antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2012 1 comment

“Мартагдашгүй намар-2″ киноны Туул буюу Ч.Очгэрэл: Эх хүн болж сэтгэлийн тэнхээтэй болсноо кинонд тоглож байж мэдсэн

нийтлэсэн Admin

Үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн “Мартагдашгүй намар II” кино дэлгэцэнд гараад удаагүй байна. Уг киноны Туулын дүрд “Univers best songs” наадмын оролцогч Ч.Очгэрэл тогложээ.

Түүнийг УИХ-ын гишүүн О. Чулуунбатын хүү Ч. Бөрдөнбатын гэргий гэдгийг хүмүүс андахгүй.

-”Мартагдашгүй намар” кинонд тоглосон түүхээс яриагаа эхлэх үү?

-Энэ кинонд тоглох болсон нь “Univers best songs” наадамд оролцсонтой минь салшгүй холбоотой. Тэр наадамд оролцсоноороо UBS-ийнхнээс кинонд тоглох санал тавьсан. Үүнийг би баяртай хүлээж авсан. Кино залуучуудын ажил хөдөлмөр, хайр дурлалын сэдэвтэй байсан нь надад маш их таалагдсан л даа. Тэгээд ч би залуу хүн, өөрийгөө дэлгэцийн бүтээлд сориод үзэхийг хүссэн.

-Өөрөө мэргэжлийн жүжигчин хүн биш байх аа?

-Манай ээж намайг багаас минь пионерийн ордны дууны, бүжгийн, драмын гээд бүх л дугуйланд явуулсан нь надад амьдралын маш том сургууль болж өгсөн. Тухайн үед тэр дугуйлангуудад явах надад тийм ч таатай байгаагүй. Ээж маань л хүссэн болохоор бараг албан шахалтаар шахуу л явдаг байсан. Харин сүүлд бодоод байхад тэр дугуйлангуудаас их юм сурсан байна лээ.

Сая энэ кинонд тоглоход ч пионерын ордны драмын дугуйлангийн Амарзаяа багшийн зааж сургасан зүйл их түшиг болсон. Энэ бол миний тоглосон анхны кино. Олон жилийн дараа миний хоёр хүүхэд том болоод ээжийнхээ залуудаа тоглосон киног үзнэ. Хүүхдүүд маань миний тоглосон киног үзээд ээжээрээ бахархах ч юм уу, ямар ч байсан манай ээж их муу тоглож гэж битгий бодоосой гэж би маш их хичээж, бүхий л чадлаа дайчилж ажилласан.    Мэдээж хэрэг хэцүү зүйл зөндөө л байсан. Гэхдээ хэцүү гээд шантраад хойшоо суугаагүй ээ.

-Энэ бол өмнө нь үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн кино. Урьд нь хийсэн юмыг дахин өөрөөр хийхэд илүү их хариуцлага дагуулах шиг санагддаг?

-Кинонд тоглохын өмнө “Мартагдашгүй намар” киног дахин дахин үзсэн л дээ. Урьд нь тэр киног үзэж байсан л даа. Гэхдээ урьдынхаасаа өөрөөр харах хэрэгтэй байсан. Надад Туулын дүр оногдсон болохоор тэр дүрээ бүр их анхааралтай судалсан. Гэхдээ энэ кино бол урьдын “Мартагдашгүй намар” киноноос өөр л дөө. Дамдин найруулагч манай “Мартагдашгүй намар” киноны найруулагч Отгонзаяагийн аав нь. Тухайн үеийн “Мартагдашгүй намар” киног эрэгтэй хүний Баярсайханы талаас харж хийсэн бол Отгонзаяа найруулагч өөрөө эмэгтэй хүн болоод ч тэр үү энэ киног эмэггэй хүний талаас харж хийсэн.

-Туул их дотогшоо эмэгтэй. Энэ дүрийг гаргахад өөрийгөө их чагнасан байх?

-Энэ хорвоо дээр би хоёр хүүхэд төрүүлж ээж хүн болсноор урьдынхаасаа илүү сэтгэлийн тамир тэнхээтэй болчихсон юм шиг надад санагддаг. Ийм болсноо сая л кинонд тоглож мэдлээ. Урьдынхаасаа илүү тэвчээртэй болсон байналээ. Кино ямар болох нь тухайн кинонд тоглож байгаа бүх хүмүүсээс хамаарах учраас би их хичээсэн. Зөвхөн миний ч хөдөлмөр биш энд олон хүний хичээл зүтгэл, сэтгэл шингэсэн учраас би ч гэсэн сайн байх ёстой л гэж зорьж зүтгэсэн дээ.

-Очгэрэл бүсгүй хүнийхээ хувьд Туултай хэр адил вэ?

