид санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car