antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2012 2 comments

Женко хэнийг сонгох вэ

нийтлэсэн Admin

Сүүлийн үед Монголын улс төрийн амьдрал ид буцлах болжээ. Учиргүй хамтран ажиллаад Хамтарсан Засгийн газар салж бутраад, нам төрүүд нэгдэх нь нэгдэж, салан тусгаарлах нь тусгаарлацгаах болжээ. МАН-аас 5 гишүүн гарахаа мэдэгдээд байсан. Ингээд удаагүй Ардчилсан намаас мөн нэлээд хэдэн хүн гарч магадгүй л болоод байх шиг.

Түүний магнайд АН-ын гайгүй зайтай гишүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Зам тээвэр аялал жуулчлалын сайд асан Х.Баттулгын нэр цохих болсоор удах болж. Намууд салж сарниад, хамтарсан Засгийн газар унасан асуудал ч мэдээж хэрэг ирэх сонгуулийн үнэр үнэртэж эхэлсэнтэй ихээхэн холбоотой юм.

Энэ мэтчлэн нам хүчнүүд сонгууль ойртох тусам есөн шидийн зан гаргаж мэдэх болчихоод байгааг иргэд одоо ч нэг тааварлахтайгаа болжээ. Үүнийг бид улс төрчид дараачийн сонгуульд гарах нүхээ малтаж сууна гэж үзэхээс өөр яахав дээ. Цаашлаад Женко Баттулгыг МАН биш, МАХН онцлоод байгаа сурагтай байгаа юм билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 11, 2012 6:47:49 pm )

    man gaas yamar 5 hun garsan yum bol heleed uguuch

  • Anonymous (February 13, 2012 9:36:37 am )

    Ygyidee tegj byy yas hay daa. /MoAX gishyyn Khanda/

antalya rent a car