-Мэдээж хэрэг эмэгтэй хүний хувьд төстэй зан чанарууд байсан. Бас тэр өөр зан чанар ч байна лээ. Ер нь Туулын дүр орчин үеийн охид бүсгүйчүүдийг хайр дурлалд зөв хандаасай гэсэн үүднээс харуулсан. Сүүлийн үед охидууд хайр дурлалын тал дээр бэрхшээлтэй учрахаар архи ууж эсвэл нөгөө хүнээ муу муухайгаар ярих ч юм уу янз бүрийн л авир гаргадаг. Харин Туул бол тийм биш. Өөрөө өөртэйгээ тэмцсэн. Сүүлдээ ойлгоод маш эвтэйхэнээр явж байгаа ухаалаг бүсгүйн дүр.

-Хайр дурлал эмэгтэй хүнийг асаадаг. Зарим нь ч хөл алддаг нь нууц биш. Харин та?

-Хайр дурлал бол сайхан. Ямар ч хүнд хайр гоё мэдрэмжийг авчирдаг байх л даа. Гэхдээ аливаа юм сайн муу талтай, гэрэл сүүдэртэй. Би нөхөртөө хайртай болоод гэр бүл болж хоёр хүүхдийн ээж, аав болж, бусдын л адил жирийн амьдарч байна. Эцсийн дүндээ гэр бүлийн хоёр бие биедээ итгэж, хайрлаж байх нь чухал гэж би боддог.

-Хоёр хүүхэд, гэр бүлийн ажлаа зохицуулах нь хэцүү байсан уу?

-Манай бага ой хүрэх гэж байна. Том нь гурван ойтой. Кинонд тоглоход ар гэриинхэн маань их дэмжсэн. Ээж маань хүүхдүүдийг минь харж өгсөн учраас илүү тайван байсан. Cap гаруй хөдөө ажиллахад хэдийгээр ээж, нөхөр маань хүүхдийг маань харж байсан ч гэсэн санаа зоволгүй яахав. Хүүхдүүдээ маш их санасан. Намайг санаа зовж байгаа гэдгийг мэдээд гэрийнхэн маань манай хоёр ханиад хүрсэн байхад “Зүгээр, зүгээр” гээд л миний санааг зовоохгүй гээд байсан байна лээ.

-Нууц биш бол “Мартагдашгүй намар” кино танд хэр ашиг авчрав?

-Би тэмцээнээс хасагдсан учраас уран бүтээлчийн хувьд уригдаж тоглосон. Төсөлд хамрагдаагүй учраас урамшууллын тусдаа гэрээ хийсэн. Ийм гэрээ уран бүртээлчдийн хувьд нууц байдгийг та мэдэх байлгүй.

-Мөнгө бол таны хувьд?

-Мөнгө бол хатуу үедээ хатуу зөөлөндөө зөөлөн. Би бол эгэл жирийн л айлын охин. Одоо ч гэсэн эгэл жирийн айлын гэргий. Тиймээс мөнгөнд би болгоомжтой ханддаг.

-Саяхан ээж болсон залуу ээжээс асуухад ээж болоход ямар мэдрэмж төрсөн хуваалцаж болох уу?

-Хамгийн түрүүнд “Хөөрхий дөө миний ээж” гэж ээжийгээ л боддог, өрөвддөг юм билээ. Одоо байгаа энэ мэдрэмжээ аль болох удаан хадгалахыг хүсч байна. Хүмүүс ярихдаа тэгж байгаад мартчихдаг юм гэдэг. Би бол удаан мартахыг хүсч байна энэ мэдрэмжээ. Аль болох удаан хадгалахыг болж өгвөл насан туршдаа ээжийгээ мэдэрсэн тэр мэдрэмжтэйгээ байхыг хүсч байна.

-Univers best songs-т оролцоход Чулуунбатын бэр гээд шуугиан тарьж байсан. Нөхөр тань хадам аав тань яаж хүлээж авсан бэ?

-Би багаасаа л урлаг уран сайханд дуртай хүүхэд байсан. Тиймээс тэмцээн уралдаанд идэвхитэй оролцож байсан. Тэгээд хүнтэй сууж, хоёр хүүхэд ойрхон гаргаад гэртээ суугаад ирэхээр нөгөө их идэвхтэй хүн чинь нэг л тийм юм хиймээр байсан. Тэгээд өөрийгөө сориход Univers best songs тэмцээнд оролцсон маань маш зөв юм хийлээ гэж би бодож байгаа.

Зарим хүмүүс би уг нь залуудаа дуулсан бол сайн дуучин болох байсан юм гээд хэзээ хойно харамсангүй ярьдаг. Би тийм асуултыг өөртөө үлдээмээргүй байсан. Залуу байгаа дээрээ өөрийгөө дайчилж, сориод үзэхийг хүссэн. Хийх үед нь хийгээгүй байж сүүлд нь амаа бариад суух нь дэмий шүү дээ. Тэр тэмцээнд надаас гадна зөндөө л олон залуучууд ийм бодолтой оролцож байсан.

Энэ бол залуучуудыг уриалан дуудсан эрч хүч өгсөн сайхан нэвтрүүлэг. Ийм сайхан нэвтрүүлгийг санаачилж    зохион байгуулсан хүмүүст талархаж байгаа. Энэ тэмцээнд оролцохыг манай хоёр найз охин санал болгосон. Найз охидуудынхаа саналыг би нөхөртөө л хамгийн түрүүнд хэлсэн. Тэгсэн манай нөхөр маш сайхан хүлээж авсан. Эхнэр нь ямар нэгэн юм хийе, бүтээе гэж тэмүүлэхэд ямар ч нөхөр хорихгүй л байх л даа.

Эхний хоёр шатыг давсны дараа хадам аав мэдсэн л дээ. Тэгээд гэр бүлээрээ ярилцаад сууж байхад “Чи их гоё цоглог ритмтэй дуу дуулаарай. Бид нар дэмжиж байгаа шүү” гэсэн. Би тэгээд гуравдугаар шатнаас хасагдсан. Уг нь их сайхан явж байсан юм харамсалтай нь хасагдчихсан. Гэхдээ тэднээс би их зүйл сурч авсандаа баяртай байгаа.

-Ээж тань бол бүр их дэмжсэн юм байна. Тийм үү?

-Ээж маань намайг ер нь бүх л талаар дэмждэг. Зөвхөн энэ тэмцээнд ч гэлтгүй бүх амьдралаа миний төлөө л явсан эмэгтэй бий. Надад хар багаас минь л миний охин тэрийг тэгдэг юм энийг ингэдэг юм гээд бүх л зүйлийг зааж зөвлөж ирсэн. Энэ дашрамд би ээждээ маш их хайртай шүү гэдгээ хэлье. Таныхаа ачийг би хариулнаа.

-Шүүдрийн дуслаар цай чанаж өгөх нь нэг шөнө өндийж хөхүүлсэн ачтай тэнцдэг юм гэнэ лээ. Тиймээс би яагаад ч юм бэ энэ үгийг хэлэхээсээ айдаг?

 

-Гэхдээ ээжийнхээ ачийг хариулна гэдгээ хэлж байх ёстой байх аа. Дотроо бодоод л яваад байхаар эхийн төлөө гэсэн үрийн санааг яаж ойлгох юм бэ. Минийхээр бол ээжийнхээ ачийг хариулна гэдгээ хэлж байгаа нь бас л нэг ачийг нь хариулж байгаа хэлбэр. Хүү минь, охин минь ээжийнхээ ачийг хариулна гэж боддог юм байна шүү гэж эх хүнд сэтгэлийн нэг баясал төрнө шүү дээ. Би чамд хайртай гэж бие биедээ хэлж байх ёстой гэдэг шиг ээжийнхээ ачийг хариулна гэж хэлэх хэрэгтэй л байх гэж би боддог.

Ээжийнхээ ачийг хариулна гэж хэлэхийг нь сонсоод ээж хүн тухайн мөчид баярлана даа. Тэгэхээр ээжийгээ баярлуулна гэдэг бол ачийг нь хариулж байгаа хэлбэр л дээ.

– МУИС -ийн Харилцаанд сурдаг байх аа. Урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдэв үү?

-Би юмыг их удаан боддог хүн. Одоохондоо ямар ч байсан сургуулиа төгсөх хэрэггэй. Сургуулйа төгссөний дараа л яахаа шийднэ дээ. Одоо бол сургуулиа төгсөх нь чухал байна.

-Загвар өмсч байсан бил үү?

-Би загвар өмсч байгаагүй, харин фото моделийн тэмцээнд оролцож байсан. Хэдийгээр тайзан дээр загвар өмсч байгаагүй ч “Эра”, “Монгол модель” агентлагт явж байсан. Ер нь эмэгтэй хүн зөв хувцаслах, биеэ зөв авч явахыг сурахыг хүсвэл загварын агентлагт явах нь зүйтэй юм шиг санагддаг. Эмэгтэй хүн ямар ч үед гоё харагдах ёстой. Гоё байна гээд гэртээ учир зүггүй будаад суухыг хэлээгүй л дээ.

Эмэгтэй хүн дотроосоо гэрэлтэж, орчин тойрныхонд зөв энерги өгч, ямар нэгэн уйтгар гунигтай зүйл боллоо гэхэд гэрэл гэгээтэй талаас нь бодож, юмыг аль болох зөв талаас нь харж, өөдрөг байх хэрэгтэй л гэж би боддог.

-Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Та ямар брэнд сонгодог вэ?

-Би ер нь энгийн юманд дуртай. Хүн өөрийгөө хувцсаар өнгөлөн далдлах ямар ч боломж байхгүй юм шиг л санагддаг. Ямар ч гоё ганган хувцас өмссөн байсан тэр хүн дотроо муу муухай зүйл бодож явдаг бол цаанаасаа л нэг муухай харагдана. Брэнд гэж би хөөдөггүй ээ.

 

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 12, 2012 12:12:34 pm )

    ene kinog uzlee ubs tv ix saixan kino xiisen ba ochgerel ix sain togloson ene saixan zaluuchuudiin abyasiig nees\j tedend mongoliin zaluuchuudad asar ix uram egexeer kino bolson baina sarnai busad bvx zaluuchuud mash sain togloj tomoo chadvarlag toglojee ta bvxend ulam ixiig xvsen ereer

antalya rent a car